Шү-гэхдээ чи санаж явах хэрэгтэй чи гэрлийн бурханы тавьлангаас зөрвөл*үг таслах*
-Би тамд унана гэжүү!*инээмсэглэх*
Шү-үгүйээ чи биш чиний хайртай хүмүүс өмнөөс чинь хариуцлага хүлээнэ*Доошоо харах*
-ойлголоо,сануулахгүй байсан ч болноо учир нь би амлаж байна хувь тавьлангаа зөрчихгүй гэдгээ*мишээх* би удахгүй ирнэээ"гээд гарч одов. Тэр гаднаа инээж байгаа ч дотроо харуусал тээсээр Чанёолын гэрлүү бодол гунигтаа дарагдан алхаж эхлэлээ. Тэр хэр хол алхасныг хэн ч мэдэхгүй бас түүний энэ хүйтэнд урсгасан гашуун агаад үнэний ортой нулимс хэр ихийг урсгасныг түүнээс өөр хэн ч төсөөлөхгүй, гэхдээ Буюн өөрийгөө нэгэн цагт дэлхийг байтугай бурхадын ертөнцийг ч донсолгож байсан агуу их хайрын золиос болж байгаадаа огтхон ч гутрахгүй, гуниглахгүй байсан юм. Зөвхөн түүнийг шаналгаж байгаа нь хэрхэн хайрлахыг мартах вэ?гэдэг л байлаа. Ингэж алхсаар тэр аль хэдийн Ёолын гэрийн үүдэнд иржээ.Тэр шууд л тэдний хонхыг дарлаа. Харин хаалганы цаанаас Кёнсуу болов уу гэлтэй хүний "хэн бэ"гэх сонстов.
-Аан би Буюн байна*гэхэд Кёнсуу хаалга тайлж өгөн түүнийг харвал нүд нь улайж царай цонхийж бас арайчүү гэлтэй хөл дээрээ тогтож байгаа харагдана.
Кёнсуу-Буюнаа яагаа вэ? Юу болсон юм?
-ахаа ,Ёол ах байгаа юу?*тэрээр ийн хоолойгоо чичрүүлсээр асуулаа.
Кёнсуу-тэр өрөөндөө байгаа наашаа ор л доо
-зүгээрдээ баярлалаа ахаа, та надад зүгээр л Ёол ахыг дуудаад өгөөч
Кёнсуу-ороод уулзаа чи яг хөлдлөө тэгээд ч би явах гэж байна*тэр Буюныг Ёолтой хоёулханаа уулзахыг хүсч байгааг мэдсэн аятай ийн хариуллахад Буюн Кёнсууг даган дотогш орж суухад Кёнсуу түүнд халуун сүү аягалж өгөөд дээш гаран Ёолыг дуудаад өөрөө гарч явав. Түүнийг гарсаны дараа төд удалгүй Ёол бууж ирэв.Буюн түүнийг харсандаа үгээр хэлхийн аргагүй ихээр баярлаж байлаа. Өнөөдөр өөрт нь тийм их зүйл тохиолдсоны дараа энэ хүнийг харсан болхоор түүний дотор яг л хэдэн зуун эрвээхий орчихсон нисэж буй мэт л зүрх сэтгэл нь догдолж түүнд ахин шинээр дурлах мэт санагдана. Ёол ч түүнийг харан дотроо баярлаж басхүү Буюныг ийм их царай алдаж даарсанд санаа нь зовж тэврээд авмаар байгаа ч сэтгэлээ чангалан тэвчинэ. Ёол түүний өөдөөс харан хөлөө ачан суух аж. Харин Буюн доош шал ширтэн аягатайгаа атган сууна. Тэд хоёул юу ч дугаралгүй нилээн удаан суув. Энэ бүх чимээгүй байдал хоёуланд нь таагүй байсан ч чимээгүй аниргүй байдлыг яаж ч чадсангүй гэхдээ энэ удаад Буюн толгойгоо өргөн түүний өөдөөс ширтэнэ. Энэ байдал Ёолд хачин хэдий ч сайхан байлаа. Тийм болхоор тэр түрүүлж ам нээх гэсэн ч Буюн түрүүлчхэв.
Буюн-ахаа намайг уучлаарай.
Ёол-юунд?*Буюн дуугарсангүй*
Ёол-чи надаас уучлалт гуйх биш, надад тайлбар тавих ёстой юм бишүү?!!!*гээд чанга дуугарч орхив.
Буюн-тиймээ би танд тайлбарлах ёстой гэхдээ миний танд хэлэх тайлбар бол...... би чамд хайртай Пак Чанёол*нулмис цийлэгнэх*энэ миний тайлбар*Ёол үүнд гайхаж хоцров. Гэхдээ тэр маш их баяртай байна. Яагаад гэвэл үүнээс том тайлбар түүнд хэрэггүй байсан ч тэр оволзсон сэтгэлээ даран дахин нэг асуулт асуув.
Ёол-яаж батлах юм надад хайртайгаа *Буюн үүнийг сонсоод сая гадаа даарсанаа сая л санасан мэт бие нь хүйт даан нүдэндээ бүртэлзэн харагдах тэр гашуун шингэнийг хоромын төдийд урсган-хайрыг яаж батлана гэж батлах арга байгаа гэж үү?*хэмээгээд түрүүнээс хойш зогсолтгүй урсах нулимсаа нэг шудраад чимээгүй босон явах гэхэд Ёол гараас нь барьж аван энгэртээ наан тэврээд-тиймээ хайрыг батлах аргагүй тийм болхоор надад өшөө тайлбар хэрэггүй Би ч бас чамд хайртай Со Буюн тийм болхоор дахиж надаас битгий холдоорой*гээд өөрлүүгээ харуулан Буюны дух нүд хацар гэж явсаар түүний уруул дээр ирэн санасан сэтгэлээ дэвтээн шуанлан үнсэнэ. Гашуун агаад чихэрлэг гайхалтай амт хэзээ ч мэдэрч үзээгүй срниэ мэдрэмж өөр хэнээс ч мэдэрч чадахгүй агуу хайрын амт хэн ч харсан атаархахаар дүр зураглал. Тэд удаан үргэлжлүүлсэний эцэст.сая нэг юм дуусган бие биенээ харан мишээнэ. Ёол Буюны гарыг өөрийнхөө гартай нийллуулэн салаавчилж атгаад цээжиндээ наан-чи яагаад ингэж их хүйтэн байгаа юм?*гэсээр гарыг нь үнслээ.
Буюн хариу болгож инээмсэглээд-нар байхгүй байхад сар хэрхэн дулаахан байх билээ?
Ёол-одоо нар нь ирсэн болхоор сар чи дахиж даарахгүйээ
Буюн инээмсэглэсээр-тиймээ нар ч тэр сар ч тэр дахиж ганцаардахгүй болхоор би жаргалтай байна.*гэж тэр хоёр удаан тэврэлдсэний эцэст салангаа ийн хэлэв.Тэд буйдан дээр хайрандаа умбан тэврэлдэн эрхлэлдсээр шөнө дундыг угтах нь Буюныг явах болсоныг илтгэнэ.
Буюн-заза би явийдаа орой болсон байна.
Ёол-явах гэж байгаа юмуу? Хэтэрхий орой болсон байна шд
Буюн-зүгээрээ би явж чадна*гээд явхаар зэххэд Ёол гараас нь бариад-өнөөдөр яваад хэрэггүйээ хоноод яв*гэхэд буюны нүд томрон гараа савчуулан-хэрэггүйдээ
Ёол-зүгээрээ миний өрөөнд ороод унтаад яв би газраар унтчихна.
Буюн-за яахав*хэлсэн даруйд Ёол дээш гарж Буюнд ор засаад өөртөө ч бас ор засав. Харин энэ хооронд Буюн усанд ороод гарч ирэв. Тэр дээгүүрээ Ёолын цамцыг өмссөн байх ба түүнд яг л даашинз шиг харагдана. Бас цонхоор сарны гэрэл орж ирсэнд Буюны үс нүдний өнгө саарал болж өөрчлөгдсөн байлаа. Харин үүнийг харсан Ёол өөрийн эрхгүй амнаасаа үзэсгэлэнтэй гэх үгийг унагачихав.Ёолыг анзаараагүй байсан Буюн энэ үгэнд цочин хаалганы зүг харвал Ёол инээсээр зогсож байлаа.
-Өө ахаа яасан бэ?*гэхэд Ёол хуруугаараа заагаад -чиний үс*Буюн үсээ барьж үзвэл саарал болчихсон байлаа.
-Одоо яаанаа сонин байна уу* гэсээр сандчихад нь Ёол түүнд ойртоод -үгүйдээ би хэлсэншдээ үзэсгэлэнтэй байна. Одоо явж унтдаа*гээд өөрөө газраар харин Буюн орон дээр гаран хэвтэв. Буюнд эвгүй байсан тул зүгээр л тааз ширтэн чимээгүй хэвтэнэ. Гэтэл гэнэт Ёол босоод Буюны хажуугаар ороод хэвтчихэв. Буюн гайхан түүнийг цаашаа орноосоо буухыг шаардав харин Ёол хүссэнгүй.
Буюн-буу өөрийнхөө орлуу яв
Ёол-үгүйээ газар эвгүй байнаа
Буюн-тэгвэл би газар унтья та орон дээр унт *гээд босох гэтэл Ёол гар хөлөөрөө Буюныг дараад- зүгээр л унтаа би яах ч үгүй болхоор зүгээр ингээд тэврээд л унтья*гэж хэлхэд Буюны хацар халуу дүүгэсэн ч Ёолыг зөрүүлж тэврээд -тэгвэл дурсамжнаас чинь алга болох хүртлээ ингээд унтья тийм болхоор намайг битгий тавиарай
Ёол-миний дурсамж алга болохгүй болхоор би чамайг үүрд тавихгүй ээ одоо унтдаа *гээд духан дээр нь үнсээд хоёул тэврэлдэн унтаад өгөв........
Өглөө нар өндөрт хөөрч цонхоор тусна. Харин цав цагаан орон дээр тэврэлдэн унтах хос бие биенээ хэзээ ч тавихгүй гэлтэй харагдана. Ямар их аз жаргал вэ?бас ямар их гуниг вэ? .................."Хаа нэгтээ"
-Сар нарлүү тэмүүлнэ,
Гэвч дэлхий сарыг үл явуулна
Наранд дурласан сар
Дэлхийн хоригт гуниглан ганцаардана
Харин сарыг мартсан нар юу ч бодолгүйгээр ертөнцийг гийгүүлнэ.
Ямар их гуниг вэ? Ямар их шаналал вэ?ертөнц юунд ингэж их гуниглана вэ? Хабэк
YOU ARE READING
нууц
FanfictionДэлхий ертөнц хүн амьтан гээд энэ хорвоо нь бүхий л зүйл нууцтай гэхдээ чиний нууцыг хэн нэгэн мэдвэл