Өдөр хоног өнгөрсөөр би ч энд байсаар миний амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр л байна. Ёол ах удахгүй явах гэж байгаа хаашаа вэ гэж үү? мэдээж японлуу удахгүй эксо планет болох гэж байгаа болхоор тэр ойрд их завгүй байгаа би түүнтэй тааралдах нь ховор болсон. Энэ нь надад сайхан, чихэнд амар байх байх гэж бодож байтал энэ бүхэн эсрэгээрээ болоод байна би түүний намайг загнаж үглэж байгааг сонсмоор ч байх шиг тэрний хааяа надаар тоглоод тэнэг юм шиг инээхийг хармаар ч юм шиг би өөрийгөө сайн ойлгохгүй байна энэ олон тэнэг мэдрэмж юу юм бэ? Тэр хүн ерөн хэн болоод намайг үргэлж гомдоож намайг хүлээлгэж сэтгэлийг минь зовооно вэ? би зүгээр л зүгээр л заза мэдэх юм алга. Энэ бүх зүйл намайг гуниглуулж байна.Би бүх бодлуудаа цэгцэлмээр байна. Тийм болхоор эсэм энтийн коридороор алхлана. Миний зорилго бол дээвэр би дээвэр дээр эрх чөлөөтэй байдаг. Тэнд үсийг минь элбэх салхи нүүрийг минь ээх нар бүгд намайг тайтгаруулж өгдөг. Намайг алхаж байтал гайхалтай төгөлдөр хуурын ая намайг урин дуудах шиг чихийг минь сийчих нь тэр тиймээ энэ ая бол эксо moonlight гэхдээ энэ аяыг төгөлдөр хуур дээр ийм гунигтай эгшиглэдгийг одоо л мэдэж байна. Би аяыг дагсаар нэгэн өрөөнд орж ирэв. Би өмнө нь энэ өрөөнд хэзээ орж ирж байгаагүй учир нь эс эмд ажилдаг цагын ажилчдад хориотой хэд хэдэн газар байдаг юм. Гэхдээ энэ удаа тэр дүрмийг зөрчихыг миний зүрх сэтгэл тушаагаад байх шиг би зөөлөн алхсаар хаалганы өмнө тулж очин завсар гарган шагайвал тэр байх аж. Би яагаад бодсонгүй вэ? эс эмд төгөлдөр хуурыг ингэж тоглох хүн түүнээс өөр байдаггүй гэхдээ тэр ямар ч аяыг үргэлж цоглог хэмнэлд оруулж бас ямар ч уянгыг ая тоголсон ингэж сонсогддогүй. Түүний царайны хувирал үнхээр гунигтай харагдан. Би өмнө нь эксо витамин Пак Чанёол ийм байхыг харж байгаагүй гэх бодолдоо хөтлөгдөн яагаад ч юм би тэр өрөөрүү аль хэдийн орчихсон түүнийг ширтэн зогсож байлаа. Тэр аяаа тоглож дуусаад уртаар санаа алдан цонхруу ширтэн сууж байсанаа намайг орж ирсэнийг сая нэг юм анзаарсан бололтой. Намайг нөгөө л том алга нүдээрээ юугаа хийгээд энд орж ирсэнийг асуух аятай ширтэнэ.
-Аа уучлаарай харин энд хөгжим сонсогдохоор нь ороод ирсэн юм
Ёол-зүгээрдээ"гээд санаа алдан цонхруу харлаа.
-Би таны хажууд сууж болох уу
Ёол-хүсвэл тэг л дээ"Тэр өнөөдөр нэг л сонин байна. Хэтэрхий уриалагхан бас түүний нүд гуниг өгүүлнэ.
-танд ямар нэг юм тохиолдоо юу?
Ёол-тэгж харагдаж байна уу
-Тиймээ, та надад хэлж болох уу? Хүсвэл шүү дээ
Ёол-"гүнзгий амьсгаа авч гаргах" зүгээр л би нэг хүнээс хол удаан байхаар болоод
-гэхдээ та нээх удахгүй буцаад л ирнэ биздээ
Ёол-тэгнэ л дээ, гэхдээ би түүнээс хол хэдэн минут ч байж чадахгүй болчихоод байна"энэ үг миний зүрхийг гэнэт хэдэн хэсэг сийчээд хаячихлаа. Гэнэт миний нүдэнд нулимс хурна. Гэхдээ би түүний өмнө уйлмааргүй байна тийм учраас гашуун нулимсаа дотогш залигаад худал инээмсэглэл тодруулан"-тэгээд манай дарангуйлагч ахыг хэн ингэж зовоогоов?
Ёол-тэр чамд хамаагүйээ
-Яагаад хэлж болохгүй шалтгаан байгаа"үг таслах"
Ёол-байз чи сая намайг дарангуйлагч гэсэн үү?
-Үгүйээ би тэгж хэлээгүй
Ёол-чи тэгж хэлсэн, би сонссон
-Та буруу сонссон байна
Ёол-чи тэгж хэлсэн. Би буруу сонсоогүй.Чи үнэнээ хүлээхгүй бол би чамайг гижигдэнэ шүү
-Үгүйээ би хэлээгүй"бид хоёр нилээн мэтгэлзэж Ёол ах намайг гижигдэж эхлэв. Би гижигдэхээс бултаж байгаад сандал дээрээс унчихалаа. Унахдаа санаадгүй түүнийг татаад дээрээ унчихав. Одоо бид хоёр яг өөд өөдөөсөө ширтээд шалан дээр хэвтэж байна. Тэр бид хоёрын амьсгаа түргэсч байгааг би мэдэрч байлаа. Тэр надруу бага багаар дөхнө би ч бас гэтэл гэнэт тэр босоод ургашаа хараад суучихлаа. Би ч түрүүний үйлдэлдээ санаа зовон босоод яахаа мэдэн уучлалт гуйв.
Ёол-бо..лгоом..жтой байгаа ч"жоохон хүүхэд шиг сандран түгдэрсээр хэлэв. Би мөн адил сандарч байсан болхоор дахин уучлалт гуйгаад чимээгүй болов. Бид хоёр нилээн удаан чимээгүй суулаа. Гэхдээ энэ надад таалагдахгүй байна. Учир нь би түүнтэй ийм илэн далангүй хөгжилтэй байж үзээгүй тиймээс энэ мөчийг баллахгүй тулд би түрүүлж ам нээв.
-Та надтай анх хаана тааралдсанаа санаж байна уу?
Ёол-ойд биздээ би чамайг анх харсан бас чи намайг анх аварсан
-Үгүйдээ тэхээс ч өмнө хоёулаа уулзаж байсан
Ёол-би тэрйиг л анх уулзсан гэж боддог шд тэгээд хаана юм бэ?
-хоёулаа анх фэн уулзалтан дээр уулзаж байсан 2016оны анхны фэн уулзалт өвлийн
Ёол-тийм тэнд чи байсан гэж үү
-байх байтугай тэнд би таньтай тоглоом нь дээр нэг баг болсон
Ёол-тэгвэл чи хар цамц юүдэнтэй охин
-Тиймээ мөн одоо л санаж байна уу
Ёол-тийм байна шд тэгэхэд анх тааралдаж байсын байна шд тэгтэл би ойд намайг авраад л анх уулзсан гэж боддог шд
-Та ч мартамхай юмаа
Ёол-за тэр үед чи малгайгаа нэг ч аваагүй би нүүрийг чинь ч бүтэн хараагүй шүү
-Тиймээ тэгсэн.Тэрнээс хойш би их өөрчлөгдөжээ.
Ёол-гэхдээ тэр үед тайзнаас буухад малгай чинь унахад чи их сонин нүдтэй байсан
-тийм байсан. Одоо ч тийм хэвээрээ линз л зүүчихдэг болхоос
Ёол-тиймүү чи линз зүүдэг юмуу?
-тиймээ, бас та үргэлж надтай ингэж харьцдаггүй юм бэ өөрийнхөөрөө
Ёол-мэдэхгүйээ "босох"заза би явлаа одоо бэлтгэлтэй"гэж хэлэхдээ дахиад л нөгөө төв царайгаа гаргалаа. Энэ хүн хэзээч надад бүрэн сэтгэлээ нээж ярилцахгүй байх яг л ямар нэг зүйлийг надаас гүн гүнзгий нуух ёстой мэт
YOU ARE READING
нууц
FanfictionДэлхий ертөнц хүн амьтан гээд энэ хорвоо нь бүхий л зүйл нууцтай гэхдээ чиний нууцыг хэн нэгэн мэдвэл