БҮЛЭГ 7

2.6K 162 6
                                    

Утсаа гарган youtube-ээс БиТиЭсийн ямар дуу байдгыг сонсох гэж хайн хамгийн эхэнд байсан I need U хэмээх дууг сонслоо.

Тэдний жүжиглэлтийг харахад өөрийн эрхгүй ам ангайж тэдэнд алга ташмаар санагдана.

Тэд бүгд л их жаргалтай харагдаж байлаа.

Яагаад тэд жинхнээсээ ийм байж болохгүй гэж?

Яагаад тэд заавал ийм мэт жүжиглэх ёстойг ойлгохгүй байв.

Бичлэгийг нилээдгүй их удаа давтан үзэж хүн бүрийн юу хийж байгааг үзэж байлаа. Аяандаа аяыг нь үгтэй нь амандаа бага сага аялаж эхлэхэд л ямар гоё үгтэй дуу байсныг мэдрэв.

But you're my everything You're my
Everything You're my
Everything You're my
Please go away huh

I'm sorry I hate u
I love you I hate u
Forgive me

I need you girl
Why am I in love alone, why am I hurting alone
I need you girl
Why do I keep needing you when I know I'll get hurt?

I need you girl, you're beautiful
I need you girl, you're so cold
I need you girl I need you girl
I need you girl I need you girl

// Уучил. Англиараа гоё сонсогдоод байдаг учир англи орчуулгыг нь биччихлээ. :)) //

Чихнээсээ чихэвчийн аван таазруугаа харан хэвтэхэд таазанд тусах сарны гэрэл шөнө болсныг илтгэж байлаа.

Хичнээн би тэдний стилист эсвэл цэвэрлэгчээр нь ажиллаад нэг долоо хоног болсон ч гэлээ тэднийг нэгтгэх гэсэн үйл ажиллагааны эхлэлд ч хүрээгүй байв.

Би үйл ажиллагаагаа эхлүүлхийг хүссэн ч тэд Хятадруу тоглолтоор яван , тиймээс би тэдэнтэй уулзалгүй гурав хонож байлаа.

Ер нь бол гурван хоног гэртээ хийх юмгүй сууж байв.

Стилистүүдийг бүгдийг нь Хятадруу авч явсан ч миний гэнэт л хүрээд ирсэн ханиадаас болж би гэртээ орондоо хаашаа хөдлөлгүй асрагч Жэнинтэй хамт гамшгийн гурван хоногийг өнгөрөөсөн билээ.

Харин маргааш ажилдаа явах болсон нь нэг бодлын гэрээсээ царайгаа ч гаргаагүй надад сайн мэт болох ч урьдын адил шалаа угаана гэдгийг бодоход сэтгэл гонсойно.

Гүнзгий амьсгал алдаад нүдээ анив.

Маргаашийн үйл явдал маргаашдаа л үлдэг.

***

Өнөөдөр бол 10 сарын 7н. Менежэр болоход 2 сар 26 хоног дутуу.

Чихэвчээ дахин зүүн өчигдөр шөнөжингөө сонссон дууг дахин дахин тавин сонсоно. Яагаад ч юм энэ дуунд донтчих шиг.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now