Vierzehn

3.8K 273 9
                                    

"Тэр мэдэж байгаа эсэхийг мэдэх юм алга, гэхдээ л би маш их шаналж байна Хусог ахаа" 

Жимин санаа алдан, bakery-гийн ханыг ширтэн "Би түүнд сайн, бурхан минь би түүнд маш их сайн.Гэхдээ би удаан тэвчиж чадахгүй юм шиг байна. Тэр надад дуртай тухайгаа хэлнэ тэгээд л удалгүй маргааш нь найз охинтойгоо болзоонд явчихдаг" гэлээ. 

Хусог хөмсгөө өргөн, ярвайхад Жимин "Би түүнд Мина бид хоёрын нэгийг сонго гэж хэлсэн л дээ, гэхдээ хэд хоногийн өмнө тэдэнтэй уулзахад түүнд Минагаас салах бодол байхгүй байх шиг байна лээ.Тэр үйлдлээрээ надад хариугаа хэлээд байгаа юм болов уу?" гэж асуугаад ууттай элсэн чихрийг задлан кассны дэргэдэх жижиг шилэн саванд юүлнэ. 

"Би чамайг түүнд ийм их сайн гэж бодоогүй юм байна" Хусог  bakery-ийнхээ хөшигнүүдийг нээчихээд Жиминий хажууд сандал дээр суун шанаагаа тулан хэлэхэд Жимин үсээ хойш нь самнаад "Би ч бас тэгэж бодоогүй ээ гэхдээ тэд миний өмнө гар гараасаа барилцахад надад хэцүү байдаг, гэсэн ч би Жонгүкт мэдэгдэхгүйн тулд юу ч болоогүй юм шиг царайлдаг" гэхэд Хусог гайхан "Жонгүкт юуг мэдэгдэхгүйн тулд гэж?" гэж ас уулаа. 

"Түүний гарыг ганцхан би л хөтлөхийг хүсч байгааг, түүний үнсэх цор ганц хүн байхыг, түүний болзоонд авч явахыг хүсэх цорын ганц хүн байхыг, хоолойг минь л сонсохын тулд шөнө байсан ч залгадаг нэгэн нь байхыг хүсч байгааг минь мэдээсэй гэж хүсэхгүй байна" Жиминий хацар улаа бутран үргэлжлүүлсээр "Би түүний өглөө сэрэхдээ харахыг хүссэн нэгэн нь баймаар байна, бас түүний бодолд 24/7 байдаг хүн нь баймаар байна" гэлээ. Гэсэн ч удалгүй түүний харц гунигт автаж, урвайсаар "Бас би надад түүнийг өөрийн болгох боломж байгаа л гэж бодсон. Гэхдээ миний буруу байсан гэдгийг мэдэх бага зэрэг гунигтай л байна" гэв.

"Чи түүний юу бодож байгааг мэдэхгүй шүү дээ" Хусог түүний шилэнд хийсэн элсэн чихэрийг цааш лангууны доогуур хийсээр хэлэхэд Жимин "Гэхдээ би мэдэж байна аа. Магадгүй тэр зүгээр л гей эсэхдээ эргэлзсэн болохоор намайг ашигласан байх" ийн хэлэхэд түүний уруул чичирнэ. 

"Магадгүй тэр зүгээр л миний биеиийг хүсч байгаа байх" 

"Би Жонгүкийг тэгэж бодохг-"

"Би ч гэсэн тэгж найдаж байна. Гэхдээ л тий байх өндөр боломжтой шүү дээ.Тэр тийм үзэсгэлэнтэй найз охинтой байж яагаад намайг хажуудаа уях гээд байгаа юм бол?" Жимин ийн асуухдаа аягандаа дүүрэх нулимсаа унагахгүйн тулд нүдээ хурдан хурдан цавчсаар "Ахх.. би хэтэрхий сул дорой байгаа биз?" гэлээ. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now