Хэн мсж явуулсан гэдгийг нь мэдэхгүй юм. Гарахаас айж байна, гараад очтол огт хүлээж байгаагүй хүн байвал яана гэж бодон утсаа хий дэмий ширтэн сууна. Гэвч дахин дуудлага эсвэл мсж ирсэнгүй. Бараг хорь гучаад минут утас уруугаа ширтэж суулаа. Эцэст нь гарч үзэхээр шийдэв. Гэхдээ ингэж удаан хүлээлгэсэн юм чинь ирсэн хүн нь явсан байлгүй дээ гэж бодох боловч сэтгэл дотор минь "Жунин гадаа байгаа юм биш биз??" гэсэн өчүүхэн найдвар үлдсэн байсан тул арга буюу гэрээс гарлаа.
Лифтийн тоо нэг нэгээр буурах бүрд зүрх хүчтэй цохилно. Гараад очтол хэн ч байхгүй эсвэл Жунин биш байвал яах вэ гэж бодохоос буцаад зугтаамаар санагдаж байсан ч хөл минь нэгэнтээ зориглон алхсаар байрны гадаа гараад ирлээ. Эргэн тойрноо сайн харвал хэн ч байсангүй уруу царайлсаар газар ширтэн алхаж байтал урд минь хоёр хар гутал ирэн зогслоо.
Гутлаас эхлүүлэн өмд, цамц зангиа гээд л дээшлүүлэн харсаар нүүрэн дээр нь ирэх үед зүрх минь зогсчих шахан хөндүүрлэнэ. Баярлах, гомдох мэдрэмж холилдон нүд минь бүрэлзээд эхэллээ. Хариугүй гарах гээд байгаа нулимсаа тэвчин байж "чи энд юу хийж байгаа юм?" гэж арай хийн асуухад.
Жунин хацраас минь барин "чамайгаа авах гэж ирлээ, бас чамдаа үзүүлэх зүйл байна" гэж хэлэх үед хэдий тэвчих гэж хичээсэн боловч чадсангүй хацар даган нулимс урслаа.
Жунин нулимсыг минь арчин аажуухан дөхсөөр уруул дээр минь үнсэх үед бараг л зогсох гэж байсан зүрх минь дахин цохилох шиг боллоо. Яг одоо түүнээс асуух мянга мянган асуулт байвч амнаас минь үг унаж өгөхгүй юм. Зүгээр л түүн рүү харан бүрэлцэн цийлгэнэх нүдээ дахин дахин анивчина.
Жунин намайг гар дээрээ өргөн явсаар машин даа суулгалаа. Сая л нэг юм мэдээ орсон мэт уур хүрэн машинаас буух гэж оролдох үед Жунин "уурлаж бас гомдож байгааг чинь мэднэ, бас яагаад томилолтоосоо ирээд шууд уулзаагүй алга болсон гээд л асуух асуулт их байгааг ч мөн мэдэж байгаа, зүгээр л надад итгээд дагаад яваач одоо чи бүх асуултынхаа хариултыг нэг дор авах болно" гэж хэлээд гараас минь атган гуйсан харцаар харна.
Би чимээгүй доош харан түүнээс бага зэрэг зайтай суулаа. Харин тэр цаг минут ч алдахгүй зөвхөн над уруу ширтэн явна. Хаашаа явж байгаа надад юу үзүүлэх гэж байгааг нь мэдэх юм алга зүгээр л энэ бүх муухай зүйлсийн тайлбар нь сайн зүйл байгаасай гэж найдна.
Зам зуураа өнгөрсөн хэд хоног болоод байгаа зүйлсийн талаар ярилцах санаатай "танай ээж" гэтэл Жунин үг таслаад "ээжийг ямар ааш гаргасан чамд яаж хандсан талаар бүгдийг мэдэж байгаа зүгээр л одоо очих газарт чиний бүх асуултын хариулт байгаа тийм болохоор түр хүлээчих хадагтай bunny" гэсээр гараас минь атган инээмсэглэлээ.