Dreiunddreißig

2.8K 185 14
                                    

"Жимин" 

Жонгүк түүнийг үнэхээр ийм хурдан унтчихсан уу, эсвэл зүгээр л нүдээ аниад хэвтэж байгаа эсэхийг шалгахаар зөөлөн дуудлаа. 

"Та унтчихсан юм уу?" 

Жимин бага зэрэг хөдөлсөн ч, нүдээ нээлгүй хөнжлөөр өөрийгөө хучаад жигдхэн амьсгална. Жонгүк тэр хоёр яг л хуучин шигээ байхыг хичээн, өнөөдөр movie date хийж буйдан дээр хэвтэж байгаад Жимин унтчихсан нь энэ байлаа. 

Жонгүк түүнийг хөнжилдөө шигдэн хэвтэхийг хараад инээмсэглэнэ. Түүний үс уг хэсгээрээ бор өнгөтэй байгаа нь Жиминийг сүүлийн сар лав дахин шар өнгөөр будаагүй болохыг нь илтгэнэ. Тэр үсээ хэдий их буддаг ч түүний үс ямагт зөөлхөн хэвээр л байдаг билээ.  

"Тийм гэсэн гээд л бодчихъё" гэж тэр бувтнаад, урагш тонгойн Жиминий хамар дээр зөөлөн үнсэв. Жирийн үед бол Жимин хамар дээр нь үнсэхэд хамраа зангиддаг эгдүүтэй зуршилтай бол одоо хөдлөх ч үгүй байна. Тэр үнэхээр ядарчихсан байсан бололтой. 

Жонгүк инээмсгэлэн, гарыг нь салаавчлан атгаад "Бурхан минь, би үнэхээр новшийн амьтан байж..тийм ээ?" гээд Жиминий үзэсгэлэнтэй төрхийг ширтэнэ. 

Үнсээд авмаар зузаан уруул, эгдүүтэй булцгар хацар мөн урт сормуус.

Жонгүк үнэхээр азтай юм. 

"Жимин..би тэр шөнө чамайг тэгэж гомдоогоогүй байсан ч болоосой. Тэгээгүй байсан бол бидний хооронд хана босохгүй байсан байх. Ер нь яагаад тэр гуравхан үгийг хэлэх ийм хэцүү байгаа юм бол?..би сайн мэдэхгүй л байна"  Тэр уруулаа хазлаад, үргэлжлүүлэн "Гэхдээ би нэг л өдөр хэлэхдээ,,чин сэтгэлээсээ хэлэх болно" гээд хөнжлийн үзүүрээс татан Жиминий мөрийг хучив. Тэд богино хугацаанд хэтэрхий их зүйлстэй тулгарч, тэднийг даван туулжээ. 

Тэд жилийн өмнө л анх танилцаж байсан шүү дээ. Энэ богинохон хугацаанд тэд үерхсэн, муудалцсан, дахиад нийлсэн, тэгээд дахиад л муудалцсан, тэгээд дахиад л нийлээд дахиад л салчихсан. Харин одоо тэд..одоохондоо яг ч эргэн нийлчихээгүй байгаа юм. 

Жонгүк үүнийг тэдний хооронд байх үл ойлголцол, хэрүүл, шаналалын төгсгөл байгаасай гэж хүснэ. 

"Би таныг одоо ч гэсэн миний дэргэд байгаад баяртай байна. Та..та миний амьдралыг илүү дээр болгосон, тэгээд..би таныг байхгүй байхад их гунигладаг, их шаналдаг.  Би таныг сэрүүн байхад энэ бүгдийг яагаад хэлж чаддаггүйгээ өөрөө ч мэдэхгүй байна" 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now