Ээж ирсэн болохоор өнөөдрийг ээж Жунхён хоёртой хамт гадуур гарч, кино үзэж парк орж ер нь бол гэр бүлийн амралт маягтай өнгөрүүллээ. Уг нь Жунинтай хамт явмаар байсан боловч өнөөдөр чухал асуудал шийдэх ёстой гээд компани руугаа явсан. Гэхдээ л сайхан байлаа хэзээ хамгийн сүүлд юунд ч санаа зовохгүй ээж дүү хоёртойгоо хамт ингэж хөгжилдсөнөө санахгүй байна. Магадгүй хайрт аав минь үгүй болсон тэр өдрөөс хойш ийм жаргалтай байх завшаан олдоогүй байх.
Ээж гэртэй ирсэн болохоор дүү бид хоёр ээждээ шинэ гэрийг нь үзүүлэхээр дагуулж явлаа.Энэ байрыг хуримаа хийснийхээ дараахан авсан бас ээжийг ирэхээр шууд оруулна гээд бүх зүйлсээ зөөгөөд бэлэн болгосон юм. Хотын төвд юм юман даа ойр байршилтай таван өрөө сайхан байр. Жунхён ээж хоёрт минь хангалтай гэр шүү.Бас Жунхён маань энд өсөж том болоход сайхан газар гэж сонгосон юм.Мэдээж надад хотын "А" зэрэглэлийн газар таван өрөө байр авах мөнгө байхгүй, үнэндээ бол энэ мөнгө Жунин бид хоёрын хийсэн гэрээний мөнгө буюу миний ажлын хөлс байсан юм гэвч бид одоо ажлын хамтрагчид бус жинхэнэ хос болсон болохоор энэ мөнгө цалин биш харин миний нөхрийн хадам ээждээ авч өгч байгаа бэлэг болж байх шиг байна.
Би "ЦАРААН~ ^_^ ээжээ шинэ гэртэй тавтай морил"
Жунхён: ёстой гоё байгаа биз??
Ээж: 0.О ээ бурхан минь гэж, энэ. ... энэ T^T яаж ийм байр авсан юм? гайхалтай юмаа гэсээр өрөө өрөө рүүгээ шагайж яг л жаахан охин шиг инээд алдан гэрээ эргүүлж тойруулан харна. Одоо л нэг ээжийнхээ ачийг өчүүхэн бага ч гэсэн хариулж байх шиг байна.
Би: хүргэн хүүгийн чинь бэлэг гэж хэлтэл ээжийн нүүр дүүрэн инээд алга болж нэг л аймаар хараад зогсчих нь тэр.
Би: яасан бэ? таалагдахгүй байгаа юм уу?
Ээж: тийм ээ таалагдахгүй байна, үхлийн эрмэг дээр байсан намайг өчнөөн олон саяар нь цацан байж эрүүл саруул болгож өгсөн байхад баярлаад сууж байхын оронд бас дахиад ийм үнэтэй юм авна гэж юу байсан юм. Ээж дүү хоёр нь хуучин гэртэй байх болохоор миний охин Жунин даа ээж маш их баярлаж байна лээ гээд түлхүүрийг нь буцааж өг.
Би. ээжээ
Ээж: зүгээр буцааж өг гэж хэлсэн шүү *муухай харах*
Би: ээжээ гэхдээ энэ байр чинь ганц хүргэний чинь өгч байгаа бэлэг биш охин нь ч бас тандаа өгч байгаа юм шүү дээ,