БҮЛЭГ 41

1.1K 104 2
                                    

Салхинд хийсэх ороолтоо сул гараараа хүзүүгээ тойруулан эргүүлэх ба хүйтэн сэвшээ салхинаас хүзүүгээ ороолтруугаа улам нуув.

Өвлийг үзэн ядаж байна гэх үгс Юрагийн амнаас чимээгүй амьсгал мэт шивнэн гарахад уур гарч дараа нь агаарт замхаран алга боллоо. Хүмүүсийг сэргээх зорилготой кофений газарлуу явах Юра хамгийн ойрхон Старбаксруу орсон ч мэдэхгүй юм даа , цахилгааны ямар нэгэн юмнаас болж түр ажиллахгүй гэсэн учраас дараагийн каферуу хасах хорин градуст алхаж байв.

Кафений урд ирсэн Юра халааснаасаа гараа гарган ирж хүйтэн бариулыг барин орох ба дотроос угтах дулаахан уур амьсгалд одоо л нэг тайвшрах мэт санагдаж өөрийн ороолтоо суллан ойр хавиа ажиглан кассруу алхан очлоо.

" 8 ширхэг американо. " гэхэд кассны эрэгтэй толгойгоо дохин бичээд Юрад түр хүлээнэ үү хэмээн хэлэх ба тэрээр цонхны хажууд байх ширээлүү алхан очих ч замдаа нэгэн танил хүнийг харан алхаагаазогсооход тэр хүн нь ч бас Юраг анзааран ,шууд инээмсэглэв.

" Бан Юра-ssi "

Юра толгойгоо ёслон ширээлүү нь бага зэрэг ойртох ба бараг л сонсогдолгүй гэмээр " У Сэүн-ssi " гэлээ.

Сэүн хар хүрэм , саарал урт ороолт болон малгай өмссөн байх ба энгэртээ нарны шил болон ширээн дээр маскаа тайлсан байх нь хүмүүсээс нуугдан явж байсан нь үзэгдэж ойр хавиа хальт гүйлгэн харахдаа Юра кафед нэг их хүн байхгүй байгааг анзааран Сэүнийг тайван сууж байгааг ойлгов.

" Өөртөө чинь ингэж тааралдана гэж бодсонгүй шүү. Стилист чамайг энд орж ирдэг гэж мэдсэнгүй. "

Сэүний нүүрэнд дөлгөөхөн тайван инээмсэглэл тодорсон байхад харин Юрагийн хацар нь хүйтэн магадгүй улайсан ч байж магадгүй дэлбэрсэн байдалтай харж байснаа гараараа арагшаа хальт зааж " Би ажилчдад кофе авахаар орж ирсэн юм. " хэмээхэд Сэүн толгойгоо дохин , урд нь байх хоосон сандалруу заав.

" Суу л даа. Энд кофе их удаж байж гардаг. "

Юра толгойгоо сэгсрэн " Үгүй ээ хэрэггүй. Хүмүүс буруугаар ойлгочихно. Миний санаж байгаагаар би хангалттай иймэрхүү асуудалд орооцолдсон. " гэхэд Сэүн ямар ч асуудалгүй малгай болон маскаа зүүгээд " Одоо тэгвэл хэн ч мэдэхгүй " хэмээн хэлэх үед Юра зөвшөөрөхөөс өөр арганд хүрсэнгүй.

" Тэгэхээр яажшуухан байна даа? Хамгийн анхны уулзалт маань нэг их сайхан сэтгэгдэл төрүүлээгүй байх , БиТиЭсийн Ким Тэхёнд хүртэл. " гээд Сэүн инээмсэглэх нь нүдээр нь илэрхийлэгдэхэд Юра толгойдоо тэр үеийг бодосхийн эвгүй байдлаар хальт инээмсэглэв.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now