Жунин томилолтоор яваад аль хэдийн 7 хоносон байна. Бүтэн долоо хоног гэртэй ганцаараа хийх юм огт байхгүй ёстой л гуниг царайлаад амьдарсаар. Уг нь залгаж ажилд нь саад болмооргүй байгаа ч гэсэн хэзээ ирэх талаар нь асуумаар санагдаад Жунин уруу залгалаа. Нэлээд дуудуулж байж ашгүй нэг юм авлаа.
Би: байна уу? ажилтай байсан юм уу?? саад болчихсон уу? нөгөө---
Гэтэл хүлээж байснаас минь тэс өөр хүний дуу сонсогдох нь тэр.
Мари: байна, юу болсон бэ?? Жунин одоо унтаж байна, өчигдөр нэлээд орой унтсан болохоор одоо сэрээгүй юм байна л даа юм хэлүүлэх гэсэн юм уу?
Би: 0.О ү-үгүй зүгээр л хэзээ ирэх юм бол гэж асуух гээд л
Мари: сайн мэдэхгүй байна, ажлаа дуусахаар л очих байхдаа өөр юмгүй бол тасаллаа шүү
Би: 0.О з-за *ДИИД ДИИД*
Энэ хүүхэн бас яагаад хамт байж байдаг билээ? нарийн бичиг нь шүү дээ ажлаар хамт явсан юм чинь хамт л байгаа байлгүй, гэхдээ өчигдөр шөнө оройтож унтсан одоо унтаж байна гээд л яг л нэг өрөөнд хамт байгаа юм шиг хачин юм яриад байх юм. Мари яг хэн юм бэ? арай Жунины найз бүсгүй юм биш биз дээ? аав ээжийгээ чадах гэж надтай хүчээр гэрлэсэн боловч хайртай эмэгтэйгээ хажуудаа байлгаж хамт ажиллаж хамт байдаг юм болов уу?...
Гэхдээ энэ бүхэн надад ямар хамаатай гэж? ямар гэрээн дээр хуурамч гэрлэлтийн үед бие биедээ үнэн ч байна гэсэн заалт байгаа биш дээ, Жунины хэнтэй уулзаж яах нь өөрийнх нь асуудал шүү дээ. Тэгээд ч би ердөө орлон тоглогч байхад яагаад ийм олон юм бодогдоод уур хүрээд байгаа юм бол? зүгээр дээ И Хэри зүгээр л Жунин чиний хайртай ах, найз, аав шиг хүн болохоор тийм сонин хүүхнээс харамлаад байгаа байх. Ямар ч байсан Жуниныг ирэхэд зүгээр байх хэрэгтэй, намайг ийм хачин ааш гаргаад байх юм бол тэр намайг ажлаас халах ч юм билүү.
~~~~~~~~~~~~~~
Ганцаараа байхад хийх юм олдохгүй хий дэмийрэхдээ Жунин Мари хоёрыг гадаадад юу хийж байгаа тухай төсөөлнө.
Төсөөлөл1:
Жунин: Мари хурлын заал бэлэн үү?
Мари: тийм ээ захирлууд бүгд таныг хүлээж байгаа
Жунин: баярлалаа нархан минь чи байхгүй бол би яах байсан юм болоо *уруул дээр нь үнсэх*
Мари: захирлаа та чинь эхнэртэй ш дээ *маяглах*
Жунин: тэр тэнэг хүүхэн яах вэ дээ, дунд сургууль ч төгсөөгүй эргүү амьтан ш дээ чиний минь дэргэд юу ч биш, зүгээр л хоёрхон жил хүлээчих тэгээд л чамтайгаа гэрлэх болно *Мариг тэврэх*