~OXEXO~Baekee~
Уснаас гарч ирээд нүд бараг л бүлтэрсэнгүй.
Би: 0.О Жу-Жунинаа чи яагаад нү-нүцгэн чигээрээ байгаа юм бэ??
Жунин тоосон шинжгүй: анхны шөнөө өнгөрөөх хэрэгтэй биз дээ ^.^ бас чи уснаас дөнгөж гарч ирсэн болохоор илүү дур булаам харагдаж байна *жуумалзах*
Би айсандаа энгэрээ гараараа дараад: ч-ч-чи нээрээ хийх гээд байгаа юм уу? биднийг гэрээнд энэ ч гэсэн орно гэж үү? б-бид чинь хуурамч хос ш дээ гэж ээрч муурч хэллээ.
Гэтэл Жунин чөтгөрийн инээд тодруулсаар "яагаад хуурамч гэж??? биднийг гэрлэлтийн баталгаа 100% хувь хууль ёсных шүү дээ, бид чинь жинхэнэ хосууд"
Миний хацар байдгаараа улайн: т-тэгсэн ч гэсэн бидэнд нууц гэрээ байгаа биз дээ
Жунин: хаха чи үнэхээр инээдтэй хүн юмаа, алив ороод ир унтъя маргааш эрт нислэгтэй шүү дээ гэсээр хөнжилдөө орж хэвтээд хажуу талаа дээш сөхлөө.
Би: 0.О жинхэнээсээ унтах гээд байгаа юм уу? чи анхнаасаа унтана гэж хэлээгүй ш дээ гэрээнд заагдаагүй
Жунин: бид аль дээр унтчихсан ш дээ санахгүй байгаа юм уу?
Би: 0.О ЮУ??? /яана яана юу болоод байна аа аль дээр унтсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Жунинтай хамт байхдаа эв эрүүл зүгээр байсан ш дээ хэзээ унтсан хэрэг вэ? арай ч дээ миний охин нас минь мэдээгүй байхад өнгөрнө гэж баймааргүй юм, арай намайг мансууруулсан юм биш биз дээ, Жунин арай гаж донтон, үгүй ээ үгүй тийм байх ёсгүй тэр сайн хүн/ гэх мэт маш олон замбараагүй бодол толгойд минь эргэлдэж байтал
Жунин: юу бодоод байгаа юм?? арай том хүний юм бодож байсан юм биш биз дээ??? би уг нь зүгээр нүдээ аниад унтаж амрах тухай ярьсан юмсан чи анх манайд ирээд л надтай хамт унтсан биз дээ тэрийг л ярьсан юм гэтэл чи арай өөрөөр ойлгоод байна уу үгүй юу хихи Би: 0.О ү-үгүй ээ /ёо ямар тэнэг юм бэ? би одоо юу бодож байсан байна аа/
Жунин: яасан эсвэл жинхэнээсээ хиймээр байна уу?
Би: 0.О ҮГҮЙ ЭЭ ЯАХ ЮМ, ҮГҮЙ
Жунин: за за ^.^ чамайг түрүүнээс хойш тийм зүйл бодоод байхаар чинь хиймээр байгаа юм байх л гэж бодлоо *инээдээ барьж ядах*
Би: үгүй тийм биш, зүгээр л сая уснаас гарч ирэхэд чи эхлээд тийм юм яриад байсан болохоор би бага зэрэг буруугаар ойлгочихлоо *доошоо харах*