БҮЛЭГ 20

1.8K 117 11
                                    


Гудамжны гэрлүүд бүдгэрч намайг тэнгэрээс уйдан далайруу унах үед намайг хэн барих юм? Чи юу?

Luhan ~ Catch me when i fall. 🔼

/ i will baby and i will blow your flute like professional :))) /

-----------------------------------

Kim Taehyung's POV

" Бүгд чиний буруу. "

" Ууч-члаарай .....би т-тэгэхийг хүсээгүй..."

Үгс чихэнд яг л тэртээх уулнаас орилж байгаа мэт толгой дотор цуурайтахад би зүүднээсээ цочин сэрэв. Хөлс ар нуруугаар цувж хөнжлийн минь ихэнх хэсэг газар унасан байхад үүнтэй зэрэгцэн зүрх хэмнэлээсээ хэд дахин хурдан цохилж байлаа.

Би орноосоо өндийн суугаад өвдгөн дээрээ хоёр гарын тохойгоо тулгуурлаж хоёр гараараа нүүрээ дарангаа бүх зүйлийг мартахыг хичээхэд хичнээн энэ зүйл өмнө нь олон тохиолдож байсан ч энэ удаа нэг л болохгүй байв.

Өрөөний хүмүүс унтаж байсанд тэднийг өмнөх шигээ амьсгаадах чимээгээрээ сэрээгээгүйдээ баярлан орноосоо зөөлхөн босч өрөөнөөс гарлаа.

Харанхуйд гал тогооны зүг алхах явцдаа духан дээр бурзайн гарсан хөлсийг алгаараа арчаад нүүрээ сэвэн алхасан ч том өрөөний буйдан дээр компьютерийн гэрэл харан гайхшрав.

Ханан дээрх цагыг харахад үүрийн тавыг заах ба энэ үед хэн ингээд сэрүүн байж байгаад гайхширсан ч яагаад надад хамаатай юм гэсээр гал тогоо том өрөө хоёр хамтдаа байдаг учир хажуугаар нь өнгөрөн алхахад буйдан дээр байх хүн намайг харсандаа цочин чихнээсээ чихэвчээ салган авах нь сонстов.

Би зөөлхөн царайруу нь харвал сүнс харсан мэт айсан төрх илэрсэн ч намайг гэдгийг анзааран тайвшрах Жонгүүк буйдан дээр хөнжил нөмрөн , чихэвчтэй , нөүтбүүк барин сууж байлаа.

Би нэг их удаан Жонгүүкийн царайруу нь харалгүй эргэн урагш харж гал тогооны тэндэх гэрлийг нь асаангаа

" Намайг битгий тоо. Байхгүй гээд л бодчих " гээд хөргөгч онгойлгон ус гаргах явцад буйдан дээр суух Жонгүүк тэндээсээ босон нааш ирж яваа үзэгдлээ. Тэрээр миний ард талын ширээг налан зогсоод чимээгүй

" Та яагаад сэрүүн байгаа юм? "

Би усаа аягаласан чигээрээ түүнрүү үл харав.

" Харин чи яагаад сэрүүн байгаа юм? Үүрийн тав болж байгаа юм биш үү. "

Яагаад ч юм гар түрүүний зүүднээс болон салганахад аягалж байсан ус минь аяганаасаа бага зэрэг халин хажуугаар нь урсан гоожлоо.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now