Authorrss notee: ISTG get a man looks at u the way Jungkook did to Jimin
-
"Тэгэхээр,чи миний зөвлөгөөг дагаад Жиминийг сонирхож үзээ юу?"
Жонгүк ярвайсаар өөртөө Cheerios аягална. Тэр өчигдөр хийсэн зүйлийнхээ дараа шууд унтчихсан болохоор дөнгөж сая шүршүүрээс гарч ирсэн билээ.
"Юу? Үгүй ээ" Тэр Юнги рүү харан хөмсгөө зангидсаар "Яагаад тэгэж бодсон юм?" гэж асуухад Юнги нүдээ эргэлдүүлэн "Манай байрны хана тийм ч зузаан биш шүү дээ Гүк" гэсээр инээгээд "За тэгээд? Ямархуу байсан?" гэлээ.
Жонгүк одоо ч ярвайсаар өглөөний цайнаасаа халбагдан, зочны өрөө рүү алхаад буйдан дээр суув.
"Би гар хангалага хийсэн байж магадгүй болохоор би Жиминий бичлэгийг үзсэн гэсэн үг биш. Би тэгээгүй ээ" Дахиад л худлаа. Тэр шөнө хийсэн зүйлээ Юнгид хэлэхийг хүссэнгүй. Мэдээж үнэнээр нь хэлчихвэл Юнги "Ха!! би чамайг гей гэж мэдээд байсан юмаа" гэх болно шүү дээ. Жонгүк одоо ч өөртөө эргэлзсэн хэвээр байгаа. Өчигдөр шөнийг хүртэл тэр өөрийгөө эмэгтэй хүнд л дуртай гэж боддог байсан гэтэл яагаад Жиминийг үзээд тэгэж их сэрэл нь хөдөлсөн юм бол?
"Гар хангалага хийсэн байж магадгүй гэнэ шүү" Юнги ийн хэлээд инээн, түүнийг даган зочны өрөө рүү орон буйдан дээр суугаад "Жонгүк аа чи үнэхээр чанга дуутай болохоор л байгууллагынхаа шилдэг нь байдаг бололтой шүү" гэлээ.
"Whoops" Жонгүк түүний үгийг үл тоон зурагтаар гарах хоолны тулааныг үзнэ.
"Өө нээрээ, манай ажлын охинг санаж байна уу? Би түүнд чамайг өнөөдөр завтай гээд хэлчихсэн шүү, чи болзоотой боллоо Гүки" Юнги утсаа оролдонгоо ёжтой гэгч нь инээмсэглэн хэлэхэд Жонгүкийн нүд томорсоор бараг л cheerios-доо хахах шахам Юнги рүү хараад "Та надад Минатай болзоо товлочихсон юм уу?" гэж асуулаа.
Юнгигийн хажууд суудаг дур булаам хар үст бүсгүйг бодох төдийд л саяхан түүний толгойд эргэлдэж байсан Жиминий тухай бодлууд замхарчих нь тэр.
Юнги толгой дохин,утсаараа Жонгүкийн гайхсан царайг нууцаар авах гэсэн боловч Жонгүк орилсоор "Би харсан шүү" гэхэд Юнги инээсээр "Би энийг Мина руу явууллаа" гээд шинэ зурвас бичиж эхлэв.
"Үгүй ээ!! Битгий" Жонгүк гонгинон, урагш сунаад Юнгигээс утсыг нь авах гэж оролдох боловч тусыг эс олно.
"Ахаа!! Би хагас нүцгэн байна шүү дээ"
"Харин ч сайн шүү дээ" Юнги ёжтой инээгээд, явуулсан зурагныхаа араас 'Би чамайг түүнтэй болзоно гэж хэлэхэд түүний гаргасан царай' гэж бичээд явуулах товчыг дарчихав.
YOU ARE READING
•Let's Get Things Straight•
Fiksi Penggemar"Би гей бишээ!!, зүгээр л гей порно илүү их цалинтай байдаг юм" The owner of this book is @silverkook I'm a translator author.