Part 15

8.9K 444 22
                                    

Миний талаас буюу Хэригийн талаас:

Жунин бид хоёр бараг шөнөжин сэрүүн байсан байх. Өглөө үүр хаяараад өрөөнд бүдэг бадаг гэрэлтэй болох үед л унтсан. Бас энэ шөнө Жунинд маш хэцүү байсныг мэдэж байгаа гэхдээ түүнийг муугаар бодох биш харин ч илүү их хүндэлж байна. Тэр үнэхээр тэвчээртэй байсан бас намайг ийм зүйлд бэлэн биш гэдгийг ч сайн мэдэж байсан энэ нь надад маш их таалагдсан. Бас түүнийхээ гараас атгаад унтах ямар гоё байсан гээч.

Өглөө яг гоё унтаж байтал "ХАЙРАА" гэх чанга дуугаар үхтлээ цочин сэрлээ. Гэтэл нүдээ сайн нээж амжаагүй байтал Ёжин хөнжил хуу татаад босоод гүйх нь тэр. Юу болсныг ойлгож ядан хажуу тийш харвал нэг царайлаг залуу зогсож байлаа би ч муухай орилсоор хөнжил өө хурдхан нөмөрлөө.2 хоногийн өмнө өглөө босохдоо би одоо буруу хөл дээрээ босчихсон юм уу хаашаа юм. Мөнхийн эвгүй байдалд орсоор байгаад таарлаа. Нөхрийнхөө өмнө нүцгэн байсан нь багадаад одоо шал танихгүй залууд хамаг юмаа харуулах гэж дээ T^T Ёжин нээрээ арай л гомдмоор юмаа. Яаж хүнийг ийм хачин байдалд оруулж чаддаг байна аа.

Миний орилох дуугаар сэрсэн Жунин нойрмог байсан тул нүдээ нухлан юу болоод байгааг ойлгож ядна.

Ёжин: хайраа ямар их санасан гээч ИИИ T^T ямар удаж байж ирдэг юм гэсээр нөгөө залуугийн чинь хүзүүгээр тас зууран баяр гомдлын нулимсаа зэрэг урсгана.

Залуу: чи өөрөө ийм удаан хаашаа алга болсон юм?? ямар их санасан гээч дахиж алга болох юм бол болгоод өгнө шүү гэсээр Ёжиныг чанга тэвэрлээ.

Тэгэхээр энэ нөгөө Ёжины найз залуу Кёнсүү байх нь ээ.

Жунин: юу вэ хар үүрээр хоёр тахиа чинь хүн унтуулахгүй гэж өрөөсөн нүдээ арай гэж нээн хэлэхэд

Кёнсүү: юуны чинь хар үүр өдрийн гурван цаг болж байна гэж хэлэхэд Жунин бид хоёр "ЮУ??" гэж орилсоор зэрэг цаг уруугаа харлаа. Үнэхээр л 15:08 болж байв.

Би: хайраа ажил чинь 0.О одоо яана аа хоол ч хийгээгүй байгаа бас, бас гэсээр сандарч байтал Жунин мөрнөөс минь бариад "зүгээр дээ захирал юм чинь нэг өдөр ажиллаа тасалж болох байх"

Би: тэгээд чи ажил даа явахгүй юм уу? өнөөдөр гэртэй амарна гэсэн үг үү?

Жунин: мхн өнөөдөр хадагтай bunny-тайгаа хамт байна гээд инээмсэглэн хацраас минь зөөлөн чимхлээ.

Ёжин: хнн муу нялуун амьтад туулай гэнэ шүү

Жунин: дуугүй бай чарлаа амьтан чинь хүн унтуулахгүй

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Место, где живут истории. Откройте их для себя