БҮЛЭГ 38

1K 102 6
                                    

" Маргаашнаас та нарын амьдрал өөрчлөгдөх болно шүү. Өглөө долоон цагт цагдаагийн газар ирээгүй тохиолдолд хэргээс зугтаж байгаа гэдгээр хэрэг тохно гэдгийг санаарай. "

Офицерийн хэлсэн үгс бүх хүний чихэнд одоо ч хүртэл шивнэж байгаа аятай дараалан сонстоход машинд суух найман эрэгтэйн хэн нь ч авиа гаргахаас эмээж байлаа. Жижигхэн онгойсон цонхны завсраар орж ирэх сэрүүн хүйтэн салхи уур амьсгалыг улам хүйтэн болгоход тэнгэрт илрэх ягаан туяа өнгөө алдан харлаж байв.

Өрөөндөө орцгоон бүгд ор орлуугаа унаж орхилоо. Хэчнээн бүх зүйл ердөө нэг шөнийн дотор болсон байвч тэдэнд хэдэн жил өнгөрсөн мэт санагдаж хүн бүр л одоо байгаа цаг хугацаандаа үүрд амьдрах эсвэл маргаашыг харалгүй нуруугаа харуулахыг хүсч байв. Хувцастайгаа шахуу орлуугаа орсон Жонгүгийг Юнги хувцасаа тайлаач хэмээн хэлэх ч гэнэт доормын хаалга онгойн менежэр орж ирлээ.

Түүний нүүрэнд тайлбарлашгүй нуур хувирал илэрсэн байх ба тэрээр чимээгүй Намжүүн Юнги Жин гурвыг авч одоход Жинсок хэрэггүй л ардаас нь харан үлдэв.

' Тэд юу ярих бол? Арай.. ' гэх бодол түүний толгойд эргэж байвч Жинсок толгойгоо сэгсрэн хюн нарыгаа хэзээ ч тийм зүйл хийхгүйг мэдэж байлаа. Хийхгүй байх гэж бодож байв.

Харин нөгөө талд Бан захирал урдаас нь харах гурван эрэгтэйрүү харж
" Та нар яаж тэгэж чадаж байна вэ?! "
хэмээн уурлахад гэнэтийн хоолойнд нь өөрчлөлт орсонд цочсон гурав эрэгтэйн зүрх нь цээжиндээ үсэрч байлаа.

" Би та нарт итгэсэн! Миний итгэлийг ингэж алдаж байгаа юм уу! "

Бан захирал ширээндээ гараа тулан доош харцаа буулгаж өөрийнхөө амьсгал болон уураа дарж байв. Дараа нь харцаа өргөн Намжүүнрүү харахад Намжүүн газар ширтэн зогсох ба

" Намжүүн надруу хар. " гэхэд тэрээр сандран шүлсээ арайхийн хоолойгоороо залгин байж Бан захирлын харцтай тулгарлаа.

" Чи надад хэл. Та нар яг юу бодож байсан юм. Юу бодож байсан болоод хүний амийг авах хүртлээ дэнддэг юм! "

" Би та нарт хэлсэн. Болгоомжтой бай гэж! Тэгтэл та нар ингэж надруу хариу барьж байгаа юм уу! "

Жин чимээгүйхэн " Үгүй ээ , Бан захирлаа- " гэсэн ч Бан захирал таслав.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now