Vierundzwanzig

3K 228 17
                                    

"Хусог ахаа, би энийг хийж чадна гэж бодсон л доо, гэхдээ чадахгүй нь ээ"

Жимин санаа алдсаар, буйдан дээр доошоо харан хэвтэхэд Хусог түрүүнээс хойш оролдож байсан утсаа ширээн дээр тавьсаар "Юу болсон юм?" гэж асуугаад түүний зүг алхав. 

"Жонгүктэй холбоотой юу?"

"Тийм бас үгүй" Шаргал үст нүүрээ дэрэнд наан бувтнаад босч суун Хусог руу харан "Би шинэ ажил олох гэж байгаа тухайгаа танд хэлж байсныг санаж байна уу?" гэж асуулаа. 

Хусог толгой дохин, түүний юу гэх гээд байгааг тааж ядан нүүрэнд нь бяцхан урвайлт тодорсон байх аж. 

"Би чадахгүй байна аа" 

"Яагаад?" Хусог хөмсгөө бага зэрэг зангидан "Жонгүк та хоёр шинэ ажил олцгооно гэж тохиролцоогүй байсан юм уу?" гэж асуухад Жимин "Тэгсэн л дээ" гээд толгой дохин "Гэхдээ би энэ ажлаас гараад, bakery-д ажилласан ч түрээс болон хоол хүнсээ төлж дийлэхгүй юм шиг байна" гээд санаа алдсаар "Би эндээс нүүмээргүй байна" гэлээ. 

"Тэгвэл юу хийх юм?" 

"Юу.." Жимин бувтнан "Би түүнд хэлэхгүй нууж байгаад тохиромжтой цагт нь хэлнэ ээ, эсвэл ерөөсөө хэлэхгүй байхаар шийдсэн" гээд доош харан "Би ажлаасаа түр гарахгүй байж байгаад-" гэхэд Хусог түүний үгийг таслан "Ядаж чи санаа зовж байгаад баяртай байна" гээд "Гэхдээ чи яаж энийгээ Жонгүкээс нууж чадна гэж бодсон юм? Хэрвээ тэр чамайг ажлаасаа гараагүй үргэлжлүүлэн хийсээр байгааг бас өөрт нь хэлээгүй нуусанг мэдвэл..мэдэхгүй ээ юу болохыг тааж чадашгүй нь" гэлээ. 

Жимин толгой дохисоор харцаа юу ч юм гарах зурагтын суваг руу шилжүүлэн чимээгүй суухад Хусог ам нээн "Чи түүнтэй харилцаагаа авч үлдэхийг хүсч л байгаа бол түүнтэй илэн далангуй байх хэрэгтэй. Чи ч гэсэн түүнийг өөрөөс чинь юм нуухыг хүсэхгүй биз дээ?" гэхэд Жимин зөөлөн толгой дохисоор "Би ойлгож байна аа" гээд буйдангаас босоод өмдөө гөвөнгөө "Би түүнтэй одоо л ярилцах хэрэгтэй бололтой, өөртөө хадгалаад байвал бүр ч долоон дор юмс болж мэдэх юм" гэв. 

Хусог юм хэлэлгүй түүнийг гутлаа өмсөн гарахыг харсаар утсаа авч Жонгүкт зочин очиж байгааг дуулгана. 

-

"Таныг харах сайхан байна" 

Жонгүк инээмсэглэсээр Жиминийг дулаахан энгэртээ тэврэн авлаа. Тэр түүний духан дээр үнсэн "Юу таныг энд авчирав даа?" гэж асуув уу үгүй юу саяхан түүнд эрхлэн инээмсэглэж байсан түүний царай хувирахыг хараад гайхан "Ахаа? Зүгээр үү?" гэж асуулаа. 

Жимин зөөлөн санаа алдсаар, гутлаа тайлан Жонгүкийн гараас атгаад "Зүгээр л.." гээд үгээ зөв сонгохыг хичээсээр "Надад чамтай ярилцах зүйл байна" гэж хэллээ. 

Сүүлийн удаа Жиминийг ингэж хэлэхэд тэр айж байсан ч үр дүн нь муу байгаагүй билээ. 

Харин энэ удаа? 

"Мэдээж, ярилцъя" Тэр Жиминийг зочны өрөө рүү нь алхахад араас нь даган алхахдаа хөлөрсөн алга, сандарсан сэтгэлээ дарахыг хичээх аж. 

"Юнги ах дөнгөж саяхан гарсан, бидэнд хангалттай цаг байгаа"

Жимин түүний хажууд буйдан дээр суугаад толгой дохин "Хэдэн өдрийн өмнө би ажлаасаа гарна гээд чи ч бас гарахаар тохиролцсоноо санаж байна уу?" гэж асуухад тэр толгой дохиод "Би менежиртээ хэлэх гэж байсан юм-яасан?" гэж асуухад түүний найз залуу санаа алдан доош харах нь тэр.

"Би чадахгүй юм шиг байна" Тэр бувтнасаар "Хусог ах бид хоёр хоёулаа bakery-д өдөр шөнөгүй ажиллаа ч түрээсийн мөнгөө ч өгч чадахааргүй болох нь байна..намайг уучлаарай" гээд гэм хийсэн хүүхэд шиг Жонгүкийн харцнаас зугтаана. Орж ирсэнээсээ хойш тавиагүй гарыг нь улам чанга атгах аж. Түүнд Жонгүк уурлаад хаашаа ч юм явчих юм шиг санагдана. 

"Ахаа над руу хардаа" Жонгүкийн хоолой зөөлөн бас халамжаар дүүрэн сонсогдоно. 

Жимин хэсэг эргэлзсэн ч удалгүй бууж өгөн сандарсаар нүд рүү нь харахад Жонгүк зөөлөн инээмсэглэн "Уучлалт гуйх хэрэг байхгүй ээ, би танд уурлаагүй" гэж хэлэхэд Жиминий гарнаас нь атгах атгалт бага зэрэг суларсан нь тайвширсанг нь илтгэх мэт. 

"Ажлаасаа гарах нь танд тийм их ачаалал өгөх юм бол би таныг ажлаасаа гар гэж шаардахгүй. Та үлдэх хэрэгтэй бол би танд уурлахгүй" 

"Чи итгэлтэй байна уу?" Жимин бага зэрэг инээмсэглэн "Чи хардаж ч магадгүй шүү дээ" гэхэд Жонгүк нүдээ эргэлдүүлсээр "Бидний харилцаанд ганц л хартай хүн байдаг нь та шүү дээ" гээд инээн "Гэхдээ тийм ээ, би таныг харамлана.Би миний найз залууд хүрээд байхад зүгээр хараад байх хүн биш. Надад нэг сайхан санаа байна" гэлээ. 

"Ямар?" 

"Жүжигчид хэнтэй хамтрах, хэнтэй хамтрахгүйгээ сонгож болдог шүү дээ, тийм ээ?" 

Жимин толгой дохиход Жонгүк "Тэгвэл тэд зураг авалтанд хамт орох цорын ганц хамтрагчаа ч сонгож болно гэсэн үг биз дээ?" гээд "Та ер нь миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу?" гэж асуулаа. 

Жиминий инээмсэглэл томорсоор толгой дохин "Тийм ээ" гээд "Тэгвэл бид хоёулаа ажлаа авч үлдэнэ,  харин ганцхан чамтай л зураг авалтанд орно гэж үү?" гэж асуухад Жонгүк инээн толгой дохисоор урагш тонгойн Жиминий хамар дээр үнсэн "Тийм ээ, би л зөвхөн танд хүрнэ" гээд нүд рүү нь ширтэн инээмсэглэлээ. 

"Сайхан л сонсогдож байна" 

-

Author note: Haaiiiii!! Miss me?

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now