One

11.1K 506 6
                                    

Сөүл хот, БНСУ.

"Уучлаарай, бид чадах бүхнээ хийсэн ч
охиныг аварч чадсангүй. Тэрний дотуур цус алдалт хэтэрхий их байлаа."

Эмчийн амнаас үгс ийнхүү унахад Тэхён хана налан доош суулаа. Нүднээс нь нулимс зогсоо зайгүй урсаж, одоо ч хуйхаа өвдтөл үснээсээээ чанга атгана. Түүний эсрэг талд Жонгүг цааш харан хана налан зогсчээ. Амнаас нь утгагүй авиа гарч, одоо ч хүнд хүнд амьсгалах аж. Тэр гэнэтхэн эргэн харж доош суун ахыгаа тэврэх үед Тэхён чангаар орилж эхэллээ.

Болж байгаа бүхэн итгэхэд дэндүү бэрх, дэндүү хурдан болж өнгөрсөн юм.

4 настай Элиса охины үхэл тэдний амьдралын сүйрлийг тавьж орхив. 3 жилийн өмнө Нью-Иорк хотын жижиг асрамжын газраас тэд аз жаргалаа олон, түүнээс цааш хором мөч бүхнийг бяцхан охиндоо зарцуулж гурван биенийхээ төлөө амьдрах болсон ч өчүүхэн алдаанаас болоод бурхан тэднээс аз жаргалыг нь булаагаад авчих нь тэр. Тэр дэндүү харгис биш гэж үү?


---


Бяцхан охин бурханы орныг зорисны дараа хэдэн хоногийг тэд анир чимээгүй өнгөрөөв. Амьдралгүй өнгөрөөв.


Тэхён оройн хоолоо бэлдчихээд гал тогооноос гарахдаа зочны өрөөний буйдан дээр суух Жонгүгыг олж харан хүндээр санаа алдлаа. Тэр яг эндээ 8 цагын турш сууж байна. Зурагт үзэлгүй, юм ярилгүй, юу ч идэлгүй, инээх ч үгүй, уйлах ч үгүй, бүр хөдлөх ч үгүй зүгээр л хоосон хар дэлгэцийг цоо ширтэн суусаар...


Тэр алхан ирж Жонгүгын дэргэд суусан ч амьгүй хөшөөны хажууд байгаа мэт хачин мэдрэмж төрөв.


"Күүки, би хоол хийчихсэн. Очоод идэцгээе тэгэх үү?"


Жонгүгын 7,8 цагын дараа хийсэн анхны хөдөлгөөн нь сулхан толгой сэгсрэлт байлаа. Удаанаар, ах нь түүний хажууд суусан учир тэрний нүдэнд нулимс дүүрэн мэлтэлзэж эхлэв.


Тэхён гүнзгий амьсгаа татан "Күүк, би гуйж
байна. Надад ч бас хэцүү, үхмээр санагдаж байгааг мэднэ биз дээ? Гэхдээ ийм үед бид хамтдаа байх ёстой, бид хоёр өөрсддөө анхаарах ёстой, тэвчих ёстой Жонгүг, нэгнийгээ аврах хэрэгтэй. Ядаж миний төлөө шүдээ зуугаад босоод ирээч дээ."


"...Ингэж байгаад чи хүртэл яваад өгвөл би яах юм? Би айгаад байна..." Тэхён доголон нулимсаа шувтраад түүнрүү гуйсан харцаар харан сууна.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now