~OXEXO~Baekee~
Намуухан эгшиглэх хуримын аялгуу, балчир охин байхдаа мөрөөддөг байсан гоёмсог даашинзаа өмсөөд үлгэрийн мэт сайхан зассан цэцгэн замаар хүний гэргий болохоор алхаж байна.
Хэдийгээр хайр сэтгэлээрээ гэрлэж байгаа биш ч гэсэн үзэн ядалт хар буруу бодол байхгүй болохоор өнөөдөр надад ямар гайхалтай байна гээч. Сэтгэл догдлол сандрах давхацсан сонин өдөр байна. Миний бодол удаан үргэлжилсэнгүй аль хэдийн Жунин хажууд ирсэн байв.
Номлогч номлолоо эхэллээ. Аз жаргал хайрыг ерөөсөн ерөөл, хайрын амлалт биднээр хэлүүлэн хайр сэтгэлийг минь баталлаа.
Номлогч: ноён Ким Жунин та хадагтай И Хэриг эхнэрээ болгон авч насан туршдаа хайрлаж хамгаалахыг зөвшөөрч байна уу? гэж асуухад Жунин бах нь ханасан мэт аав ээж рүүгээ харан байдгаараа ярзайгаад "мэдээж зөвшөөрч байна, насан туршдаа түүний төлөө амьдрах болно" гэж хэлэхэд аав ээж хоёр нь оршуулгад ирсэн мэт хоёр аймшигтай царайтай хүмүүс дуртай дургүй хүчээр сууж байгаа харагдана.
Аав нь угаас ширүүн төрсөн төрхөө улам ч ширүүн болгон хамаг хөмсгөө зангидан суух ба ээж нь амандаа ямар нэг юм үглэн үнэхээр дургүй байгаа харагдана. Энэ бүхнийг харсан Жунины сэтгэл санаа гайхалтай байгаа бололтой байдгаараа инээмсэглэн ялалтын царай тодруулна.
Номлогч үргэлжлүүлэн: хадагтай И Хэри та ноён Ким Жуниныг өөрийн нөхөр хэмээн хүлээн зөвшөөрч насан туршдаа хамт байхыг зөвшөөрч байна уу? гэж асуухад уг нь надад бодоод байх зүйлгүй ажил минь байтал тэрхэн мөчид маш их сандарлаа. Танхим дүүрэн зочид зөвхөн миний хариултыг хүлээн 500 гаран зочдын мянга гаран нүд зөвхөн намайг ширтэх нь намайг хангалттай сандаргаж байв.