Dreißig

2.6K 211 16
                                    

Юнги Жон Жонгүкийг уйлж байхыг ганцхан удаа л харж байсан билээ. Тэр нь гэхдээ Жонгүк ахлах сургуульд ордог жилээ гараа хугалахдаа юм. Тэрнээс хойш хэзээ ч уйлж байхыг нь харж байгаагүй юм.

Гэтэл одоо түүнийг хардаа. Нүднээс нь нулимс урсаж, үсээ зулгаан сууна.

"Жонгүк надтай ярилц л даа" Юнги санаа алдан, тас аньсан нүднээс нь нулимс зогсолтгүй урсах Жонгүкийг хараад сэтгэл нь өвдөнө.

"Би түүнийг алдчихсан, тийм биз дээ?" Жонгүк зөөлөн дуугаар ийн асуугаад "Тэр дахиад л миний хурууны салаагаар гараад явчихлаа, аргагүй л дээ, би л өөрийнхөө мэдрэмжийг ойлгодоггүй аймшигтай хүн"гэхэд нь Юнги түүнд ойртон нулимсыг нь эрхий хуруугаараа арчаад "Чи аймшигтай хүн биш ээ" гэлээ.

Жонгүкийн царайнд тодрох гунигтай төрх өглөө сэрэхдээ Жиминийг хажуудаа байхгүй байгааг анзаарахад нь эхэлсэн юм.

"Адгийн амьтан шиг аашилдаг, тийм, гэхдээ аймшигтай гэж үү? үгүй ээ"

"Би Жиминий хувьд тийм байсан шүү дээ" Жонгүк гүн амьсгал аваад нүдээ нээн, Юнги рүү хараад "Жимин, миний таарч байсан хамгийн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, гайхалтай хүн, би үргэлж өөртөө "Тэр намайг орхиж чадахгүй" гэж итгүүлдэг байсан ч- тэр чадчихлаа, тэр явчихсан" гэлээ.

"Жонгүк, чи яагаад түүнд ч бас хайртай гэдгээ хэлэхээс ингэтлээ айгаад байгаа юм?" Юнги ийн асуугаад гараа сунган Жонгүкийн нүүр рүү унжсан үсийг холдуулав.

"Би түүнийг бодлоо өөрчилчих байх гэж айсан юм Юнги ахаа!!" Жонгүк дахин цурхиран уйлж "Тэр миний дэргэд дэндүү гайхалтай хүн шүү дээ. Түүнд өөрт нь тохирох хүн хэрэгтэй болно-түүнийг ашиглаж, түүнийг хуурсан, уучлаарай гэдэг үгээр л бүхнийг шийдчихэж болно гэж боддог над шиг адгийн новш түүнийг хүртэх эрхгүй"гээд нулимсаа ханцуйгаараа шувтран арчаад "Тэр илүү сайн хүнтэй хамт байх ёстой, тэр үүнийг ухаараад намайг орхих үед би өөрийгөө тэсэхгүй гэдгийг дэндүү сайн мэднэ. Би түүнийг надаас сайн хүнтэй учрах ёстойг мэдэж байгаа ч, би түүнийг надаас битгий холдоосой гэж хүсдэг!! Би түүний инээдийг сонсож чадахгүй бол яаж амьдрахаа ч мэдэхгүй, би түүний жижигхэн гар миний гаранд яг багтдагийг зүгээр л өнгөрсөн дурсамж болгохыг хүсэхгүй байна. Би түүнд хайртайгаа хэлчихвэл, тэр дараа нь өөрт нь юу хэрэгтэйг ухаарсан үед би маш их шархлах болно шүү дээ!!" гэх нь тэр.

Юнгиг үнэхээр их цочирдсонг хэлэх нь зүйтэй байх. Мэдээж шүү дээ, нэг их юм боддоггүй юм шиг харагддаг дүү нь энэ асуудлыг ингэж хүндээр тусгаж авч, ингэж гүн гүнзгийгээр бодож байсан байна. Тэр хэзээ ч Жон Жонгүкийг ямар нэг юм хийхээс хулчийна гэж бодож байгаагүй билээ.

"Жонгүк, нааш ир" Тэр санаа алдсаар гараа алдлан дэлгээд, Жонгүкийг тэврэн авлаа. Жонгүк түүнээс хамаагүй өндөр болохоор, Юнгигийн мөрөнд нүүрээ наах нь үнэхээр эвгүй байрлалтай сууж байсан ч Юнги хамаагүй байлаа. Юнги одоо зөвхөн түүнийг тайвшруулахыг хичээн нурууг нь зөөлөн илнэ.

"Би яагаад ийм тэнэг юм бол?" Жонгүкийн үг Юнгигийн цамцаар хаагдан, зөвхөн аяархан бувтнах л сонсогдоно.

"Чи хүн болохоор" Юнги инээмсэглэн "Бүгд л алдаа гаргадаг, зарим нь бусдаасаа илүү. Бид бүгд л тэнэг" гэхэд нь Жонгүк санаа алдан тэврэлтээс нь салахад Юнги "Хэрвээ Жимин чамайг орхихыг хүссэн бол, аль хэдийн орхих байсан" гэлээ.

"Гэх-"

"Хэрвээ Жимин чамайг орхихыг хүссэн бол, аль хэдийн орхих байсан. Түүнийг чамайг орхихоос айгаагүй гэдгийг чи мэднэ. Чамайг орхих хэрэгтэй болвол тэр чадна" Юнги үгээ тайлбарлах гэж хичээсээр "Чи түүнийг өмнө нь их зовоосон, гэхдээ бурхан минь, чи ямар их өөрчлөгсөнөө хараач!! Чи хүнийг яаж баярлуулахаа мэддэг болсон. Чи хүнд яаж хандахаа мэддэг болсон Жонгүк. Чиний хардаг чи чинь өнгөрсөн үеийн Жонгүк. Харин одоогийн Жонгүк бол Жиминд хамгийн төгс тохирох найз залуу. Чи түүнийг яг л алтаар хийсэн нэгэн юм шиг халамжилдаг байсан. Би чамайг мэднэ" гээд түүний нүд зөөлрөн "Битгий өөртөө эргэлз" гэлээ.

"Би түүнийг дахиж шархлуулмааргүй байна Ахаа" Жонгүк нүдээ нухалсаар, шивнэхэд Юнги мөрөө хавчин "Чи ирээдүйд магадгүй шархлуулах байх" гээд "Гэхдээ, үерхэл, хайр, дурлал, гэрлэлт бүгд л "Гэрэл гэгээ болон цэцэгс" ээр дүүрэн байдаггүй юм. Чи хэн нэгнийг байнга шархлуулдаг бол тэд чамайг орхих эрхтэй. Харин чи хүнд яаж хандах тал дээрээ дахин ажиллах л хэрэгтэй болно" гэлээ.

Ингэж л хорвоо оршин тогтнодог.

Жонгүк толгой дохин, зөөлөн инээмсэглээд "Би дэлхийн алдартай сэтгэлзүйчтэй найзууд юм биш биз дээ?" гэхэд Юнги инээн "Тэгж бодож байгаа бол баяртай байна" гэлээ.

-

Author note : Gudnayt :)

Too much update for tuday :))

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now