БҮЛЭГ 33

1.4K 103 7
                                    

Машинд гарах аядуухан дуунаар хүн бүрийн чимээгүй амьсгалах нь сонстож байлаа. Арагшаагаа харахад ихэнх нь унтаж харин Жимин утсаа оролдон , Хусог чихэндээ чихэвч зүүн дууныхаа аяанд толгойгоо хөдөлгөх ч үс нь одоо хүртэл гелдэн зассан хэвээр нүднээс нь аль хэдийн тасрах гэж байгаа нь илт байв.

Эргэн урагш замруу харан би дууг арай чангалах ба хажуу талын цонхруу харан хурдан буудалдаа очихыг хүсч хэчнээн тэдэнтэй адил дуулж бүжиглээгүй ч маш ихээр ядарч байгаагаа мэдэрч байлаа.

Хориод минутын чимээгүй замын туршид машинд суух есөн хүнээс нэг нь ч үл дуугарч буудалд арайхийн ирэхэд буудлыг олон хүмүүс , хэчнээн одоо маш орой болсон ч гэлээ хүлээн зогссон хэвээр байв.
Ихэнх нь гартаа цаас барьж биднийг буудлын урд ирэх ойртоход бүгд орилолдож эхлэх нь машин дотор ч хүртэл маш чангаар сонстож , машин дахь унтаж явсан хүмүүс нэг нэгээрээ сэрцгээн эхлэлээ.

" Их л шуугиан болох нь дээ " хэмээн менежэр амандаа чимээгүй бувтнан буудлын урд зогсоход би арагш харвал тэд бүгд хувцсаа аван машины хаалгыг онгойлгох ба орилоон улам чангарав.

Бүх фэнүүдийг хамгаалагч нар гараараа хаан зогсоход тэд голоор нь инээмсэглэн алхалан би араас нь толгойгоо гудайлган алхаж явлаа. Хэчнээн яг урд зочид буудлын хаалга байсан ч гэлээ тийшээ алхах хэдэн алхам яг л хэдэн метр алхаж байгаа аятай мэдрэгдэж би доош харан алхаж байтал нэг юм ирэн толгой цохих ба алхах явцдаа харахад ундааны хоосон сав байлаа.

Зүгээр л санамсаргүй байх хэмээн бодож байсан ч өвдөлтөө нууж чадалгүй толгойны цохиулсан хэсгээ барьж дотогш алхан ороход хажууд Тэхён алхаагаа удаашруулан зэрэгцэн алхалав.

" Зүгээр үү? "

Би гараа толгойноосоо аван толгойгоо дохиод " Тийм ээ зүгээр " хэмээн худал хэлэн инээмсэглэхэд Тэхён урагшаагаа харан явлаа. Бүгд лифтэнд суун менежэр тэдэнд одоо яах ёстой маргааш хэдэд сэрэхийг хэлэх ба лифт том хэмжээтэй байсан ч гэсэн Тэхён миний хажууд инэн наалдан зогсож , төд удалгүй хажуудаа унжуулсан байсан гарыг минь удаанаар атгав.

Ар хэсгийн гижиг хүрч байгаа мэт амьтан нуруугаар гүйхэд би хөшүүн байдлаа өөрчлөн миний гарнаас хэд дахин том гэмээр нуугдсан гарыг минь атгасан түүний дулаахан гарыг эргүүлэн зөөлхнөөр атгалаа. Гарыг нь эргүүлэн атгасан даруйд би Тэхёний нүүрэнд инээмсэглэл тодорхыг мэдэрч , менежэр яриан голоороо бид хоёрлуу харах үед юу ч хийгээгүй мэт би урд минь зогсох Жиминий гутлыг ширтэж эхлэв.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now