Fifteen. Last

6.1K 442 15
                                    

Тэр шөнө Тэхён нойргүй хоносон.

Ганцаараа ч ухаангүй хэвтэх Жонгүгт бүхнийг ярьж, сэтгэлээ нээн хоносон. Ямар их хайртайгаа, амьдралынх нь утга учир гэдгийг хэлж, хол байх бүх л хугацаанд яаж санадаг хэр их яардгаа ч уудалсан билээ.

Жонгүг түүнийг удирддаг бололтой.

Ингээд нэг хоног өнгөрөхөд Жонгүг ухаан орсон юм. Тэхён өрөөний гадаа үзлэг дуусахыг хүлээн зогсоно. Тэр сандарч байлаа.

Хэдэн сарын дараа анх удаа түүнтэй нүүр тулах гэж байна шүү дээ. Юу гэж хэлэх ёстой юм бол?

Эмч гарж ирэх хүртэл тэр иймэрхүү байдалтай зогссон юм. Харин эмч түүнийг Жонгүгтэй уулзаж болно гэж хэлэхэд... тэр зугтах шахлаа. Бусан руу буцаад эсвэл бүр хол. Тэхён урд шөнө их бодсон ч цаг нь тулаад ирэхэд тархи хоосорчих юм.

Уур хүрсэн учраас түүнд алганы амт үзүүлэх  ёстой.

Санасан учраас очоод тэврэх хэрэгтэй.

Юунаас ч илүү гомдож байгаа тул магадгүй... уйлж болох байх.

Гэсэн ч тэр орлоо.

Шөнөжин унтаж байсан тэр одоо орны толгой хэсгийг налан суужээ. Уруул нь хатаж омголсон харагдана.

Тэхёны хамгийн их айдаг зүйл бол Жонгүг өвдөх. Тиймдээ ч ийм сульдаа байдлыг нь харахаас сэтгэл өвдөж, нулимс нь урсах гээд байлаа.

Жонгүг харцаа дээшлүүлэн тэд нэгэнрүүгээ ширтэж эхлэв. Тэхён гацаж орхилоо. Яах вэ? Ингээд л хараад байх уу?

"Бие чинь-"

"Сайн-"

Тэд зэрэг ам нээн, зэрэг дуугүй болцгоов.

"Та эхэл."

"Өвдөж байгаа газар байхгүй биз дээ?"

Жонгүг толгой сэгсрэн "Өвдөж байна. Маш их."

Тэхён түүнрүү очихоор урагш нэг алхахад Жонгүг дуугаа өндөрсгөн "Зогс!" гэх нь тэр. Тэгээд дуслаа сугалан орноосоо босов.

"Жонгүг босч болох-"

"Би босох ёстой." Тэр удаанаар, арай ядан, ойрхрн гишгэлэн явсаар Тэхёний урд зогсоход нөгөө талд Тэхён үхэх нь л дутаж байв. Жонгүгын зовиурласан нэг алхалт бүр түүний арьс махнаас зулгаан тасдаж байгаа мэдрэмжийг төрүүлнэ.

Одоо энд Тэхёний урд зогсох тэр хэдхэн сарын өмнө Тэхёнийг үдэн гаргасан хүйтэн Жонгүгаас асар их ялгаатай. Тэр үхлээс нэг алхамын наагуур байна.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now