"Жонгүк..чамтай хүн уулзъя гэнэ ээ"
Тэдний хооронд хана боссон тэр шөнөөс хойш бараг долоо хоног өнгөрсөн ч, тэд бие биентэйгээ холбоо бариагүй юм. Жонгүк ч тэдний харилцаа бүр мөсөн дууссан гэдэгт бат итгэлтэй байсан юм.
"Хэн юм?" Тэр ийн асуугаад, орон дээрээ босч суугаад нүдээ арчлаа.
Тэр уйлж байсан юм.
Тэр анхны жинхэнэ үерхэл, анхны хайраа бүгдийг нь өөрийн гараар нураачихсан гэдэгтээ өөрийгөө уучилж чадахгүй байгаа юм.
"Зүгээр л хүрээд ир" Юнги өөр илүү дутуу юм хэлсэнгүйд, Жонгүк санаа алдсаар босч, зочны өрөө лүү гээ алхав.
"Юу вэ? ахаа" Тэр хошуугаа унжуулан, үүдний хэсэгт очихдоо хаалганы дэргэд харна гэж төсөөлөө ч үгүй нэгнийг олж харах нь тэр.
Тэр үнэхээр Жиминийг ирчихнэ гэж зүүдлээ ч үгүй билээ.
"Та хоёр ярилц даа, би гадагшаа гарлаа" гээд Юнги инээмсэглэн, түлхүүрээ аваад Жонгүкийн нуруун дээр зөөлөн алгадлаа. Хаалга хаагдаж гэрт зөвхөн Жонгүк, Жимин хоёр л үлдлээ.
"Hi"
Жимин доош харсаар бувтнахад Жонгүк чичирсэн хоолойгоор хариу мэндлээд, зочны өрөө лүү гээ заан "Орох уу?" гэж асуулаа.
Жимин толгой дохин, түүнийг даган оров. Тэдний хэн хэнийх нь мөр хүндэрч, хэзээ мөдгүй л сөхрөөд уначих юм шиг санагдах аж.
Удаан үргэлжилсэн нам гүм байдлыг Жонгүк эвдэж,
"Би таныг тэвэрмээр байна. Гэхдээ та хүсэхгүй бол би тэгэхгүй ээ" гэж шал ширтсэн хэвээр бувтнав. Тэр Жиминий хариу үйлдлийг тааж ядан зогсох ч, сонирхохоосоо илүүтэйгээр айж байсан юм.
Иймэрхүү нөхцөл байдалд ямар нэгэн асуудалд орчихгүйн тулд, буруу юм хэлчихгүйн тулд нөгөө хүнийхээ царайны хувирлыг ажиглаж байж үгээ зөв сонгодог билээ. Гэтэл Жонгүк одоо түүний нүд рүү ч эгцэлж харж чадахгүй байна шүү дээ. Тэр юу хийхээ мэдэхгүй байна. Тэр үнэхээр төөрөгдчихөж.
Ялангуяа энэ бүх асуудлын гол шалтгаан нь тэр өөрөө билээ. Жонгүкийн одоогийн нөхцөл байдлыг хэзээ мөдгүй цөмрөх маш нимгэхэн мөсөн дээр зогсож байгаатай л адилтгаж болох юм. Түүний нэмж хийсэн үйлдэл болгон, түүний хэлсэн үг болгон түүний Жиминтэй харилцах харилцааг хагалж байна.
Жиминийг түүнтэй дууссан гэдгээ хэлэх гэж ирсэн байх гэж бодох төдийд л түүний нүдийг нулимс бүрхээд авав. Харин, Жиминий гар биеийг нь тэврэн авах мөчид тэр нулимсаа тэвчиж чадсангүй.
YOU ARE READING
•Let's Get Things Straight•
Fiksi Penggemar"Би гей бишээ!!, зүгээр л гей порно илүү их цалинтай байдаг юм" The owner of this book is @silverkook I'm a translator author.