Vier

5K 295 21
                                    

Эцэст нь тэр өдрөөс хойш долоо хоног өнгөрсөн юм.

Жимин найруулагчтай өнөөдрийн зураг авалтын талаар ярилцан зогсох Жонгүкийг харан зогсоно. Тэр яг л байнга байдаг шигээ төгс харагдах аж. 

"Бид дахин уулзах шив дээ" Жимин өөр лүү нь ирэх Жонгүкийг харан ёжтой инээмсэглэхэд Жонгүк аяархан инээгээд толгой дохин "Тийм ээ" гээд найруулагч руу харан уруулаа хазлан "Жимин, би өнөөдөр чамтай бага зэрэг ширүүн харьцах бололтой. Зүгээр л чамд зүгээр эсэхийг мэдэх гэсэн юм л даа. Чи дургүйцвэл би тэдэнтэй ярилцаад үзэж болно шүү" гэлээ. 

Жимин инээмсэглэн түүний мөрөн дээр гараа тавиад "Би ийм зураг авалтанд орж байсан Жонгүк аа, би зүгээр ээ" гээд ёжтой инээмсэглэн өлмийгөө өргөж Жонгүкийн чихэнд "Надтай хүссэнээ л хий" гэв. 

Ихэнхдээ түүний хамтарч байсан жүжигчдийн үг түүнд нөлөөлдөггүй юм, гэтэл тэр яагаад Жиминий үгэнд ингэж их цочирдоод амьсгалахаа хүртэл мартах шахаж байгаа юм бол? Тэр түүнтэй сээтгэнээд байгааг мэдэж байгаа ч эцсийн эцэст Жонгүк гей биш шүү дээ?

"Би санаад авчихъя аа" Жонгүк уруулаа хазлан толгой дохиод Жиминий биеийг дээрээс нь доош нь шинжинэ. 

Жимин өөрийнх нь биеийг шүлсээ гоожуулах шахам ширтэж байгаа залууг хараад ёжтой инээмсэглэн "Гей биш гээд байсан билүү?" гэж бодоод Жонгүкийн мөрийг товшин "Нааш ир Жонгүк аа, бид удахгүй эхлэнэ" гэсээр цааш алхав. 

Тэр зөөлөн инээсээр нүүр будагчид руу алхан сандал дээр суугаад санаа алдана. Нүүр будагчид тийм ч их юм хийдэггүй билээ. Угаасаа л түүний үсийг янзалж, нүүрийг нь будсан ч удахгүй замбараагүй болох юм чинь.

"За болчихлоо Жимин аа, Бэлэн үү?" 

Жимин нүүр будагчид руу инэээмсэглэн толгой дохиод цамцаа янзлаад зураг авалтын талбай руу очиход Жонгүк аль хэдийн ирчихсэн зогсож байлаа. Түүний нүүр будагчид үсийг нь янзалж, нүүрэн дээр нь юм түрхэнэ. Жимин залууг зүгээр л хараад өдөөгдөж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бололтой. 

Угаасаа зураг авалт хэрвээ жүжигчид хоорондоо сайн холбоо тогтоож чадвал сайн болдог учраас тэр энэ зураг авалтыг сайн болно гэж найдаж байсан юм.

-

"Чи айгаад байгаа юм уу?  Битгий ай л даа baby би зүгээр л ярилцахыг хүссэн юм" 

Жимин уруулаа хазлан, доош харан Жонгүк рүү алхахад түүний шаргал үс дух руу нь унжин нүдийг нь халхлаж байлаа. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now