---------------------------------------
I open this book of memories and I open up your page. / Би дурсамжийн номоо дэлгэн би чиний хуудсыг дэлгэнэ. /
- Exo ~ Miracles In December - ⬆
-------------------------------------
" Юра ! "
Тэдний миний нэрийг зэрэг шахуу дуудахыг сонсоход л өөрийн эрхгүй баярлаж би улам тод инээмсэглэлээ. Өрөөнд ороод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол гурван хүн намайг ирэн тэвэрэхэд би золтой л хүнд жингээс бас өөтийн хөлөндөө тээглэн газар бөгсөөрөө уначих шахсангүй.
" би үхлээ. " Би яг ч үхэх гээд байсандаа биш яагаад ч юм Тэхён Юнги хоёр бидний зүг гутарсан эсвэл уйдсан гэмээр төрхөөр чимээгүй харж байсанд би арайхийн амьсгал аван хэлэхэд тэр гурав гэнэт мэдэн надаас холдлоо.
Би инээмсэглэнгээ
" Та нараар юу байна?" гэхэд Жонгүүк
" Бид таныг маш их санасан шүү " хэмээн Жин миний үсийг яг л нохойны үс илж байгаа эсвэл хүүхдийнхээ толгойг бахархасандаа илж байгаа мэт санагдав. Би Жиний гараас бултан бага зэрэг холдоод гарандаа барьж байсан ч тэврэлтээс болоод бага зэрэг үрчийн нугларсан цаасруу харан
" Та нар гурван өдрийн дараа Чанвон фестивалтай юм байна тэ? Би тэр үед чинь та нарын стилистээр ажиллах байх. "
" Тийм үү? " Хусогийн баярласан өнгийн яриатай давхцаж хаалганы дуу гарвал хаалгаар менежэр Ким орч ирч байлаа.
Тэрээр " Өглөөний мэнд " хэмээн нэгэн хэвийн уйдсан төрхөөр хэлсэн ч харц нь над дээр тогтон түүний нүүрэнд гайхшрал тодорч
" Стилист Бан, чи энд юу хийж байгаа юм? Ажлаа хийж байх ёстой биш билүү? "
YOU ARE READING
fallacious | k:taehyung
FanfictionАмьдрал бүхэлдээ л худал хуурмаг. Гол нь чи яг юу нь худал хуурмагийн ард нуугдах үнэн , болон яагаад анхнаасаа худал хуурмаг болсон шалтгааныг л олж мэдэх хэрэгтэй. Тэгсэн цагт л чи хаалгыг нээнэ. [!] Уншихаасаа өмнө мэдэх зүйлс 1. Энэ бол миний ан...