Zwanzig

3.5K 229 10
                                    

Жимин маш их хардана.

Тэр өөрөө хардаж байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч, үнэхээр л түүний мэдэрч байгаа нь  хүлээн зөвшөөрч боломгүй хардалт байсан юм. Тэр Жонгүктэй уулзахыг хүссэн ч Жонгүк түүнд ажилтай болохоор уулзаж чадахгүй гэдгээ хэлснээр түүний энэ хардалт эхэлсэн билээ. 

Тэр өөрөө адидхан ажил хийдэг болхоор хардах нь утгагүй хэрэг гэж мэднэ. Адилхан ажил, адилхан ажлын санал, адилхан гэрээ. Тийм ч учраас тэр юу мэдэрч байгаагаа түүнд хэлэхийг завдсангүй. 

Магадгүй, тэд албан ёсоор хосууд гэгдээгүй байгаа болохоор тэр байх. Бид бүгд тэднийг маш хөөрхөн хосууд гэдгийг мэдэж байгаа ч, Жонгүк хэзээ ч түүнд "Жимин, миний найз залуу болооч?" гэж хэлээгүй билээ. Жимин зүгээр л "Би Жонгүкийх" гэж, харин түүнийг "Би Жиминийх" гэж дэлхий даяар зарлахыг маш их хүсч байгаа юм.

Магадгүй, тэр одоо хүртэл тийм ч итгэлтэй биш байгаатай холбоотой байх.Тэр хэдхэн долоо хоногийн өмнө гэхэд л түүний хойш тавьдаг хүн, хоёр дох сонголт нь байсан шүү дээ. Тэд хэдий одоо хамт байгаа ч Жимин түүний хүсэх цорын ганц нэгэн нь байхыг хүссэн бас Жонгүкийг мэдэж байгаасай гэж хүссэн хэвээр билээ. Хэрвээ тэр үүнийг л баттай мэддэг болчихвол, Жонгүкийн гар өөр нэгний биеэр тэнүүчилж байгаад тэгэж их эмзэглээд байхгүй байх л даа. Түүний ажил шүү дээ.

Магадгүй, тэр Жонгүкийг зураг авалтынхаа явцад хэн нэгэнд сэтгэл алдраад, түүнийг дахин хоёр дох сонголт болгох болов уу? гэх айдасгүй байна байх.

Учир нь тэр Жонгүкт үнэхээр дурлачихсан бас ихэнхдээ л түүнийг өөртэй нь адилхан мэдэрдэг байгаасай гэж хүсдэг. Ихэнхдээ. Тийм ээ, одоо ч түүний сэтгэлд маш том эргэлзээ байсан хэвээр. Харин тэр эргэлзээ нь Жонгүкийг түүний эгдүүтэй хацрыг нь хуруугаараа илэхэд эсвэл түүнийг зөөлөн гэгч нь үнсэхэд бас түүнд чихэрнээс ч нялуун үгс шивнэхэд л арилдаг юм. 

Жимин буйдан дээрээ, Жонгүк өөрийг нь энэ буйдан руу шахан тэврэхдээ ёжтой гэгч нь инээмсэглэдгийг санан сууна гэхдээ тэр одоо хэн нэгнийг орон дээр шахаж байгаа байхдаа хэмээн бодсоор ярвайлаа.

"Үгүй ээ, би хардаагүй" Тэр өөрөө өөртөө бувтнасаар ганцаараа ярин сууна. Хусог илүү цагаар ажиллана гээд кафед үлдсэн болохоор тэр гэртээ ганцаараа байсан юм. 

Жимин түүнийг өөр дээр нь ирэхдээ өөр хэн нэгэн шиг үнэртэнэ гэж бодохоор л уур нь хүрч байлаа. Тэр түүнийг өөр нэгний чихэнд сайхан үгс шивнэж байгаа гэж бодохоос ч уур нь хүрнэ. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now