БҮЛЭГ 43

1.3K 105 12
                                    

Тэхёний инээмсэглэх царайлуу харах бүрт зүрхний гүнд нуугдаж буй нууц бодогдон Юрад маш том гэм үйлдэж байгаа мэт санагдана. Заримдаа тэрээр зүгээр л гүйж очиод Тэхёний нүүрэн дээр түүний ах шиг хүн нь тэдний сайн найзыг алсан хүн байсан гэдгийг хэлмээр санагдаж байвч хэрвээ бүх үнэнийг мэдчихвэл Тэхён түүнийг орхиод явчихвий гэдгээс Юра юунаас ч илүүтэйгээр айж байлаа. Хэрвээ Тэхён түүнийг орхичихвол Юра өөрийгөө яаж үргэлжлэн амьдрахаа ч төсөөлөшгүй байв.

Тэхён Юралуу харан инээмсэглэн гараа даллахад Юра эргүүлэн даллах ч түүний халаасанд утас нь дуугарав. Дугаарыг харсан даруйдаа хэнд ч харагдуулалгүйгээр утсаа чихэндээ барин нөгөө чихээ чангаар дуугарах дуунаас хамгаалан гараараа таглах ба цаашаагаа харлаа.

" Байна уу? "

Юрагийн цаана гарах чанга дууг сонссон Сэүн гайхширч " Юра? Чи хаана байгаа юм? Ажил дээрээ биш байгаа юм уу? "гэх ба Юра өөрлүү нь алхан ирэх замдаа танил хүнтэйгээ тааралдан үг солилцон гацах Тэхёнруу хараад буцан арагш харлаа.

" Үгүй ээ- тийм ээ би ажил дээрээ биш байна. "

Дууны хэмнэл улам чангарахад Сэүний яриаг сонсох улам төвөгтэй болж байв.

" Уучлаарай Сэүн. Би одоохондоо завгүй байна аа. Чи дараа ороолтоо авчихаж болох уу? "

Сэүн нэг үг хэлэн утас тасрахад Юра яг юу хэлсэнийг нь ойлгоогүй ч нэг сүртэй юм яриагүй байх гэж бодон буцан харахад яг Тэхён ирж байлаа.

" Хэнтэй ярьсан юм? "

Тэхён Юрагийн чихэнд арай чангаар орилон ярих хэрэг болж байв. Түүний толгойнд төрсөн өдрийн залуу гэсэн бичигтэй малгай өмсгөж түүний цамц нь бялуу болсоныг харахад бялуунд нялагдсан нь харагдаж байв. Юра толгойгоо сэгсрэн инээмсэглээд

" Хэн ч биш ээ. Зүгээр л байрны эмэгтэй. "

Өөрийн хэлсэн үгэндээ Юра гэнэт гэмшин эхлэж өөрийн эрхгүй доод уруулаа хазлаа. Хэтэрхий их худал , хэтэрхий их нууц. Бүх зүйл түүнийг сүүдэр мэт хаа сайгүй дагаж байв. Тэхён дууны хэмнэлд даган инээдтэй хөдөлгөөнөөр хөдлөнгөө Юраг бүжиглэ гэсэн ч Юра зүгээр л инээн өнгөрөөлөө. Юра бүжиглэхдээ хэзээ ч сайн байгаагүй.

Төрсөн өдрийн ёслолийн өрөө дан энтийн ажилчдаар дүүрсэн байсан учир , бас тэднийг ажиглах сөхөөтөй хүн нэг ч байсангүйд Юра нэг их нуугдах гэж оролдолгүй урд нь солиотой мэт бүжиглэх Тэхёнийг цээжээр нь түлхэн холдууллаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now