Бяцхан дүү минь гэртээ буцсан тул Жунин бид хоёр эргээд хоёулаа үлдлээ. Хэдий өвгөн шиг яриатай ч гэсэн жоохон хүүхэд юм болохоороо цаанаа л нэг дэггүй дуу шуу ихтэй байдаг юм байна. Жунхёныг буцсанаас хойш гэр нэг л эвгүй хоосроод явчих шиг болоо. Ялангуяа өдрийн цагаар гэрийн мухар сахиж суудаг над шиг хүнд улам ч уйтгартай санагдана.
Жунин дахиад л томилолтоор явсан гэхдээ хоёр л хононо. Бээжинд нэг том хуралд оролцож байгаа юм. Анх явуулж байснаа бодвол арай гайгүй байгаа ч гэсэн түүнийгээ санасан хэвээр.
Өнөөдөр Жунин байхгүй болохоор ганцаараа бага зэрэг эвгүй л байна. Цаг нөхцөөх санаатай зурагтаа асаатал гэрийн хонх гэнэт дуугарлаа. Цаг харвал аль хэдийн 23:48 болж байх юм ийм орой хэн байдаг байна аа гэж бодон хаалгаа тайлтал миний үеийн гэмээр нэг бүсгүй байдгаараа инээчихсэн зогсож байх нь тэр.
Би ч бага зэрэг гайхсаар нөгөө эмэгтэйгээс: та хэн бэ?? гэж асуутал
эмэгтэй: аан би Жунины нууц амраг нь байна өө хаха, орлоо шүү би сая л солонгост ирлээ гэтэл манай найз залуу ажлаар хөдөө явчихсан байна. Уг нь бол найз залуу даа хэлэхгүй байж байгаад гэнэтийн бэлэг барих гэсэн юм л даа даанч бүтсэнгүй тэгээд л танайд хүрээд ирлээ. Солонгост өөр танил байхгүй л дээ гэж тас тас инээсээр миний хажуугаар гаран гадуур хувцас аа өлгүүрт өлгөж гутлын шүүгээнээс углааш гаргаж өмсөнө. Бас л энэ гэрийг нэвт шувт мэддэг нь тодорхой.
Яг үнэндээ миний уур үнэхээр их хүрч байна. Ким Жунин гуай үнэхээр хачин амьдралтай юмаа бас надаас маш их зүйл нуусан бололтой. Саяхан л нарийн бичиг хүүхэн нь нүдэн дээр минь нөхрийг минь эргүүлээд байсан гэтэл одоо бас нэг танихгүй хүүхэн "би нууц амраг нь байна аа" гээд ичиж зовох ч үгүй гэрт ороод ирсэн байдаг. Дараагийн удаа юу болохыг ёстой хэлж мэдэхгүй юм. Бас нэг хүүхэн хүүхдээ тэвэрч орж ирээд Жунины нууц эхнэр байна энэ хүүхэд нь гэвэл би лав гайхахгүй юм шиг байна.
Нөгөө эмэгтэй чинь гал тогоо орж өөртөө уух юм идэх юм гаргаж идээд намайг тоож байгаа шинж алга.
Би яг одоо үсдээд гаргамаар санагдаж байгаа боловч хүчээр тэвчиж байлаа. Учир нь маргааш орой Жунин ирээд царай нь ямар болохыг өөрийн нүдээр хармаар байсан тул шүд зуун тэвчсээр түүний хажууд суулаа.
Би: Жунин та хоёр хэр удаж байгаа юм?
эмэгтэй амаараа дүүрэн идэх юмтай: өө бид хоёр удаж байна аа одоо бараг арваад жил болж байна шүү гэсээр юу ч болоогүй юм шиг малийлаа.