Fünf

4.8K 311 13
                                    

"Чамайг Пак Жиминтэй зураг авалтанд орсонд чинь одоо ч итгэж чадахгүй нь ээ" 

Жонгүк түүнийг энэ сэдвийн талаар тэрбум дах удаагаа ярьж эхлэхэд нүдээ эргэлдүүлээд "Олон хоног өнгөрлөө шүү дээ, одоо энэ талаар март л даа" гээд шарсан талхнаасаа хазахад Юнги толгой сэгсрээд түүний шарсан талхыг булаан "Хоёулаа ажлаа сольё л доо, тэгэх үү? Би бараг сар хүнтэй унтсангүй" гээд санаа алдана. 

"Ямар эмгэнэлтэй хэрэг вэ?" Жонгүк худлаа уруулаа унжуулан зочны өрөө рүү алхаад цамцаа олж өмсөнгөө "Жимин намайг өөрийнх нь дуртай жүжигчин гэж хэлснийг би таньд хэлээгүй билүү?" гэхэд Юнги гал тогооны өрөөнөөс толгойгоо цухуйлган "Чамайг уу? Яагаад?" гэсээр хөмсгөө зангидан асуув.

Жонгүк инээгээд "Бүдүүлэг гэдэг нь" гээд "Гэхдээ би мэдэхгүй ээ, тэр надад хэлээгүй. Учир нь би халуухан болохоор юм болов уу?" гэхэд Юнги толгойгоо сэгсрэн "Үгүй ээ, үгүй тийм байх учиргүй" гэсээр Жонгүкийн тайлж шидсэн оймсыг газраас аван түүн рүү шидээд "Чи түүний бичлэгийг үзэж байсан уу?" гэж асуулаа. 

Жонгүк толгой сэгсрэн, буйдан дээр үсрэн хэвтэхэд Юнги эвэртэй туулай харсан мэт царай гарган "Хөгшөөн, чи үнэхээр үү?" гэж асууна.

"Миний порнонууд ихэнхдээ эмэгтэй хүнийх байдаг юм, бас порно одых биш" 

"Жонгүк би чамд ахын хувьд л хэлж байна шүү" Юнги түүний хажууд ирэн суугаад үргэлжлүүлэн "Жимин чиний амьдралыг өөрчлөх болно шүү" гэхэд Жонгүк толгой сэгсрэн "Би гей секс хийдэг болохоор л би үздэг гэсэн үг биш шүү дээ. Санаж байна уу? Би-" гэхэд Юнги түүний үгийг таслан "Тийм ээ тийм, чи гей биш" гэсээр инээн буйдангийн түшлэгийг налан суулаа. 

"Гэхдээ чи сонирхохгүй байна уу? Чи бүр түүнийг тавихад царай руу нь ч хараагүй гэсэн биз дээ? Би одоо ч гайхсан хэвээрээ байна" 

"Үгүй ээ" Жонгүк толгой сэгсрэн зурагт руу хараад "Тэр тавьсан, би тавьсан, бидний бичлэг гайхалтай болсон, тэгээд л боллоо" гэлээ. 

-

Жонгүк хэдхэн цагийн өмнө л тэгэж хэлсэн ч, одоо Юнгиг унтсан хойгуур өрөөндөө зөөврийн компьютероо ширтэн Жиминий нэрийг нэгэн сайтын хайлт дээр бичиж байгаа өөртөө ч үл итгэх аж. 

Тэр үнэхээр төлөвлөөгүй байсан ч, сониуч зангаа дийлж чадаагүй билээ.

"Чи түүний бичлэгийг үзэж байсан уу?"

Хайлтын үр дүнд хэдэн бичлэг нэрээрээ жагсан гарч ирэхэд Жонгүк уруулаа хазлан бичлэгүүдийн гарчигыг уншина. Тэдний ихэнх нь түүнийг бага зэрэг инээхэд хүргэж байлаа. Яг л Жиминий дурдаж байсан шиг түүний бичлэгүүдийн гарчигнууд үнэхээр..

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now