БҮЛЭГ 21

1.8K 117 11
                                    

I want to languish
/ Би доройтмоор байна./
I want to dream more
/Би дахин мөрөөдмөөр байна./
But it seems like it's come to leave
/ Гэхдээ энэ удахгүй явах юм шиг харагдаж байна./
Yeah its my truth
/Тийм ээ энэ бол миний үнэн./
It will only be cuts and bruises.
/Энэ зөвхөн зүсэлт болон шарх л болно./
But its my fate
/Гэхдээ энэ миний хувь тавилан./
But i want to strugglе
/Гэхдээ би тэмцмээр байна./
Maybe i , i can never fly
/Магадгүй би хэзээ ч нисэж чадахгүй байх./
Like those flower petals there
/ яг тэнд байгаа цэцгийн дэлбээс шиг./
Wings like other things , are impossible
/Далавч шиг бусад зүйлс , бүгд боломжгүй ./
Maybe i , i cant touch the sky
/ Магадгүй би хэзээ ч тэнгэрт хүрч чадахгүй байх./

Jin - Awake |throw🔙|⬆️

^*^*^*^*^


" Тахианы захиалга ирлээ!" Барилгын хаалга онгойх дугарсан даруйдаа коридороор эрэгтэй хүний дуу хадахад би гартаа утас , карт барьсан хэвээр гялс гүйн очин мэндэллээ.

" Сайн байн уу миний захиалга байна. "

Өнөө эрэгтэй хоёр том уутыг надад өгөн өөрөө халааснаасаа картны уншигч гарган надад өгсөн менежэрийн компаний картыг уншуулан гарын үсэг зуруулаад

" Баярлалаа сайхан хоолоорой " гэхэд би инээмсэглэн ёслоод надтай адил дөнгөж орж ирсэн ч хоолонд зарагдсан хэдэн шинэ ажилтны голоор сүлжилдэн гарсаар лифтний товч даран хүлээх зуураа толгойдоо хоолны үнэрт дарагдан өлсгөлөн зарлах гэдсээ чимээгүй болгохыг хичээж байлаа.

Лифтний дуу дуугаран хаалга онгойход бүх хүмүүс урагш дайрч би гялс бусад хүмүүст шахагдчихгүйхэн шиг ороод өөрийн биеэ бус хүний хоолыг хамгийн ихээр хамгаалж байлаа.

Хэрвээ би ажлаа алдахаас эмээдэггүй байсан бол энэ хоолыг аль хэдийн авч шидэх байсан юм. Үгүй ээ байзаарай тахиаг ганцаараа идчихээд хаях байсан юм. Гэвч харамсалтай нь ажил бол миний амьдрал. Ажил байхгүй бол хоол байхгүй.

Би яаж хоолгүй амьдрах юм бэ. Тиймээс л би хичнээн их асуудалтай тулгарсан ч ажлаа хэзээ ч орхиж чаддаггүй юм.

Ажилчид нэг нэгээрээ гарч би хамгийн дээд давхарт ирэн гарахдаа хүний хөлөнд тээглэн золтой л хамаг хоолыг түрүүн бодож байсан шигээ арагшаагаа шидээд хамраа шалтай нийлүүлчих шахсангүй.

Дөрвөн давхарын коридороор ажилчидтай зөрөлцөн тэдний бэлтгэлийн өрөөний урд ирээд долоовор хуруугаараа зөөлхөн тогшин онгойлгоход өрөөнд ердөө таван хүн л харагдав. Тэд дуулж байсан бололтой бүгд урдаа нугалсан цагаан хуудсууд барьж надруу харахад би орон тэдний ширээн дээр хоолыг тавиад

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now