Elf

4K 286 6
                                    

"Жонгүк..ингэхэд чи найз охинтой биз дээ?"

Жимин ийн асуусаар Жонгүкийн хүзүүнээс уруулаа салгахад тэр хэсгийн арьс нь хамаг дулаанаа алдчихсан мэт санагдана. 

"Е-ер нь бол тийм ээ" Жонгүк уруулаа хазлан бувтнахад Жимин санаа алдаад түүнээс зайгаа барин "Жонгүк би чамд сайн" гээд нүд рүү нь ширтсээр " Гэхдээ тэглээ гээд би чамайг найз охиноо хуурахад чинь туслахгүй" гэлээ. 

"Б-би хуураагүй ээ. Би зүгээр л үнэхээр төөрөлдчихсөн ба-" Жонгүк түүнээс харц буруулан, өөрийгөө өмөөрнө.

"Чи дандаа л ингэж хэлдэг мөртлөө юунд эргэлзээд байгаагаа надад хэлдэггүй. Надтай холбоотой юм уу? Би чамд шахалт үзүүлээд байгаа юм шиг санагдаагүй биз дээ? Хэрвээ тийм бол намайг үнэхээр уучлаарай бас би яг одоо энд бүхнийг больж чадна" 

Жонгүк толгой сэгсрэн, санаа алдаад "Үгүй ээ, та намайг ямар нэгэн юманд шахаагүй ээ зүгээр л..Та өөрийгөө гей гэдгээ мэддэг биз дээ?" гэхэд Жимин толгой дохин "Тийм ээ, ер нь бол бүхэл амьдралынхаа турш" гэлээ. 

"Тэгвэл одоо ингээд төсөөлөөд үз дээ, та нэг охинтой учирсан чинь тэр охин танд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг мэдрүүлээд байвал та яах вэ?" 

Жимин хэсэг бодоод "Би юу гэж бодохоо мэдэхгүй байна. Эмэгтэй хүн ямар ч тачаангуй, үзэсгэлэнтэй байсан ч би тэднийг сонирхдоггүй..Тэгэхээр хэрвээ би нэг эмэгтэйг өөр нүдээр хараад эхэлвэл би үнэхээр өөртөө эргэлзэх л байсан байх" гэхэд Жонгүк түүн рүү хараад толгой дохин "Би яг тэгэж л мэдэрч байна ахаа" гээд санаа алдаад үргэлжлүүлэн "Би төрснөөсөө хойш л өөрийгөө ижил хүйстэнээ биш эсрэг хүйстнээ сонирхдог гэж боддог байсан чинь гэнэт л та гарч ирээд бүх юмыг орвонгоор нь эргүүлчихсэн" гэв. 

"Би тэгсэн гэж үү?" 

"Тийм ээ!! Тэгээд би энэ бүхэн яг юу болохыг мэдэхгүй байгаа ч нэг юм таныг..хүсэхэд хүргэдэг..секс бишээ, зүгээр л романтикаар? Би ийм мэдрэмжийг ахлах сургуулиасаа хойш одоо л мэдэрч байна" 

Жимин инээмсэглэн түүнд ойртоод нүд рүү нь унжих үсийг нь холдуулаад "Чи намайг шохоорхоод байгаа юм уу? Жонгүки?" гэсээр инээдээ барьж ядан асуухад Жонгүк доош хараад "Шохоорхоох гэхээр чинь жоохон хүүхдүүд шиг санагдаад байна шүү дээ" гэхэд Жимин инээгээд "За за тэгвэл чи надад дурлачихсан юм уу?" гэсээр "Болов уу?" гэж асуухад Жонгүк толгойгоо өндийлгөн инээн "Бараг л..гэхдээ би мэдэхгүй байна аа ахаа. Би танд маш их сайн"гэлээ. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now