"Жон Жонгүк чи энд ажилладаггүй шүү дээ"
Жимин ууртай сонсогдох гэж хичээсэн ч, бүтэлгүйтсэн бололтой. Түүний үг үнэн ч, энэ нь Жонгүкийг хормогч зүүгээд bakery-гийн кассны ард зогсон, түүнийг бялуу өрөхийг харан зогсохыг зогсоож чадаагүй юм.
"Би тэгэж хэлээгүй шүү дээ" Жонгүк мөрөө хавчсаар "Би зүгээр л таныг ажиллахыг хараад зогсож байна" гээд инээмсэглэн, түүн рүү алхсаар араас нь бэлхүүсээр нь тэврэн мөрөн дээр нь толгойгоо тавив.
"Кассны ард зөвхөн ажилчид л орж болно шүү дээ Жон" Жимин инээсээр, толгойгоо эргүүлэн түүний хамар дээр үнсэнэ.
"Үгүй шүү дээ" Жонгүк инээн, шаргал үстийн чихэн дээр зөөлөн үнсэв.
Хусог цайндаа гарчихсан байсан нь тэдний аз болж. Учир нь тэр тэднийг ийм байдалтай харвал үнэхээр асуудал болох байсан билээ.
"Тэгвэл та ээлжээ дуусаад манайд ирвэл ямар вэ?"
"Би өнөөдөр шөнө болтол ажиллана шүү дээ" Жимин санаа алдан "Би оройны есөн цагаас л буух байх" гэхэд Жонгүк мөрөө хавчсаар "Тэгсэн ч би таныг манайд очихыг хүссэн хэвээр л байна. Та надтай хонож болно шүү дээ" гээд үргэлжлүүлэн "Миний ойрд дуртай болоод байгаа зүйл юу гээч? Таны хажууд унтаад, таны хажууд сэрэх" гэлээ.
Жиминий нүүр халуу дүүгсээр, ингэж зогссондоо баярлана. Учир нь ийм байрлалтай байхад Жонгүк түүний улайсан хацрыг харж чадахгүй шүү дээ.
"Юу гэнэ ээ? Би өглөө аймшигтай харагддаг" Тэр бувтнахад Жонгүк толгой сэгсрэн тэврэлтээ улам чангаруулаад "Пак Жимин болон аймшигтай гэх үгс яаж ч бодсон нэг өгүүлбэрт орох боломжгүй" гээд дахин чихэн дээр нь үнсээд "Та өглөө үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Та ч угаасаа дандаа үзэсгэлэнтэй байдаг л даа" гэхэд Жимин инээмсэглэлээ барьж ядан доод уруулаа хазлан зогсоно.
"Чи энэ bakery-д байгаа бүх зүйлийг хольсноос ч нялуун юм аа" Жимин эргэж харан түүний уруул дээр үнсэхтэй зэрэгцэн хаалганы хонх дуугаран үйлчлүүлэгч орж ирж байгааг мэдэгдэнэ.
"Би таны ээлж дуусахаар ирж авъя за юу?"
Жимин толгой дохин, эргэж хараад саяхан орж ирсэн үйлчлүүлэгийн захиалгыг асуун инээмсэглэлээ.
-
Жонгүк хэлсэн үгэндээ хүрэн, түүнийг ажлаа дуусахад нь ирж аван байр луу гаа явах замдаа радионоос илүү Жиминий өдрөө яаж өнгөрүүлсэн тухай сонсохыг илүүд үзэж байсан нь дэндүү романтик юм.
YOU ARE READING
•Let's Get Things Straight•
Fanfic"Би гей бишээ!!, зүгээр л гей порно илүү их цалинтай байдаг юм" The owner of this book is @silverkook I'm a translator author.