part 10

8.3K 469 47
                                    

Жунхён нөгөө л нэг өвгөн шиг зангаараа инээдтэй инээдтэй юм ярьсаар манай гэрийг гоё байна гэж магтана. Бид гурав хамт хооллож байв.

Жунхён Жунинд хандан: хараад байхад та дажгүй ах шиг байна, эгчийг минь жаргалтай байлгаарай, баян айлын бэр болсон энгийн эмэгтэйд үнэхээр хэцүү байдаг гэж сонссон, гаднаа бүх зүйл нь сайхан юм шиг инээж байсан ч хадам аав ээжийн дарамт байдаг гэсэн бас нөхөр нь мөнгөндөө бардаж өөр хүүхэнтэй явалдах бол энүүхэнд гэсэн шүү ганц муу эгчийн минь нулимсыг бараад байв даа гэж хэлэхэд Жунин бид хоёр идэж байсан хоолондоо хахаж цацан ёстой л тэнгэр өөд явчихсангүй.

Миний нүдэнд нулимс цийлгэнэн арай гэж гайгүй болоод: чи одоо юу яриад байгаа юм? хэн чамд ингэж зааж өгсөн юм?

гэж асуухад Жунхён тоосон шинжгүй хоолоо идэнгээ: асрагч эгчийн гэрт ирсэн найз нар нь л тэгээд байна лээ үнэн ч юм уу худлаа юм уу золиг гэж би яаж мэдэх вэ дээ

Би: өөр хүүхэнтэй явалдах гэж юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?

Жунхён: мэдэхгүй ээ би юугаа мэдэв гэж бодвол өөр хүүхэнтэй хамт алхсан юм байгаа биз гэж хэлээд хоолоо амтархан иднэ.

Жунин бид хоёр хоёулаа бага зэрэг тайвшраад хоолоо идлээ. Жунин над уруу харан инээхэд нь би өөдөөс нь муухай харлаа, хэдий Жунхён хэлж байгаа зүйлээ ойлгохгүй байсан ч гэсэн оргүй зүйл лав хэлээгүй байх. Тэр Марид ямар нэг нууц байгаа нь тодорхой.

Бид гурав оройн хоолоо идэж дуусаад Жунин Жунхён дээш гаран унтлагын өрөө болон гэрийн бусад өрөөг сонирхож хамт тоглоно харин би аяга тавгаа угаасаар үлдлээ. Намайг ажлаа хийж дуусгаад дээш гарахад Жунхён хаанаас ч юм гаргаад ирсэн зөндөө олон тоглоомоор тоглож байв. Яг л эрэгтэй хүүхдүүдийн мөрөөдөл болох төрөл бүрийн машин техник буу зэвсэг. Амьдралдаа ийм олон тоглоомоор тоглож үзээгүй бяцхан дүүгийн минь байдгаараа гэрэлтэн нүүрэнд нь тодоос тод инээмсэглэл тодорсон байв. Хэдий ганцаараа тоглож байгаа ч гэсэн уйдаж байгаа шинж огт алга "ХӨӨХ ЭНЭ Ч ГОЁ ЮМ ТЭР ГОЁ ЮМ НАДАД ИЙМ ГОЁ МАШИН БАЙСАН Ч БОЛООСОЙ" гээд л тоглоом бүрийг барьж үзэн тэврэх нь холгүй жаргалтай нь аргагүй тоглоно.

Жунхёныг хажуугаас нь харан инээмсэглэн суух Жунин дээр очоод: энэ юун олон тоглоом бэ? хаанаас гараад ирэв? гэж асуухад

Жунин сая л намайг анзаарав бололтой над уруу харан инээмсэглээд: миний тоглоомууд байгаа юмаа, дүүтэй болохоороо өгнө гэж бүх тоглоомоо их гамтай тоглодог байж билээ, бас нэгийг ч хаяхгүй бүгдийг нь хадгалсан даан ч миний хүсэл биелээгүй юм даа хэтэрхий завгүй аав ээжид минь надад дүү гаргаж өгөх зав байгаагүй байх гэж хэлээд хөнгөн санаа алдлаа.

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Место, где живут истории. Откройте их для себя