БҮЛЭГ 44 /ТӨГСГӨЛ/

2.1K 129 10
                                    

Ойр хавьд хүйтэн мэдрэмж төрөхөд би хоёр гараараа биеэ ороохыг хүслээ. Гэсэн ч төд удалгүй хүйтэн усруу яг л халуун ус хийж ус удаанаар дулаан болж байгаа аятай дцлаан мэдэгдэхэд яриа бүдэг бадаг сонстож эхлэв.

" Хэр удаан ингэж хэвтэж байгаа билээ?"

" Юра нүна зүгээр биз дээ? "

" Бидний л буруугаас ингэчихлээ."

Бүх зүйл өмнө нь больж байсантай адил санагдана. Бүх зүйл дахин болоод байна тийм ээ? Би цаг хугацаагаар арагшилчихна гэж байхгүй биз дээ?

Энэ мэдрэмж.

Энэ зовсон чимээгүй шивнэх хоолой.

Сэрэхэд гэхдээ энэ худлаа байвал яах вэ.

Нүд хүнд байдлаасаа хөнгөрч эхлэхэд би зөөлхөнөөр нүдээ нээхдээ хэдэн өдөр хаалттай байсан мэт санагдаж байлаа.
Зовхи хүндэрч гэрэл тусахад нүд минь гэнэт шатах мэт мэдрэгдэхэд би эргэн нүдээ хааж амьсгал аван гаргахад хүмүүсийн шивнэх ярих чимээгүй болох нь сонстож байв. Яг л нэг зүйл хүлээж байгаа мэт.

Төд удалгүй эргэн нүдээ бага багаар нээхэд хамгийн түрүүнд цагаан тааз тусан үзэгдэхэд бүрэн онгойлгож ухаан санаагаа нэг болгосны эцэст би харцаа өөр тийш шилжүүлэв.

Жонгүк , Хусог түүний хажууд Намжүүн нааш харан зогсоно. Дараа нь түүнийг Жимин Юнги нар хамтдаа тойрон зогсоход Жиминий цаана Жин зогсож байлаа.

Би зүүдлэж байна уу?

Тэд хамтдаа зогсож байгаа нь миний удаан хугацаанд толгойндоо төсөөлсөн зүйл минь мөн биз дээ?

Би үхчихээгүй биз дээ?

Анир чимээгүй байдлыг эвдэх зөөлхөн инээд өрөөг , миний чихийг дүүргэхэд тэдний нүүр хувирал тайван төрхөө олж нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.

" Үгүй ээ , чи үхээгүй. "

Намжүүнрүү харахад тэрээр сэтгэл нь амарсан бололтой зогссон байраа өөрчлөн , үсээ арагш нь зөөлхөн самнах ба гэнэт гарыг минь нэгэн хүн зөөлхөн атгахад тийш би харцаа шилжүүлэн түүнтэйгээ харц нийлүүлэв. Тэхён инээмсэглэн хоёр гараараа атгасан гарыг минь духандаа хүргэн зөөлхөн үнсэхэд одоо л бүх зүйл зүүд биш гэдэг нь ил болж эхэлж байлаа.

" Би чамайг тэнд үлдээх хэрэггүй байснаа мэдэх ёстой байсан юм. Чамайг тийм биетэй гэдгийг мэдэж байсан мөртлөө. "

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now