Долоо хоног өнгөрөв.
Ямар ч онцлох үйл явдалгүйгээр.
Ямар ч амралтын өдрийн зугаалгыг хүлээлгүйгээр.
Ямар ч баасан гаригын talk show-гүйгээр.
Ямар ч олны танил нас барж эсвэл бүл нэмээгүй.
Зүгээр л цаг хугацаа хүний хамааралгүйгээр урсан өнгөрдөг болохын тод илрэл, том жишээ болсон долоо хоног.
Гэхдээ Жиминий хувьд тийм байсангүй. Энэ өдрүүдэд тэр үзэсгэлэнтэй цэцэг хэрхэн зэрлэг ургамал болон хувирч байгааг нүдээрээ харж туулав.
Тэхён өөрчлөгдөж байлаа. Сайнаар биш, улам муугаар. Харц нь гунигтай гэхээсээ ширүүн болж, амнаасаа үг унагах нь ховордсон. Хэн нэгнийг санахаараа Жиминтэй ярилцаж дотроо онгойлгодог байсан тэр дүлий дүмбэ царайлан суух нь олшров. "Жонгүг" гэдэг нэрийг дурсах хүсэл тэрэнд байсангүй. Гудамжны сандал дээр дурсан уйлж суусан үе сүүлийнх байсан бололтой.
Түүнээс сэтгэл хөдлөл мэдрэгдэхээ больж байв.
Тэхёний энэ байдал Жимин сургуулиа төгсөөд дөнгөж Бусанд ирж байсан үетэй дэндүү адилхан байгааг тэр анзаарч байв. Юнги түүний араас ирэх хүртэл…
Хүний амьдралд өөр нэгэн орж ирснээр ирээдүй нь тэр чигтээ өөрчлөгддөг болохыг Жимин ухаарна. Тэхён түүнд үлгэрлэнэ.
Хэрэв Жимин бууж өгөлгүйгээр Тэхёнийг өөрийн болгосон бол одоо тэр энд ингээд сууж байх байсан уу? Үгүй л байх. Тэд үүнээс ч дор амьдарч байж болох юм.
Олон жил хайрласан нэгнээ ердөө дүүгийн нүдээр харахад хүргэсэн тэр нэгэн хэдийн Жиминий амьдралд гарч ирсэн.
Хэрэгтэй хүн.
Жонгүг магадгүй Тэхён хэрэгтэй хүн мөн байх. Тэгээд л Тэхёнд ингэтлээ нөлөөлж байгаа. Эсвэл бүр биш байх, нэгнээ хуурч урт хугацааг туулсныхаа шанг хоёр талд амсаж байж ч магадгүй юм.
Хэн ч мэдэхгүй.
A/N: Odoo 3 heseg l oroh bh. Suulin 3 heseg l yrn urt ornodo
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪ
Romance"Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итгэдэг байсан болохоор. Гэхдээ.. Эцэст нь чи намайг тэндээс түлхэх байж. Одоо би ёроолгүй харанхуй руу...