Төгсгөлийн шөнө

148 17 0
                                    

Буюн~
Бид хоёр тэр орой нэгнээ өхөөрдөж эрхлэлдсээр шөнө дундын алдад тэврэлдсээр унтаад өгөв. Өглөө сэрэхэд тэр миний хажууд байхгүй байлаа. Би ч өндийн нойроо сэргээх гэж нүдээ нухлан сууж байтал хаалга дугран Чанёол гартаа надад зориулан бэлтгэсэн бололтой өглөөний цайгаа барьсаар мишээн орж ирлээ.
Ёол-өө сэрчихсэн үү?*гэсээр гартдахаа урд тавьсаар асуув.
-Мхн*нойрмог дуграх*
Ёл-хэзээ сэрсэн юм*гээд орны буланд очиж суулаа.
Буюн-дөнгөж сая*гээд түүний миний урд тавьсан зүйлсийг харвал сая шахсан бололтой жүржийн шүүс, бүлээнээрээ байх шарсан талх, өндөг хүртэл байв. Бас туулай хэлбэрт оруулан зүсэж бэлдсэн алим хүртэл харагдав.
-энэ юу юм бэ?
Ёол-миний чамд барьж байгаа миний эхний өглөөний surprise*гээд томоос том инээмсэглэл тодруулсаар*алим сэрээдсээр гарт минь атгуулан *идээрэй миний нойрмог гүнж *гэсээр дахин инээмсэглэв. Харин энэ үед миний бяцхан зүрх тохдож ядан булиглан ийм романтик залууг яаж хайрлахгүй байх билээ гэдгийг дахин сануулах шиг болов. Би догдолсон сэтгэлээ барьж ядан түүний миний гарт атгуулсан жимсийг өглөөний цайтай хамт өргөн орны хажууд байх шүүгээн дээр тавив. Харин Ёол энэ бүгдийг яаж байгаан бол гэсэн байдалтай намайг ажиж байлаа. Харин түүнийг хамаг л байж болох хайрын харцаар нүүрэндээ бяцхан мишээл тодруулан хэсэг чимээгүй ширтэв. Удалгүй Ёол тэсгэл алдав бололтой надаас юу болсныг бас өөрийнх нь хийсэн өглөөний унд надад тааллагдаггүй байна уу хэмээн асуугаад хүртэл амжих нь тэр. Би дахид л юм дугралгүй ширтэж байснаа орон дээр суусан чигээр яг л гартаа багтахгүй том зүйл тэврэх гэж байгаа аятай түүний өмнө гараа алдаллаа. Аргагүй шүүдээ түүний минь энэ их хайр яаж миний энэ тэвэрт багтах билээ. Гэхдээ тэр минь багтах учир гараа алдалсаар ам нээхээсээ өмнө түүнийгээ дахин нэг ажлаа.Тэр минь том алаг нүдээ бүлтэлзүүлсээр намайг ширтэнэ.
- Чанёолаа нааш ир*хэмээгээд тэрнийгээ ойртох үед нь хүзүүгээр нь гараа оруулан хэзээ ч тавихгүйгээр чанга тэврэв. Энэ үед тэрний минь эрүү миний мөрөн дээр байх бөгөөд түүний мишээж байгаа нь мэдрэгдэж байв. Би тэврэлтээ сулруулан түүнээс салгаад өдөөсөө харуулав.
Ёол-яасан бэ? Буюнаа* гэж мишээсээр надаас хариулт ирнэ.
-Чанёолаа хайраа, би чамд ямар их хайртай гээч чи мэддэг ч болоосой би чамд зах зухаас нь ч болтугай чамд мэдрүүлдэг болоосой*гээд намайг үгээ хэлж дуусгахад тэр намайг өөрийг нь хайраа гэж дуудсанд гайхсан бололтой дахин хоёр алаг нүд нь бүлтэгнэж байснаа дахин нөгөө гайхалтай инээмсэглэлээ надад бэлэглэв.
Ёол-би мэднээ, бас би мэдэрдэг чи минь наддаа тэрийгээ өдөр бүр мэдрүүлдэг тийм болхоор битгий санаа зов. Би ч бас чамдаа маш их хайртай*тэр дахин мишээхэд миний нүүр аль хэдийн түүний нүүрний өмнө ирсэн байх бөгөөд түүнийхээ царайг дахин нэг сонжин хараад миний уруул тэрнийхээ ягаахан уруулыг бүчин авлаа. Харин тэр гайхсан бололтой гацаж байснаа хариу үнсэж эхлэлээ. Тэрний минь уруул ямар амттай гээч миний хувьд ямар ч амттай чихрээс илүү мөн ямар ч донтуулагчаас илүү намайг донтуулж бас уусгаж байна. Бид нилээн удаан үнсэлцсэний эцэст бид салцгаан өөд өөдөөсөө инээмсэглэн нэгнээ ширтэцгээнэ. Тэгээд Чанёол босон миний хажуудаа тавьсан өглөөний цайг урд тавиад дахин жимсээ гарт минь атгуулан мишээсээр-одоо өглөөний цайгаа уу за
-хамт идье
Ёол-би яахын бэ?*гэхээр нь би хоолойндоо жоохон эрхлэх өнгө аяс оруулан хошуугаа унжуулсаар мөрөө сэгрэв.
Ёол-ёстой эрх гүнж шүү,
-Тэгээд хамт идэх юмуу?
Ёол-одоо тэгхээс ийм өхөөрдөм гуйж байхад чинь*гэж хэлж дуусвуу үгүй юу би дахин өглөөний цайгаа хажуудаа тавин орноос босоод Ёолыг чирсээр орондоо оруулан суулгаад өөрөө хоёр хөлний нь завсар орон суулаа. Тэгээд хажуу тийш жоохон сунасаар өглөөний ундаа урдаа тавиад идэж эхлэв. Харин Ёол үйлдэл бүрийг минь гайхаж байснаа инээмсэглээд хойноос минь тэвэрлээ. Би алим сэрээдсээр мөрөө давуулан түүнлүү жоохон гилжийн хараад алимаа өгөхөд түүнийг яаг хазхын даваан дээр буцаан татахад Ёол хий юм хазчихав. Харин би түүнийг нь тоолгүй дахиж хардаж болохгүй шүү гэж хэлээд дахин ойртуулж байснаа ахин буцаагаад татвал Ёол дахиад л хий юм хазчихлаа-бас дахиад өглөө сэрэхэд хажууд байхгүй бол хохьчин шүү*гээд алимаа өгөх гэж байгаад Ёолоор тоглмоор санагдаад "аан"гээд худлаа юм санасан мэт болсноо үгүй юм байна гэсээр дахиж өгвөл Ёол амаа нээсэнгүй
-Яасан бэ?
Ёол-та гуай өгөх гээд байна уу өгөөш хаяад байна уу?
-харин л дээ*худлаа юм бодож байгаа дүр эсгэв.
Ёол-надад өг л дөө"гоншигнох"
-чи чинь саяхан л би яахын гээд байсан биздээ.
Ёол-*дуурайх*та чинь саяхан хамт идье гээд байсан биздээ
-яаа
Ёол-заза уучлаарай
-Тэгвэл үнс*гээд би уруулаа цорвойлгов. Ёол харин инээгээд уруул дээр минь шоб хийтэл үнсчихлээ. Миний хувьд энэ бүхэн яг л үлгэр дотор амьдраад байгаа мэт санагдаж хэзээ ч битгий дуусаасай гэж хүснэ. Гэвч энэ бүгд дуусах л болно яг л үлгэр төгсдөг шиг гэж бодхоор л цээж нь дээр ямар нэг юм тээглээд яг л бөглөрөхнө үү гэлтэй санагдана. Сая л түүнийг харан инээмсэглэж байсан нүднээс минь борооны дусал адил нулимс бөмбөрөн унаж байлаа. Үүнийг би өөрөө ч анзаараагүй суутал-Яасан бэ? Буюнаа яагаад уйлаад байгаа юм бэ? Юу болсон бэ?*гэх Ёолын санаа зовсон хоолой намайг хоосон ертөнцөөс өөрийн ертөнцдөө дуудан авчирлаа. Би түүнийг харан инээмсэглэсэн чигээр нулимсаа нэг шудраад-зүгээр л баярлаад чамайг миний хажууд байгаад баярлаад
Ёол-харин би л баярлаж байна. За одоо босоорой хоёулаа нэг тийшээ явчихаад ирье
-Хаашаа вэ?
Ёол-зүгээр очоод мэдээрэй
-Ёолаа надаа хэлчих л дээ тэхүү ммм?*эгдүүтэй царайлах*
Ёол-тэгвэл хотоос гарангуут хэлье за *гээд орноос босоод хаалга нь дээр очин эргэж харлаа*-миний гүнж хурдлаарай за юу?*гэсээр гараад явчихав.Би ч цүнхнээсээ өөртөө эвтэйхэн хувцасаа гаргаж өмсөөд ардаас нь буувал Ёол шатны дэргэд хүлээж байснаа намайг харан инээмсэглээд гарыг минь шүүрч аван чирсээр гэрээс гаран машиндаа чихэх шахам суулгаад өөрөө жолооны ард суун бид хөдлөлөө. Би замдаа түүнийг ажиглсаар явлаа. Тэр юу ч дугарсангүй би ч асуусангүй тэр зүгээр л инээмсэглэнэ. Ингэж явсаар би унтаад өгсөн байх бөгөөд нэг сэрвэл аль хэдийн хотоос гарсан байв. Би ч нүдээ нухалсаар Ёолруу харвал тэр өөдөөс харж инээгээд -түрүүний асуултынхаа хариултыг авмаар байна уу?
-авмаар л байна
Ёол-тэгвэл одоо хэлье, Бусанруу танай хуучин гэрлүү*гээд дахин мишээв. Үүнээс хойш тэр юу ч дугарсангүй би ч дахиж юм асуусангүй. Бид явсаар энэ бүхэн эхлэсэн газар ирлээ. Тиймээ энэ бол миний ээжийн амьдарч өсөж торнисон газар бас миний Ёолтой учирх болсон газар. Би Ёолын машинаас буун гэрийн үүдэнд дөхөж очин харвал анх энд ирсэн өдрөөс авхуулаад анх хувирч эхэлсэн өдөр гээд бүгд нүдэнд миний харагдаж байлаа. Хаалгаараа орон яг л бүхнийг санах гэсэн мэт гэрийнхээ бүх тавилганд хүрч үзлээ. Тиймээ энд би маш удаан хугацааг өнгөрөөжээ. Миний амьдралын 17жил бас миний анхны хайр гайхалтай чадвар ,гашуун үнэн, үхлийн эрмэгт очсон гээд үнхээр хэцүү бас хөгжилтэй гайхалтай цаг хугацааг өнгөрөөжээ миний амьдрал бүх зүйл минь гэх бодлуудруугаа шумбан өөрийн эрхгүй инээмсэглэж байхад минь араас минь Ёол тэврэв.
Ёол-зүгээрүү?
-тиймээ
Ёол-юуг ингэтлээ бодоов?
-энд өнгөрөөсөн цаг хуцагааг бодоод бас чамтай учраагүй үеээ бодлоо.*инээмхийлэх*
Ёол-тэгээд надгүй байсан үе надтай байсан үе хоёр юугаараа өөр байна.
-яахав дээ чамтай учраагүй байх үед бүх юм нэгэн хэвийн ,цаг хугацаа гэж үнхээр хэрэггүй зүйл мэт санагддаг байсан ч аавыгаа бодоод бүхнийг тэвчиж өөрийгөө хэргээхээр юманд сатааруулахын тулд танай хамтлагыг сонсож эхлэсэн. Дараа нь та нарын дуунд дурлаж харин сүүлд чамтай учран чамд дурлаж чамтай байх бүх цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрөөд надад хүрэлцэхгүй байгаа мэт санагдах болсон.
Ёол-хурдан өнгөрч байгаа ч бид үүрд хамт байна шүү дээ
-Гэхдээ үүрд гэдэг хүртэл үхлээр хязгаарлагддаг юм шүү дээ
Ёол-тэгвэл үхэн үхтлээ хамт байгаад үхсэнийхээ дараа ч салахгүй байхад л болно шүүдээ
-тиймээ үхснийхээ дараа л хамт байя*инээмсэглэх*
Ёол-дараа ч гэжүү?
-Тиймээ дараа ч гэсэн чамайг хайрлах болноо*инээмсэглэх*
Ёол-хайртай шүү мангараа
-Би ч бас
Ёол-за хайр нь гялс юмаа оруулаадахья чи өрөөндөө ороод амарч бай
-яах юм бэ?Хамт оруулья
Ёол-зүгээрээ би өөрөө оруулчихна за чи зүгээр амарч бай
-Тэгвэл би хоол бэлдье өлсөж байгаа биздээ
Ёол-тиймээ маш их *гээд нөгөө л нэг хүүхэд шиг тэнэг инээмсэглэлээрээ инээв.
-за ыи одоохон *гээд гал тогооны өрөөрүү зүглэлээ. Харин Ёол ачаа оруулж ирхээр гарах нь тэр. Гал тогооны өрөөнд орон хөргөгчөө онгойлгож үзвэл юу ч хоол хийчхээр зүйл байсангүй болхоор хоолны юм цуглуулхаар гарлаа. Ёол энэ удаад намайг дагасангүй харин гэрт баясгалантай аргагүй үлдлээ. Магадгүй ядарсан бололтой. Би ч өмнө нь байнга ордог байсан жижиг сүпермаркет орлоо,оров уу?үгүй юу? худалдагч нь намайг таньсан бололтой. Би ч худалдагч эгчийг солигдоогүй байх юм гэж төсөөлсөн ч үгүй.
Х-хүүеээ чи чинь Пагсогын охин мөн биздээ
-Тиймээ мөн мөн
Х-ямар их өөрчлөгдөө вэ?
-хэхэ тийм байна уу?
Х-арга ч үгүй биздээ энэ чинь одоо жил гаран шахуу хараагүй байхаа
-Тиймээ*инээмсэглэх*
Х-баргын дугардаггүй охин иймхэн хөөрхөн үзэсгэлэнтэй болох юм гэж төсөөлсөнгүй шүү
-Баярлалаа
Х-энд хэнтэйгээ ирээвээ аавтайгаа ирсэнүү?
-үгүйээ
Х-аан тэгвэл ганцаараа яваа юмуу?
-тийм ч биш лдээ*инээмсэглэх*зүгээр найзтайгаа л
Х- ммм за тэгээд хаана амьдарч байгаа вэ?хэл сурагчгүй алга болчих юи
-Өө Сөүлд л
Х-заза аав нь сайн биздээ
-Сайн сайн*энэ эгч үнхээр биднийг сайн мэдэх юмаа хэхэ. Энэ эгч бас л миний тухай мартах байхдаа. Намайг өөр энэ хавьд таних хүн байхгүй байхаа. Заза гялс хүнсээ цуглуулчихаад харидаа.
-заза эгчээ баярлалаа*гээд эгчийн дэлгүүрээс гаран гэрлүүгээ явлаа. Гэртээ иртэл Ёол байхгүй байв. Би ч юм бодсонгүй ойрхон гараа биз гэж бодчхоод хоолоо хийлээ. Хоолоо хийж дуусчихаад Ёолыг одоо болтол ирээгүй байгааг анзаарлаа санаа минь зовж цаг харвал аль хэдийн оройн 18 цаг өнгөрч байв. Би гайхан гадаа гудамаа шалгавал Ёол харагдсангүй болхоор буцаад орох гэтэл гэрийн доод талын граш дутуу хаалттай байгааг анзааран орж үзвэл түүний машин алга би түүнийг хол яваагүй байх гэж бодтол машин нь ч алга тэгхээр тэр хаачсан юм бол гэж бодон гүйхээрээ гэрлүү орон түүнлүү залгах санаатай утсаа хайвал зурагтны тавиур дээр байв. Бас дээр нэг юм байгаа нь харагдав авч үзвэл"анх чамд дурласан газраа хүлээж байя хурдан ирээрэй"гэсэн байлаа.
Би дотроо түүнийг зүхэн хурдаараа гүйлээ.* Муу мангар тийм газар бичиж үлдээгээд байхдаа яадаг юм, тэнэг намайг олохгүй байсан бол ойд хонох гэж байгаа юм байхдаа тэнэг, өвлийн хүйтэнд хөлдөж үхэх дутаж л дээ*гэж үглэсээр хуучин бэлтгэл хийдэг байсан ойдоо орон илүү хурдан явахын тулдаа хувирхаас өөр арга байсангүй бид анх ойд уулзаж байсан газраа очвол цасанд дарагдсан ойн дунд байх газрыг цэцэгсээр чимэглэжээ. Цав цагаан моддын дунд бурхан хүртэл атаархам байгалын гоо үзэсгэлэнг хүний гараар цогцлоожээ. Би өөрийн эрхгүй хүний төрхөндөө буцан хувирсан байв миний хувцас урагдаж цоорсон байх агаад энэ яг л энэ сайхан орчинг гутаах мэт харагдана. Харин намайг энэ бүхнийг гайхан шогширч байхад Ёол нэг модны доор шаанаагаа тулан намайг ширтэн хөдөлгөөнгүй сууна.

 нууцWhere stories live. Discover now