БҮЛЭГ 23

1.7K 110 5
                                    

This small feathers became wings. / Энэ жижигхэн өднүүд далавч болон хувирсан. /

Because i was full of fate. / Учир нь би итгэл найдвараар дүүрэн байсан. /

That those wings would allow me to fly. / Тэр далавчнууд намайг нисгэхэд туслана. /

The sound of laughter. / Инээх чимээ. /

Like a bird. / Яг л шувуу шиг. /

Bts - Interlude ⬆️

***

Цагаан календарыг дэлгэн хажууд нь унжин өлгөсөн улаан маркераар 11 сарын 10-н гэх өдрийг улаанаар икс үзэглэхэд өөрийн эрхгүй гар хүчээ алдаж буй мэт зурсан даруйдаа доош унжуулав. Хэт их ядарснаас болоод ч тэр үү зовхи хүндэрч нүд хаяадаа нэг өвдөхөд цүнхнээсээ дусаагуур аван тусаасаар бараг хэвшил болох дөхсөн байлаа. Нойл орж нүүр амаа угаахдаа өөрийнхөө царайг урьд өмнө нь хардаг байснаасаа илүү удаанаар ширтэхэд өөдөөс минь харах ядарсан Юра улам ядарч байгаа мэт үзэгдэж , би кремий нүүрэндээ маш ихээр нялан будав. Богино хар үсээ хуруун завсраараа самнан унжуулаад нойлын гэрлийг унтраан гарч шүүгээнээсээ гарт баригдсан хар бариун жийнсийг хар сорочкон цамцтай өмсөөд ороо ч хураалгүй цүнхээ аван гутлаа өмсөөд күртикээ хальт өмссөөр дэлбэрсэн гэрээсээ хөлөө газар чирсээр гарав. Шатаар доош буух явцдаа баруун талын ханаа харахад хэд хоногийн өмнө бичсэн араар тавигч гэх улаан бичиг хананы өнгөндөө дахин дарагдан будагдсан ч хэн ч харсан тодоор харагдаж , энэ үг нь надад зориулагдсан гэж бодоход улам сэтгэлд сэв суулгаж байв.

Фэн охид намайг тайван үлдээгээгүй л байв. Тэдний авчрах зүйлүүдийг ирэхийг хориглож би хаягаа нууцлагдмал болгосон ч гэрийн минь гадаа ирж ханан дээр минь сийлэх үгс хэвээр байсаар байлаа.

Бан Юра!

Одоохондоо л биш шүү хэмээн бодсон хоолой ардаас дуудан сонстоход би дуртай дургүй нь арагш хараад харцаа шалруу буурлан гараа урдаа авчирав.

" Ашгүй чамтай ярих зүйл байсан одоо л гэж таарлаа. "

" Эд нарыгаа харж байна уу? Чи тэр захиралдаа хэлсэн юм уу эднийг болиул гэж. "

Түрээсийн эзэн , дөч гарсан эмэгтэй ханаруу долоовор хуруугаараа заан хэвийн өнгөнөөс арай чангаар ярихад би уучлалт ирж ёслон ,

" Намайг үнэхээр уучлаарай, би захиралдаа хэлсэн ч үүнийг засах хэцүү гэсэн ... "

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now