Ёол өглөө эртлэн босож уулын зүг явлаа.
"Буюуны талд"
Би өглөө эртлэн босож нөгөө газарлуугаа явав. Тэнд очин бүх зүйлийг эргэцүүлэн бодож бүгдийг санахыг хичээв. Бэлтгэл хийж байсан бүх газраараа хайлаа. Гэвч олж чадсангүй бурхан минь надад туслаач гэж ахин дахин тэнгэр ширтэн залбирна. Бас ахин дахин хайна гэсэн ч олдсонгүй би зөхирч гүйцлээ. Гэхдээ би заавал олох болно гэсээр хэсэг амрахаар модны доор тухлав.
"Зохиогчийн талаас"
Буюун модны доор тухлан хэсэг сууж байгаад унтаад өгөв. Тэр өдөржингөө бөгжийг хайсан болхоор маш их ядарсан. Гэхдээ тэр энд өөрөөс нь өөр хүн тэрэнтэй хамт өдөржингөө байсаныг анзаараагүй. Ёол ч бас их ядарсан гэхдээ тэр охиныг юу хайгаад байгааг ойлгоогүй тэгээд ч энэ охин ганцаараа яах гэж энэ ойд ирсэн бас энэ ойтой ямар холбоотой болох гэсэн бодол л толгойг нь эргүүлж байв. Удалгүй орой ч болов гэсэн ч охин сэрэхгүй унтсаар л байна. Охин ойд яаг л өөрийн гэртээ байгаа мэт тухтай нь аргагүй унтаж байлаа. Ёол охиныг орхин явахыг хүссэнгүй учир нь тэр ойд ганцаараа байхад дэндүү туяхан харагдана. Удалгүй сар ч тэнгэрт хөөрч . Ёол хөдөө байгаа болхоор тэрэнд тэнгэр үнхээр үзэсгэлэнтэй харагдана.Гэтэл Ёолын ард хөлийн чимээ амьтадын архирах сонстов. Ёол эргэж харвал охин унтаж л байна. Түүнийг тойрон чононууд зогсох аж гэхдээ Ёол чононуудыг анхаарсангүй учир нь тэднээс илүүтэйгээр охин түүний анхааралыг татах аж учир нь охины үсний өнгө өөрчлөгдсөн байлаа түрүүхэн харж байсан охин нь хар үстэй байсан харин одоо энэ охин од адил гялтганах саарал үстэй модны доор юу ч болоогүй бөх гэх чинь унтаж байв. Ёол айж байлаа гэхдээ энэ охиныг аврах хэрэгтэйг мэдэж байсан болхоор айдасаа ардаа хийн гүйв. Охин дээр очин дуудан орилов.Охин миний дуунаар нүдээ нухлан сэрж намайг харан үг хэлэх гэснээ болин
чононууд руу харан зогсоно. Түүний нүд яг л дотроос нь ямар нэгэн араатан босоод ирэв үү гэлтэй улаан өнгөөр туяарна. Энэ нь Ёолд сонирхолтой санагдах боловч маш ихээр айдас хүйдсийг төрүүлнэ. Ёол айж байгаа ч охиныг чангаан явья зугтья гэх дохио өгнө. Охин түүнийг тоолгүй зөвхөн чононуудруу муухай харан хөшсөн мэт зогсоно. Чононууд ч улам аймшигтай болон архиран улилдаж бага багаар ухарч эхлэв. Ёол одоо л цаг гэж бодон охиныг чангаав. Бас л хөдөлсөнгүй харин охин Ёолыг яг л жижигхэн бамбарууш шиг өлхөн өргөөд шидчхээд өндөр дуугаар "Та нар сонс яг одоо эндээс явцгаа" гэж орилно.Энэ үед Ёол нэг бяцхан охин түүнийг ийм амархан өргөж шидсэнд гайхан цочирджээ. Бас тэр өөрийгөө юунд орооцолдсоноо ойлгож ядан сууна. Удалгүй охины бие хэд дахин өсөж байсанаа чоно болон хувирлаа. Үүнийг харсан Ёол яахаа мэдэн балмагдаж айсандаа ойгоос хурдаараа гүйн гарав.
YOU ARE READING
нууц
FanfictionДэлхий ертөнц хүн амьтан гээд энэ хорвоо нь бүхий л зүйл нууцтай гэхдээ чиний нууцыг хэн нэгэн мэдвэл