БҮЛЭГ 34

1.2K 95 5
                                    

Төмрөнд цохиулахад бэлдэцгээ. *evillaugh

3rd Person POV

Цаг агаар өөрчлөх бүрт Юрагийн сэтгэл санаа өөрчлөгддөг мэт түүнд санагддаг байлаа. Заримдаа тэрээр тэнгэр бүрхэг бороотой үед хоосон саарал , зургаан хүний ширээнд суугаад таазнаас шал хүртэл хүрсэн том цонхоор борооны дуслыг харангаа хэчнээн арван нэгхэн настай байсан ч хэрнээ халуун кофе уун суудаг байв.

Хаяадаа нэг балгалах кофе нь борооны намуухан дуунд уянгалагдан мартагдсанаас хүйтэн болон хөрсөөр Юра кофены талаар нэг мэдэхэд мартчихсан байдаг үе тааралддах нь бий. Түүний хажууд заримдаа Жэнин ирэн сууж түүний ойлгомжгүй уйтгарт чимээ аниргүйг хамтдаа хуваалцан суусаар уйдаж эхлэх үедээ үргэлж л хэрэг тарьж явдаг , тэднээс хоёр насаар л ах нь ирэх үед ахруугаа санаагаа хандуулан Юраг ч тэр мартдаг байсан ч Юрад нэг их хамаатай байсангүй. Түүнд зүгээр л Жэниний гэр бүлийн сайхан ааш занд нь үхэн үхтэлээ талархан явахаас өөр аргагүй байдаг байв.

Заримдаа түүний ах Пэнин түүнийг номын гажиг гэдгээр нь шоолон түүний боолтыг хулгайлан байшингаар нэг гүйх ч Юраг араас нь хөөхгүйг мэдэн эргэж ирэн , түүний хажууд ч бас суугаад хоёр биенийхээ нэг чихэнд чихэвч зүүн , тайван суудаг байсныг санахад Пэнин түүнд яг л ах шиг нь санагддаг байлаа. Зүгээр л түүнээс тиймэрхүү мэдрэмж мэдрэгддэг мэт Юра хамтдаа хажууд хажуудаа юу ч хийлгүй зүгээр суухдаа ахын халамжыг мэдэрдэг байв.

Гэвч нэг өдөр бүх өрөн тавьсан байсан зүйлийг ганц салхи л унагаагаад бүх зүйлийн жам ёс өөрчилчих шиг Пэнин осолд орж эмнэлэгт хүргэгдэж байсан үе санагдаж байв. Юра тэр үеэс хойш хэдэн жил өнгөрсөн ч нүдээ аних бүртээ яг түрүүхэн болсон мэт санаж , яаж Жэнингийн хэн бүрт өөрийнхөө яаж амжилттай цагдаа гэдгээрээ гайхуулж , хэзээ ч гэртээ ирдэггүй нэг өдөр гэж байдаггүй байсан хажуугаараа өөрийн хүүдээ маш ихээр хайртай байсан ноён Ёо нь нүүрэн дэх өөрчлөлтийг санаж байлаа.

Гэвч золгүй явдлаас болж Пэнин өөрийн гүн шархыг хэт их цус алдсанаас болж  дааж чадалгүй тэр дороо нас барсан ба энэ үйл явдал Жэнингийн гэр бүлд буюу Ён гэр бүлд маш том нөлөө , цохилт болсон юм. Тэр бүх үеийг Юра өөрийн нүдний урдуур урсан өнгөрхийг ажиглаж билээ.
Тэд Юрад гэр бүлээс нь өөрцгүй хүмүүс байсан.

Харин яг одоо Тэхёний нүүрэнд яг тэр шөнийн ноён Ёо нь нүүр хувирал толины тусгал мэт тусан үлдсэн байв.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now