Түүнийг хараад Жунин сандрах байх гэж бодтол эсрэгээрээ Ёжиныг очиж тэврээд хацар дээр нь үнсэх нь тэр. Би зүгээр л гацчихлаа. Ямар ч хэлэх үггүй болсон би гэдэг хүн тэр хоёрын зүг муухай харан зогсоно. Гэтэл тэр хоёр намайг байгааг ч мартсан бололтой гар гараасаа барилцан хэзээ ирсэн ямар их санасан гээд л ам булаалдан байдгаараа инээсээр дотно гэх чинь яриа өрнүүлнэ. Тэр мөчид өөрийн эрхгүй цээж хорсон нүдэнд нулимс цийлгэнээд ирэв. Тэр хоёр угаасаа намайг тоож ч харахгүй байсан тул нулимстай нүдтэй дээд давхар уруу гүйлээ. Өрөөндөө орж ирэн тэвчиж байсан нулимсаа сул тавилаа. Ганцаараа байгаа тул хамаагүй уйлан сууна. Гэтэл гэнэт хаалга онгойх сонсогдлоо. Би шууд л нүдээ аниад орон дээрээ хэвтээд өглөө.
Жунин бололтой нэг хүн хажууд сууснаа гэнэт чангаар: ХАДАГТАЙ BUNNY ЧИ УЙЛААД БАЙГАА ЮМ УУ? ЮУ БОЛСОН БЭ? ХЭН НЭГЭН ЧАМАЙГ ГОМДООСОН ЮМ УУ? ЭСВЭЛ БИЕ ЧИНЬ ӨВДӨӨД БАЙГАА ЮМ УУ? гэсээр намайг дээш өргөн эргүүлж тойруулан харж эхэллээ. /муу тэнэг чинь хэн нэгэн гомдоогоо юу ч гэх шиг ямар эмэгтэй нөхөр нь нүдэн дээр нь нууц амрагтайгаа заваараад байхад гомдохгүй байх юм. Жунинд гомдсондоо нулимсаа нуух гээд ч чадсангүй харин ч улам нялхрах мэт нулимс тасралтгүй урсана/
Жунин: 0.О яасан бэ? хадагтай bunny зүгээр үү ямар нэг юм дуугар л даа гэсээр хоёр хацраас минь барин хөмсгөө зангидан санаа зовсон байдалтай харна
Би үг хэлэх гээд чадахгүй хэсэг байсны эцэст нэг юм арай гэж ам нээв: НАДААС ХОЛ БАЙ!!!
Жунин: 0.О хадагтай bunny ???
Би: чи одоо хүн доромжлох гэж орж ирсэн юм уу? хаашаа юм? нууц амраг нь хүчээр гэрт дайрч орж ирээд юу ч болоогүй юм шиг Жунинтай 10-аад жил явалдаж байна гэх мэтийн зүйлс яриад байж байхад, тэр хүүхэн ичдэггүй юмаа гэхэд ядаж чамайг ичих байх гэж бодсон юм гэтэл ичих нь битгий хэл хүний нүдэн дээр барьж авч үнсээд нялуурч байгааг нь хараад байгаарай, хэдийгээр би чиний хуурамч эхнэр ч гэсэн энэ замбараагүй задгай амьдрал чинь арай л хэтэрч байгаа юм биш үү? *хөмсгөө зангидах* дараагийн удаа хэн байх бол? эхлээд нарийн бичиг хүүхэн, дараа нь мэдрэл муутай нууц амраг чинь, одоо арай нууц эхнэр хүүхэд чинь дутуу байгаа юм биш биз дээ??? иймэрхүү хачин амьдралтай юм бол анхнаасаа надад хэлж анхааруулах ёстой байсан юм. Тэгсэн бол ядаж л одоогийнх шиг сэтгэл өвдөхгүй байсан гэж хэлж дуусаад л нулимс минь дахин урслаа.
Гэтэл Жунин гэмшсэн шинж огт алга шүү, харин ч над уруу харан инээмсэглэж байв. Нууц амрагтайгаа таарсан солиотой амьтан.