БҮЛЭГ 37

1K 100 5
                                    


" Чи өөрийгөө тийм лаг гэж бодоо юу! "

Тэхён өнөө эрэгтэйг цохихоор нударга шидэхэд тэр эрэгтэй шаламгай хөдөлгөөнөөр бултан түүний гэдэсрүү цохиход өвдөж байсан ч Тэхён түүнийг гаран голоо хавчин авлаа.

Түүний уруулнаас цус гаран аманд нь давслаг амтагдаж , биеийн ихэнх хэсэг хорсож байсан ч уур хорсолдоо хорссон тэрээр үл тоож байв.

Жинсок өөрлүү нь дайрах хүнд дарагдаж дараалан цохиулж байхад түүний хажуунаас Хусог орж ирэн түүнд тусалсан ч өөрөө ардаасаа цохиулахад тэнд юу болж байгааг тайлбарлан хэлэх хэцүү болж өнгөрөн таарсан хүмүүс юу ч хараагүй мэт зугтаж байлаа.

Жонгүг салганан айж байсан ч зориг гарган Жиминрүү дайрах эрэгтэйг очин мөрөөр нь татах ба өнөө эрэгтэй түүнийг цохих гэхэд тэрээр бултаж харин Жимин цохин унагалаа. Яг л багийн ажиллагаа мэт тэдэнд хэсэгхээн хугацааны адерналин мэдрэгдүүлж байсан ч зодоон улам ширүүсч байгааг хэн бүр анзаарч байв.

Арайхийн өөрлүү нь дайрах хүнээс салсан Жин амьсгаадан бие биетэйгээ зодолдох хүмүүсийг харах ба тэд дарагдаж байх нь түүнийг хамгийн ихээр айлгаж байв. Тэд нэг нэгнээ алах нь байна.

Ихэнх донсэн нар газар унаж , дээр байгаа хүндээ нүүр нүдгүй цохиулахад Жин тэднээс хэд алхамын цаана ноцолдох Тэхёнрүү харлаа. Түүн дээр хувцас нь шороо болж нүүр нь цус болсон Жинсок гүйн очих ба өнөө эрэгтэйг газар унасан Тэхёнаас холдуулан түүнийг авч явах гэсэн дүр зураг үзэгдэх ч Жиний нүдэнд нэгэн зүйл гялтганан харагдав.

Цаг хугацаа удааширсан мэт Жин сандралд амьсгалаа зогсоож хамаг хурдаараа тэр гурвын зүг гүйх гэсэн ч түүний урдуур хүмүүс хөндлөлцөн орж ирэн , ардаасаа татуулан зогсох тэрээр

" Жинсок! " хэмээн хоолойныхоо чадлаар орилоход Намжүүн , Юнги зэрэг түүний орилоонд гацасхийн түүний харах зүгрүү харлаа. Бүгдийг анзаарсан даруйдаа түрүүхэн анзаарсан Жимин бүх зүйлийг болохоос өмнө тийш гүйж дахин ориллоо.

" Тэхён битгий!! "

Гэвч түүний орилоон хэтэрхий оройтсон байв. Яг л онгоцны араас нь дуу гардагтай адил Жиминийг орилсоны дараа гэнэт л бүх юм тэрхэн хугацаанд гацлаа.

Цамцны захаасаа заандуулсан Жонгүг түүний дээр байх эрэгтэй ч тэр гацан бүх хүний харах зүгрүү харж , юу болсоныг харсан тэр дороо Жонгүгийг орхин тийш гүйн очив.


fallacious | k:taehyungWhere stories live. Discover now