БҮЛЭГ 15

2.2K 136 5
                                    

---------------------------------

I can be your hero, all villains get back

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

I can be your hero, all villains get back. /Би чиний баатар байж чадна , бүх адгийн амьтад холдоцгоо. /

I'll wrap up all the bad guys and put them in the next truck.
/ Би бүх муу залуусыг ороогоод дараагийн галт тэргэнд хийнэ. /

Every single one of them look like a beast, throw em away at the zoo. / Тэдний хүн бүр нь мангас шиг харагдана , тэднийг амьтны хүрээлэнрүү шид. /

Monsta-x _ Hero⬆️

***

Амьдарлын минь хором мөч минут бүхэн яагаад ч юм анхнаасаа буруу алхамаар эхэлсэн мэт санагдахад би өөрийнхөө анхнаасаа гаргасан бүх шийдвэрээ буруутган төсөөлдөг байсан ирээдүйгээсээ няцааж байлаа.

Охидуудын сургуулийн хүүхдүүдийн амнаас өдөр тутам гардаг байсан би алдартай энтертайнментийн менежэр эсвэл гоё хамтлагийн стилист болмоор байна гэх үгс тийм юм сонирхол төрүүлэх байтугай ирээдүйн мэргэжлээ ч сонгоогүй миний чихэнд нэг их гүн ордоггүй байсан ч нэг л өдөр сониуч зан хөдөлж бүх зүйлийг нь хайсаар менежэр болохыг өөрийн мөрөөдлөө болгосондоо хэт ихээр харамсаж гэмшиж байв.

Хэн ч менежэр стилист болно гэж ярьсан ч бүгд л өөрийн өөрийн тусдын мэргэжлээ сонгон явахад би гэнэн тэнэг ухаанаараа өнөөх ирээдүйдээ итгэн шүүгч өмгөөлөгчөөр бус зүгээр л нэг энтертайнментийн менежэрээр дамнан сурсандаа , Чи мэргэжилдээ сэтгэл хангалуун байна уу гэж асуусан Жэнингийн харамссан төрхөнд тийм ээ гээд тодоор инээмсэглэсэн өөрийгөө хэд дахин зүхээд ч ханахгүй байлаа.

Хэрвээ би арай ирээдүйтэй мэргэжилээр сурсан бол одоо би ингээд үстэй толгойгоо арзайлган хэн нэгэн дайрахвий хэмээн айсан , цахим ертөнцрүү шагайж ч харахаас эмээсэн Бан Юра суухгүй гэдгээ мэдэж байв.

Магадгүй би өдөр бүр алхаад орохдоо инээмсэглэдэг хамт олон , очиод суухад таатай ажлийн ширээ , гэртээ ирэн хоолоо тавтайхан хийгээд найз залуугаа эсвэл нөхрөө ирэхийг хүлээн суух хүн болж чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан юм.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now