Neunundzwanzig

2.5K 199 9
                                    

"Би үнэхээр тэнэг юм аа" 

Жимин үсээ зулгаасаар, нүднээс нь нулимс бөмбрөн урсаж зочны өрөөндөө алхах бөгөөд Хусог буйдан дээрээ суун түүнийг санаа зовон ширтэнэ. 

"Би түүнийг надтай адилхан мэдэрдэггүй гэж мэдэх хэрэгтэй байсан юм!! Гэхдээ би тэгэх ёстой байсан тийм биз дээ? Би очоод өөрийгөө эвгүй байдалд оруулах ёстой байсан юм байна" 

"Жимин тайвшир  л даа" Хусог санаа алдсаар, босон түүний мөрөн дээр гараа тавин "Чи надад яг юу болсныг ч бүрэн тайлбарлаагүй шүү дээ" гэлээ. 

"Би түүнд хэлчихсэн ахаа" Жимин бувтнан "Би яаж ч чадаагүй, тэр..тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан болохоор миний зүрх яг дэлбэрэх гээд байсан юм. Би хэлэхгүй л бол болохгүй юм шиг санагдаад байсан юм" гээд санаа алдсаар "Би түүнд хайртайгаа хэлчихсэн ахаа, гэтэл тэр "Окау" гэсэн" гэхэд Хусог хөмсгөө зангидан, элгээ тэвэрнэ. 

"Би анх удаа хэн нэгэнд хайртай болж байгаа минь энэ юмсан. Хорин хоёр жил хүлээж хүлээж хэн нэгэнд сэтгэлээ илчилтэл тэр нь надтай адилхан мэдэрдэггүй нэгэн байх ч гэж" 

"Чи мэдэхгүй шүү дээ" Хусог мөрөө хавчихад Жимин түүн рүү цочирдсон гэхээсээ илүү урам нь хугарсан байртай гэнэтхэн харахад Хусог харц буруулав. 

"Би мэдэхгүй гэж юу гэж байгаа юм? Хэрвээ тэр ч гэсэн надад хайртай байсан бол тэр хэлэх л байсан байх. Би зориг гаргаад эхлээд хэлж байхад түүнд тэгэж их бодоод байх зүйл байхгүй шүү дээ" 

"Жимин" Хусог санаа алдсаар "Би чамайг шархалчихсан байгааг мэдэж байна, гэхдээ чиний хамгийн том дайсан чинь түрүүлж дүгнэлт хийдэг байдал  чинь, ойлгож байна уу?" гэхэд Жимин түүний үгийг тоохгүй байхыг хичээн хананд байх уран зургийг ширтэнэ. 

"Бид сүүлд юу ярьсан билээ?"

"Мэдэхгүй ээ" Жимин ийн бувтнасаар, доош харан хуруугаараа гуяа товшино. 

"Жимин"

Жимин гүнзгий амьсгал аваад, юу ярьсанаа санах гэж хичээлээ. Тэр саначихаад уруулаа хазлахад Хусог анзаарсан бололтой "Бид юу ярьсан Жимин?" гэж дахин асуув. 

"Хайр

"Хайрын тухай юу ярьсан?" 

"Хайр хүн болгонд өөр байдаг тухай" Жимин эцэст нь хариулахад Хусог инээмсэглэн, толгой дохиод "Жонгүк одоо чамд хайргүй байлаа гээд цаашид чадахгүй гэсэн үг биш" гэхэд нь түүний инээмсэглэл яагаад ч юм тэнгэрийн элчийнх шиг харагдсан юм. 

"Би Юнгид хайргүй. Хэрвээ тэр надад хайртайгаа хэлвэл би түүнд бас хайртай гэж хэлж чадахгүй. Гэхдээ тэглээ гээд би түүнийг анхаардаггүй гэсэн үг биш. Тэглээ гээд би түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэсэн үг биш, тэглээ гээд би түүнийг ашиглаж байна гэсэн үг биш" Тэр сүүлийн үгээ учир битүүлгээр хэлээд Жиминий нүд рүү ширтэн "Зүгээр л, би бэлэн биш гэсэн үг. Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Хайр гэдэг үг миний хувьд үнэхээр утга учиртай үг" гээд санаа алдан хэсэг чимээгүй суулаа. 

"Бас Юнги үүнийг мэддэг. Би түүнд хэлсэн юм, тэр мэдэх эрхтэй" Хусог түүнийг ширтсэн хэвээр "Та хоёрт дутагддаг ганц зүйл чинь харилцаа" гэлээ. 

"Би одоо түүний нүүрийг яаж харахаа мэдэхгүй байна, би зүгээр л явчихсан" Жимин доод уруулаа хазлан "Би түүнтэй өнгөрсөн шөнөөс хойш яриагүй" гэхэд Хусог санаа алдан хуруугаараа үсээ хойш нь болгоод "Бие биенээсээ зугтаад асуудлыг бүр л томруулах болно. Түүнтэй ярилц, Залга. Гэрт нь оч. Мэдэхгүй ээ Жимин, зүгээр л битгий хулчийгаад бай. Би та хоёрыг эвлэрээсэй гэж хүсч байна.  Би..тэр чамайг ямар жаргалтай байлгадгийг хангалттай харсан- гэхдээ та хоёр ингээд ярилцахгүй хэвээр байвал яах болж байна" гэв. 

"Би түүнийг юу гэх бол гэхээс айж байна Ахаа!!" Жимин гүнзгий амьсгал аван, хариугүй урсчих шахам нулимсаа тогтоох гэж хичээн дээш хараад "Би таны буруу байх вий гэхээс айж байна!!  Тэр намайг хүсэхгүй байвал яах юм!! Хэрвээ бүр анхнаасаа тийм биш байсан бол яах юм!! Хэрвээ тэр Жиминийг хүсээгүй харин Жиминий биеийг хүссэн байвал би яах юм!! Би Тэр анх надтай танилцахдаа энийг л хүсч байсан. Одоо тийм биш гэдгийг нь та яаж мэдэх юм!! Би яаж энэ бүхэнтэй нүүр тулах болж байна!!" гэхэд нь Хусог санаа алдан түүн рүү алхаад чанга тэврэн авлаа. 

"Заримдаа би чамайг тэр ажилд анхнаасаа ороогүй байсан ч болоосой гэж хүсэх юм" 

"Яагаад?" 

"Чиний толгойд суулгасан бодлоос болоод Жимин" Хусог түүний нурууг зөөлөн илээд "Чи эд зүйл биш Жимин, чи хэзээ ч тийм байгаагүй. Өмнөө барьсан ханаа нураагаад, хэн нэгэн үнэхээр чамайг хайрлаж болно гэдэгт итгэ л дээ. Жинхэнэ чамайг" гээд "Бас тийм ээ, би ч бас эхлээд Жонгүкт эргэлздэг байсан. Учир нь эхэндээ тэр чамайг ашиглаж байгаа юм шиг л санагддаг байсан харин та хоёр асуудлаа шийдсэний дараа тэр үнэхээр өөрчлөгдчихсөн байсан. Би түүнийг чам руу яаж хардгийг мэднэ Жимин" гэлээ. 

"Тэр над руу яаж хардаг гэж?" 

"Талархсан, чамайг хажууд нь байгаад маш их баярладаг нь нүднээс нь харагддаг" 

-

Author note: Poor Chimchim :< 

Jungkook юу гэж бодож байгаа бол? Юу гэж бодож байна? :)

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now