Өдөр хоног яг л нисэх мэт хурдан өнгөрөх юм. Саяхан л Ким Жунин гэх хүний хуурамч эхнэр болж гэрээ хийн энэ гэрт орж байсан санагдана гэтэл нүд ирмэх зуур л бүтэн нэг жилийг ардаа үдсэн байх юм. Одоо бол ямарч худал хуурамч зүйлгүйгээр би Ким Жунины эхнэр Ким Хэри. Бүтэн жилийн дотор жаргал зовлонтой их л зүйл болж өнгөрлөө. Гэхдээ зовлонгоос илүү жаргал нь их байлаа. Өдөр бүр хайртай хүнтэйгээ хамт хайрлаж, хардаж, гомдож, гомдоож их дурсамжийг ардаа үдлээ. Одоо ингээд бодоход хувь тавилан гэгч зүйл үнэхээр гайхалтай юм. Магадгүй би Жунинтай учрах гэж л орлон тоглогчийн ажил хийдэг болсон байж болох юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу гээч? орлон тоглогч болох ажлын зарыг хамгийн анх Жунины компаний үүдэн дээрээс олж байж билээ. Хэзээ нэгэн өдөр энэ том компанид ажиллах болно гэж бодож байсан надад салхитай хамт хийсэж ирсэн тэр ажлын зар насан туршийн хайртай минь учруулсан юм. Тийм болохоор л би гайхамшиг байдагт итгэдэг бас хувь тавиланд. . .
Өнөөдөр хайрт минь Герман уруу томилолтоор явна дөрөв юм уу тав л хонох байх. Өглөө эртлэн босоод хайртынхаа авч явах хувцас, ойр зуурын юмыг нь бэлдээд дуртай хоолыг нь хийн зогсоно. Араас хүн тэврэх үед өөрийн эрхгүй инээмсэглэл нүүрэнд тодорно.
Би "сайхан амарсан уу?, дахиад жоохон унтахгүй яаж байгаа юм? хайр нь хоолоо болохоор дуудах гэж байсан" гэж хэлэн намайг тэвэрсэн байх гараас нь атгалаа.
Жунин хүзүүнд минь нүүрээ наан "олон хоног хол байх юм чинь өглөө их унтаад яах юм харин түүнийхээ оронд чамайгаа хараад байж байсан нь дээр Германд очоод унтчих болохоор" гэж хэлэн улам чанга тэвэрлээ.
Би "Авв романтик гэдэг нь, Германд толгой өндийх завгүй ажиллах юм байж бас очоод унтана гээд байгаа юмаа, зүгээр одоо өрөөндөө ороод унт" гэж хэлэн толгойгоо эргүүлээд хацар дээр нь үнслээ.
Жунин бага зэрэг талимаарсан нүдтэй над уруу харж байснаа "ажлын тэр их ядаргааг юу тайлдаг гээч?" гэж асуулаа.
Би "юу тайлдаг юм?" гэхэд тэр намайг дээш өргөн гал тогооны шүүгээн дээр суулгаад нүүрээ энгэрт минь наан "энэ гоё үнэр, чамаас минь үнэртдэг энэ үнэр, чамайгаа над дээр ирээд чиний минь үнэр үнэртэх төдийд хамаг ядаргаа үгүй болчих шиг болдог" гэж хэллээ.
аягүү энэ залууг яая даа байз. . .
Би түүний эрүүнээс дээш өргөн өөрлүүгээ харуулаад "та яг одоо нүдээ ч сайн нээж чадахгүй байна шүү дээ тиймээс буцаж очоод сайхан унтаж бай, хайр нь хоол болохоор дуудна" гэж хэлэн духан дээр нь үнслээ.