Sechzehn

3.7K 278 6
                                    

"Жимин хүлээ!!"

Жонгүк түүнийг барилгын үүдний хаалга руу алхаж байхад араас нь даган гүйсээр орилоход Жимин азаар эргэж харан хөмсгөө өргөсөөр "Яасан бэ? Жонгүк" гээд санаа алдан утасныхаа цагыг харав.

"Би тантай ярилцах хэрэгтэй байна" 

"Зурвас бич" Жимин мөрөө хавчин, эргэж хараад алхахад Жонгүк түүний бугуйнаас татан эргэж харуулаад "Маш чухал" гэхэд Жимин санаа алдан гараа татаад "Сүүлд чи надтай чухал зүйл ярилцана гээд бид үнсэлцээд дууссан шүү дээ, уучлаарай надад сонирхол алга" гээд дахин эргэж харан алхатал Жонгүк "Одоо тэгэхгүй амлъя" гэж хурдан хэллээ. 

Жимин алхахаа болин, эргэж хараад "За тэгээд ярь л даа" гэхэд Жонгүк "Би.." гээд л гацчихав. Тэр маш их зүйлс хэлэхийг хүссэн ч, түүний төсөөлсөн шиг амархан биш байлаа. 

"Чи..?" 

"Би танд сайн" 

Жимин нүдээ онийлгосоор, элгээ тэврэн зогсоод "Үнэхээр тийм гэж үү?" гэж асуугаад санаа алдан "Учир нь..чи өмнө нь ингэж олон хэлж байсан шүү дээ"  гэв.

"Би мэдэж байна аа, гэхдээ-"

"Гэхдээ юу гэж? Би чиний сэтгэл санааг үймүүлчихсэн гэж хэллүү? Тэгвэл минийх одоо ямар байна гэж бодож байна?" Жимин хөмсгөө зангидсаар "Би ч гэсэн зүрх сэтгэлтэй Жонгүк!! Бас Мина бид хоёрын дунд гүйх чинь чамд зүгээр байж болох ч надад хэцүү байна" гэхэд Жонгүк түүнийг шаргал үсээ хойш нь самнахыг харсаар чимээгүй зогсоно.

"Би чамд хэлсэн шүү дээ. Мина эсвэл би!! Би чамд сайн Жонгүк, би чамд үнэхээр дуртай. Гэхдээ одоо бол би яах ёстойгоо ч мэдэхгүй байна.Чи үнэхээр миний бодлыг үнэнээр нь мэдмээр байвал..надад зүгээр л тоглуулчихсан юм шиг санагдаж байна"

"Учир нь би зүгээр л хоёр дох сонголт" Жимин үргэлжлүүлсээр "Анхнаасаа ч тийм л байсан, тийм биз дээ? Учир нь би зүгээр л орлогч. Хэрвээ Минаг байхгүй байхад чи хэн дээр ирнэ гэж?" гээд өөр лүү гээ заахад Жонгүк харц тулгарахгүйг хичээн газар ширтсээр байлаа.

"Бас чи надтай унтсаныхаа дараа л энэ новшоо хэлдэг. Чамд сайхан байдаг л байх л даа. Гэхдээ надад биенээс минь өөр юм байдаг юм шүү дээ Жонгүк!!"

Жонгүк түүниийг ярьж байхад нь доод уруул нь чичирч байхыг харан сэтгэл нь өвдөж байлаа.

"Чи тэрийг л ойлгохгүй байх шиг байгаа юм. Би чиний хувьд зүгээрл нэг эд зүйл бололтой. Би ийм л ажил хийдэг болохоор хүмүүс биеэнд минь л дуртай байдагыг ойлгож байна. Гэхдээ би чамайг тэднээс өөр байх гэж хичээх байх гэж найдсан" Жиминий хоолой чичрэн, гүнзгий амьсгаа авахад нь Жонгүк цээжиндээ өвдөлт мэдэрч байлаа. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now