Siebzehn

3.8K 275 7
                                    

"Эгчээ..надад тантай ярих юм байна"

Жонгүк саяханаас таалагдаад байгаа кофе шопдоо Минагийн өөдөөс харан суугаад  уруулаа хазлан сууна. Түүний ходоод гэдэс базлах шиг санагдан, түүний одоо хийх гэж байгаа алхам үнэхээр хүссэн зүйл нь мөн эсэх талаар эргэлзэж эхэлж байлаа. 

Тэр Жиминтэй уулзсанаас хойш хэдэн өдөр өнгөрсөн бөгөөд Жонгүк шийдвэрээ гаргасан юм.

Жонгүк Минагаас салахыг хүсээгүй юм биш,зүгээр л хэн нэгнээс салъя гэж хэлээд салчих амархан зүйл биш билээ. 

"Юу байна даа? Жонгүк аа" Мина захиалсан мөстэй кофеноосоо нэг балгасаар, инээмсэглэн асуухад Жонгүк юм хэлэхээр ам нээсэн ч, юу гэж хэлэхээ мэдэлгүй буцаан хаалаа. 

"Би зүгээр л.." Тэр санаа алдан "Би зүгээр л та бид хоёрын харилцаа цаашдаа бүтэхгүй байх гэж бодсон юм. Намайг уучлаарай" гэхэд Минагийн инээмсэглэл замхран, ширээ рүү ширтсээр "Би мэдсэн юмаа" гээд зөөлөн толгой дохиод "Би чамд үнэхээр сайн Жонгүк гэхдээ яагаад ч юм чамайг ингэж хэлэхийг хүлээж байсан юм" гэсээр гараараа үсээ хойш нь самнана. 

Жонгүк гайхсандаа хөмсгөө өргөсөөр "Юу гэсэн үг юм?" гэж асуухад Мина мөрөө хавчсаар, өмсөж байсан малгайгаа засан "Чи..надтай хамт байдаггүй байсан шүү дээ. Чи өөрөө мэддэггүй байсан байх л даа" гээд санаа алдан "Би чамтай уулзаж байхдаа чиний анхаарлыг яаж ч татах гэсэн чи өөр нэгнийг бодоод байгаа юм шиг надад санагддаг байсан.Бас би чамд худлаа хэлэхгүй ээ, надад хэцүү байсан.Гэхдээ би зүгээр л өөрийгөө хэтрүүлэн бодоод байна гэж тайвшруулахыг хичээдэг байсан ч худлаа байсан тийм биз дээ?" гэлээ. 

Жонгүк доошоо харан толгой дохих нь тэр. 

"Хэрвээ бид одоо ингээд зам замаа хөөх юм бол, би ядаж хэдэн юм асуумаар байна"

Жонгүк зөвшөөрсөнөө илтгэн толгой дохиход Мина "Чи надтай үерхдэг байхдаа өөр хүнтэй давхар үерхдэг байсан уу?" гэж асуухад Жонгүк юу гэхээ мэдэлгүй, "Тэгэж нэрлэж болох эсэхийг мэдэхгүй байна, гэхдээ та миний уулздаг ганцхан хүн байгаагүй ээ" гэсээр бувтнахдаа Минагийн хөөрхөн царайг гуниг бүрхэхийг олж харна. 

"Ойлголоо" Тэр толгой дохиод, элгээ тэвэрсээр "Би учрыг нь асууж болох уу? Чамд ганцхан хүн хангалттай байгаагүй юм уу?" гж асуулаа. 

Жонгүк түүний хоолойноос бага зэргийн хорссон өнгө аяс анзааран "Тийм биш ээ" гээд зөв үгсээ сонгохыг хичээн "Би ийм төрлийн залуу биш гэдгээ амлъя гэхдээ зүгээр л тантай хамт байх хугацаанд хэн нэгэн миний зүрхийг эзэмдсэн юм. Би үнэхээр ингэхийг хүсээгүй шүү, эхэндээ мэдрэмжээ удирдахыг үнэхээр их хичээсэн ч яаж ч чадсангүй" гэхэд Мина аягатай кофе руу гаа ширтэн сууна. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now