Бяцхан дүүгээ тэврээд нам унтчихсан байв. Өглөөний хоолоо хийх санаатай цаг хартал юун өглөө, аль хэдийн өдөр дунд болсон байв. Яаж унтахаараа ингэж их унтсан юм бүү мэд. Дээш өндийн хажуу тийш харвал Жунин аль хэдийн ажилдаа явсан бололтой, угийн хоёр цаг болж байхад явахгүй гээд ч яах билээ. Өглөө сэрээхэд яадаг байна аа хоолгүй явсан яаж байгаа бол гэж санаа зовсоор бослоо. Харин Жунхён унтсаар. Ээж эгч хоёртойгоо байнга хамт унтдаг байсан болохоор айлд ганцаараа унтах хэцүү бас айж сэрээд сайн унтаж чаддаггүй л байлгүй гэж дүүгээ өрөвдөх юм даа.
Гал тогоонд орон Жунхёнд хамгийн дуртай гахайн мах өндгийг нь шараад бага сага хачир бэлдэн зогсож байтал бяцхан дүү минь нүдээ нухалсаар орж ирлээ.
Жунхён: эгчээ миний ам цангаад байна
Би: за энэ сүү уучих, манай Жунхён сайхан амарсан биз дээ эгч нь хөөрхөн дүүтэйгээ унтсан болохоор өдөр дунд хүртэл нам унтсан байна
Жунхён сүүгээ уун уруул дээр нь цагаан сахалтай болсон чигтэй инээмсэглээд: тийм ээ ёстой гоё байсан бас би шөнө нэг ч удаа сэрээгүй
Би: сайн байна *толгойг нь илэх* /хөөрхий минь дээ, жоохон юм ш дээ ээж эгч хоёроосоо хол ямар хэцүү байгаа бол Т^Т/
Жунхён: би нээрээ гурав хоногийн өмнө ээжтэйгээ ярьсан бие нь сайн болсон удахгүй хүү дээрээ ирнэ гэсэн гээд нүүр дүүрэн инээлээ.
Би: мэдээж ш дээ гадаадын мундаг эгч эмчилж байгаа юм чинь ээж нь удахгүй Жунхён дээрээ ирнэ, өө тийм хоолоо идээрээ зөндөө их унтсан болохоор өлсөж байгаа биз дээ?
Жунхён: мхн өлсөөд байна
Би: за хоолоо идээрэй *хоолоо ширээн дээр өрж тавилаа*
Жунхёны нүд томрон: ЭНЭ ЧИНЬ ГАХАЙН МАХ ӨНДӨГ ҮҮ ДЭЭ ^_^ гоё доо гэсээр яг идэх гэж байснаа: хүргэн ах яасан юм?
Би: ажилдаа явчихсан, чи бид хоёрыг унтаж байхад
Жунхён: өө би уг нь өглөө ажилд нь үдэж өгнө гэж бодож байсан ш дээ яг аавыгаа үдэж өгч байгаа юм шиг гэсээр гэмгүй инээмсэглэл тодруулахад нь нулимс цийлгэнээд ирэх нь тэр.
Хоолой бага зэрэг зангиран: маргааш өглөө хоёулаа эрт сэрээд заавал хүргэн ахыгаа ажилд нь үдэж өгнө за юу
Жухён: за ^_^
Бид хоёр хооллож дуусав уу үгүй юу Жунхён маань нөгөө олон тоглоом уруугаа яарлаа. Надад ч гэр цэвэрлэхээс өөр ажил байгаа биш дээ гэрээ цэвэрлэж байгаад гэнэт Жуниныг хоолгүй явсныг санан түүн рүү залгалаа.