Part 17

9.8K 420 26
                                    

Өнөөдөр өглөө арай эрт босоод хоолоо хийж байна, учир нь бид өчигдөр тэр зүйлийг эрт хийгээд эрт унтсан болохоор өнөөдөр өглөө ч мөн адил эрт сэрлээ. Дөнгөж сэрээд Жунин тэр зүйлийг дахин хийхийг хүссэн гэвч доод хэсэг минь өвчин орсон байсан тул юун тийм зүйл хийх гараа хүргэх төдийд өвдөж байлаа.

Нөхөр минь бага зэрэг сэтгэл дундуур боссон болохоор түүнийхээ сэтгэлийг засах сайхан хоол хийхээр ихэд хичээнгүй хийж байгаа минь энэ. Бас хувцас өмсөх хүсэлгүй байсан болохоор Жунины цамцыг дээгүүрээ хальт өмссөн болоод хоолоо хийж эхэллээ.

Кёнсүүгийн өгсөн хоолны зөвлөгөөг санан ногоо мах зэргээ хүртэл ихэд хичээнгүй хэрчлээ. Хоол бараг л болж байсан байх сайхан үнэртэж эхлэхэд Жунин дээд давхраас усан орсон бололтой нойтон үстэй цээж нүцгэн мөрөн дээрээ алчуураа тохсоор бууж ирэв.

Жунин "wow ямар сайхан үнэр вэ? үнэхээр их өлсөж байна " гэж хэлээд миний хажууд байсан өндөр сандал дээр суулаа.

Би "тэгж их өлсөөд байна уу?" гээд түүгээр тоглох гэж тогоотой хоолныхоо тагийг аван уурыг нь түүн рүү сэвлээ.

Жунин инээмсэглэн санаа алдаад "Би хадагтай bunny-г бүрэн таних үнэхээр болоогүй бололтой, та миний бодож байснаас ч илүү зэвүүн юмаа" гэж тоглоомоор хэлээд тоглоомоор муухай харлаа.

Би "Өө за~ би тийм зэвүүн байна уу?, өлсөөд байна гэхээр нь хоол хийж өгч байгаа минь зэвүүн байна уу тэ?? миний юу тийм зэвүүн байна?" гэж худлаа уурлаж байгаа болоод гараа ташаандаа аван түүн рүү харан зогслоо.

Жунин гараа сунган бэлхүүснээс минь тэврээд өөртөө огцом наан "бүх юм чинь зэвүүн байна" гэж хэлэн нүд цавчихгүй өөдөөс минь ширтэнэ.

Хэдий бид тоглоом хийж байсан ч гэсэн энэ харц нэг л сонин зүрх хурдан цохилуулаад эхэллээ шүү.Хүнийг ингэж догдлуулж чаддаг болохоор Жунин л өөрөө жинхэнэ зэвүүн амьтан байх. Жунинтай уулзсан цагаас эхлээд миний зүрх хэвийн ажиллахаа больсон. Үргэлж догдлол, сандрах, хэвийн биш зүйлийг мэдэрдэг.

Би "ю-юу нь зэвүүн гэж?" хэлээд доош харлаа.

Жунин хацрыг минь илэн намайг өөр лүүгээ харуулаад "бүх зүйл чинь зэвүүн байна, чамд дурлахгүй ажил хэргийн хамтрагч гэж бодох тусам улам үзэсгэлэнтэй хайр татам харагдсаар байгаад намайг өөртөө дурлуулсан, гэтэл хэт ойр байж болохгүй гэсэн бодлыг минь өчигдөр бүр мөсөн үгүй хийсэн яг одоо би чамд солиормоор ихээр татагдаж байна. Бас чи дэндүү дур булаам байдлаараа хүнийг урхидсан байж өглөө надаас татгалзсан тэгсэн атлаа яг одоо намайг өдөөх гэж байгаа мэт нүцгэн бие дээрээ миний цамцыг өмсөөд бас товчоо ч бүрэн товчлоогүй байна. Ийм байхад чамайг зэвүүн гэхгүй өөр юу гэх юм??" гэж хэлэн намайг ширтсээр.

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Место, где живут истории. Откройте их для себя