БҮЛЭГ 29

1.3K 103 6
                                    

Бан Юра POV

" Бид бүгдийг нуусан нь дээр гэж бодож байна уу? "

Тэхён урагшаа зам харан явангаа миний асуултанд тэр дороо хариулаагүй ч удалгүй нааш харалгүйгээр чимээгүй хариуллаа.

" Хэнээс? Бүх хүнээс үү?"

Тэрээр баруун гараа жолоон дээрээ тавин зүүн гараараа уруулныхаа доогуур илэн явуулах ба надруу асуулт хүлээн бор нүдээрээ харав.

" Зүгээр л хэрвээ хэн нэгэн мэдчихвэл чиний нэр төрд ч халдах байх. Стилисттэйгээ холбогдлоо гэж... "

" Зүгээр ээ Юра надад хамаагүй. Надад хүмүүсийн юу бодох хамаагүй. "

Ногоон гэрэл асан Тэхён хаазаа гишгэн явах ба би пальтоныхоо хормойгоор оролдон харцаа доош бууруулав.

" Чиний бодож байгаа шиг юмс амархан биш Тэхёна. Хэрвээ хүмүүс мэдчихвэл чи ч тэр надад ч тэр бүх зүйл нуран унана шүү дээ. За би ч яахав. Би зүгээр л нэг стилист. Харин чи . Чи бол хүн бүрийн дуртай алдартай хамтлагийн гишүүн. "

" Гуйж байна Тэхён. Намайг ойлгооч. "

Тэрээр гэрийн минь урд ирэн машиныхаа хөдөлгүүрийг унтраах ба миний түрүүнээс хойш хормойноосоо барьсан байсан гарыг минь дулаахан гараараа атган , надруу хараад дөлгөөхөн инээмсэглэлээ.

"  .... за за. Хэрвээ чи хүсч байгаа бол. "

Гэхдээ түүний инээмсэглэл нүдэндээ хүрсэнгүй.

***

" 30 минутын дараа БиТиЭс гарна шүү. Бэлэн байгаарай. "

Дууны программын найруулагч хэлэхэд өрөөнд хөдөлгөөн орон хүн бүр хийж байсан зүйлсээ улам түргэсүүлэхэд , хөдөлгөөнөө давтаж байгаад ширээн дээр байсан устай аягыг унагаснаас хаа сайгүй шил болж түүнийг нь шүүрдэж явсан би ч мөн адил хурдан шүүрдэж эхлэв.

" Би хэлсэн шүү дээ Тэхён . Би ганцаараа хийчихнэ. Чи явж микрoфон хувцас зэргээ янзлуулж байлдаа. "

Хуурай салфеткаар газраар асгарсан ус арчих Тэхён инээмсэглэн толгойгоо сэгсрээд
" Зүгээр дээ " хэмээнгээ эрхий хуруугаа гозойлгоход би урдуурх үсээ үлээн арагшлууллаа.

" Үгэнд орохгүй чи нээрээ. "

Тэрээр чимээгүй жуумалзан инээгээд салфеткийг өрөөний буланд байх хогийн савруу шидэх ба гоол ороход гараа өргөн надруу хараад

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now