БҮЛЭГ 9

2.5K 148 10
                                    

" Тэгэхээр чи яаж 20 настай байж Сөүлийн их сургуулийг төгссөн юм бэ? "

Жин урдаа байх кофег балгангаа надруу харан асуувал тоорт захиалсан ч ганц ч идэлгүй зүгээр л сэрээгээрээ оролдох би түүнрүү гайхан харж

" Яагаад чамд хамаатай байдаг билээ? "

Жин кофегоо ширээн дээрээ тавин мөрөө мэдэхгүй гэсэн маягтай өргөөд

" Зүгээр л асууж байна. Би их сониуч хүн. "

Түүнтэй нэг их ярихыг хүссэнгүй ч ганц үүнийг хэллээ гээд амнаас алт уначих биш хэмээн бодсоор чимээгүйхэн

" 17тойдоо сургуулиа төгсөөд 2р курсдээ сурч байхдаа би бүх хичээлээ шахан үзээд л ... тэгээд л намайг одоо харалдаа. Би энд ингээд л сууж байна. "

Өөрийгөө хэт их ухаантай гэж хэлэхгүй ч нээрээ үнэн шүү. Нэг л өдөр намайг төгсөөд ажил хийж болно гэсэн.

" Ммм. "

Жин толгойгоо зөөлхөн дохих ч түүний харц надаас секунд ч хэрнээ холдохгүй байсанд аяандаа би миний нүүрэнд минь юм наалдсан билүү эсвэл би тийм эвгүй будчихсан билүү гэх бодол төрсөн ч нэг их удаан бодолгүй толгойноосоо арилгав.

" Чи яагаад биднийг ор тас мэддэггүй юм мөртлөө манай стилист болохыг хүссэн юм? "

Би түүнрүү эгцлэн харж

" Уучлаарай ноёнтоон. Эхлээд өөрөө асууна би хариулна. Дараа нь би асууж өөрөө хариулна гэдэг дүрэм мэддэггүй юм уу? "

Жиний нүүрэнд гайхшрал хэсэг тодорсон ч түүнийг хажуунаас нь фэн охидууд ирж зургаа авахуулья эсвэл гарын үсгээ өгөөч гэх үед нь инээмсэглэлээр солигдолоо.

Тэрээр огтхон ч нүүрэн дэхь инээмсэглэлээ арилгалгүй бүгдэнд нь тайван болон тэвчээртэй хүссэн бүгдийг нь хийн тэрээр ширээнээсээ босч Байзаарай хэмээн надад амны хөдөлгөөнөөр хэлсээр ширээнээс холдон фэнүүдтэйгээ цааш алхалан явахад би зүгээр л түүнийг бараг амаа хагас ангайлган ширтэж байв.

Энэ эмэгтэй хэн юм? Найз охин нь юм уу? Үгүй байх аа ийм эмэгтэйг Жин убба сонирхохгүй шүү дээ.

Гэх охидын шивир авир чихний үзүүрт сонсогдоход бие нэг л тавгүй мэдрэмж мэдэрч ойр хавиа аль болох хүнд мэдэгдэхгүйхэн шиг тойруулан ширтвэл бидний хажууд талын ширээний яг ард талынхд нь суух хэсэг охид надруу харцгаан бие биетэйгээ шивнэлдэж байв. Хувцаснаас нь харахад ахлах сургуулийн сурагчид байлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now