Sieben

4.4K 301 16
                                    

"Хэрвээ би чамд манайд Пак Жимин ирэх гэж байна гэж хэлсэн бол чи яах байсан бэ?"

"Яагаад Жимин ирнэ гэж?" Юнги түүний өрөөнд орж ирэхэд Жонгүк лаптопоо хаангаа асуулаа.

"Миний найз Хусог түүнийг таньдаг юм. Бид хоёр шиг л хамт байр хөлсөлдөг найзууд гэсэн байх аа? Надад хэлээгүйгийнх нь төлөө би болгож тавина даа. Ямартай ч би түүнийг урьсан юм тэгсэн чинь Хусог 'Өө Юнги би найз Жиминтэйгээ хамт очиж болох уу?' гэсэн гээч" Жонгүк түүнийг ярьж байх хооронд юм хэлэх гээд ам нээснээ буцаагаад хамхив.

"Т-тэр хэзээ ирэх юм?" 

"15 минутын дараа байхаа" 

"Яагаад одоо л хэлж байгаа юм бэ?" Жонгүк сандран орноосоо босоод шүүгээгээ нээн өмсчихмөөр хувцас хайж эхлэлээ. 

Юнги мөрөө хавчин Жонгүкийг хоёр цамц бариад алийг нь сонгохоо харан, зогсохыг хараад "Уучлаарай, би чамайг түүнд таалагдах гэж хичээх байх гэж бодсонгүй" гэхэд Жонгүк "Би тэгээгүй" гээд цагаан футболк углангаа "Сайхан харагдах гэж хичээх гэмт хэрэг юм уу?" гэлээ. 

"Чиний сайхан харагдах гэж хичээх ёстой цор ганц хүн чинь Мина л баймаар юм" Юнги инээсээр хэлэхэд Жонгүк бариу хар жинсээ өмсөх гэж хичээн өрөөгөө тойрон дэвхцэнгээ "Та хэзээ намайг шүүмжлэхээ болих юм бэ? Магадгүй би зүгээр л түүнийг намайг өдөржин дотоожтойгоо залхуурч хэвтдэг гэж бодоосой гэж хүсэхгүй ч байгаа юм билүү" гэлээ. 

Юнги хөмсгөө өргөн "Гэхдээ чи тэгдэг шүү дээ" гэхэд Жонгүк "Пфф" гээд толинд харан үсээ янзлан зогсоно. 

"Тийм л дээ , гэхдээ л би хүсэхгүй байна"

-

"Сайн уу? Жонгүк!! Би ойрд чамтай их таарч байна шүү, тийм ээ?" 

Жонгүк аяархан инээн Жимин рүү толгой дохиод "Харин тийм ээ" гээд түүний хойно байх Хусогтой мэндэллээ. 

"Хусог,Hey!!" Юнги зочны өрөөнөөс гарч ирэн Хусогийг тэврэн "Ойрд юу хийгээд байна даа? Уулзалгүй удлаа шүү дээ" гэв. 

Хусог Юнги хоёрыг хоорондоо үг солилцож байх зуур Жонгүк буйдан дээр суух Жиминий хажууд ирэн суулаа. 

"За яажшуухан байна даа?" Жимин биеээрээ эргэн түүн рүү харж суугаад "Эмэгтэй хүнтэй уулзаж байгааг чинь харсаан тэгээд?" гэж асуухад Жонгүк хэсэг бодоод толгой дохин, Жимин рүү харан уруулаа хазлана. Тэр Жимин рүү түүний бичлэгний талаар бодохгүйгээр харж чадахгүй байлаа. Түүний харц Жиминий уруул дээр тогтоод, тэр өөрийгөө хангаж байхдаа уруулаа хэрхэн хазлаж байсныг нь бодлоо. 

•Let's Get Things Straight•Where stories live. Discover now