Seven

4.5K 456 12
                                    

"Яаа Ким Тэхён, чи одоо л зөв ярьж байна.Би чамд хэзээд туслана ш дээ"

Тэхён Жиминий үгэнд инээмсэглэн, аягатай кофеноосоо балгалаа.

Жон Жонгүг, Элис гэх нэрнүүдийг би ой санамжаасаа арчин хаяж байна. Тэдэнгүйгээр, дурсамжгүйгээр.. шинэ "би". Харин та надад туслаарай.

"Юнги ах юу гэж байна?"

"Бурхан минь дурсах ч хэрэггүй. Харилцуурын араас хүн алж болдог бол би хэдийн дуусчихсан. Ахыг аргадах яагаад ийм хэцүү байдаг байна аа?"

"Н-нууцлах хэрэгтэй.. байж."

"Түүнээс юм нууна гэдэг миний хувьд боломжгүй хэрэг."

"Би таныг нэвт уншдаг ахаа. Надаас нуух гээд үз л дээ."

Жонгүгын хэлж байсан үгс толгойд нь зурсхийлгэн орж ирэхэд тэр доош харлаа. Новш, саяхан би өөртөө түүнийг мартана гэж бат амласан бишүү?

"За ямар ч байсан би чамд ажил олж өгнөө."

"Баярлалаа, хён."

Jungkook's P.O.V

Хусог "Жонгүг, наад утсаа учир зүггүй тоншихоо болиоч дээ!"

"И-ингээд- ингээд олон дахин залгаад байвал тэр утсаа авах болов уу? Ядаж ингээд олон зурвас явуулвал з-залхсандаа надруу залгана биз дээ?"

"Үгүй гэж бодож байна."

"Яагаад?"

"Үнэндээ-… Би Тэхёнтой холбоо барьсан."

"Х-хэзээ?"

"Тэр одоо… Бусанд, Жиминтэй хамт байгаа."

"Ю-юу гэнээ?"

Хусог түүнд өгөхөөр оруулж ирсэн амин дэмээ шүүгээн дээр тавьж,

"Чамд хэлж болох эсэхийг мэдэхгүй ч, тэд хамт байгаа. Бас Тэхён эргэж ирэх бодолгүй байгаа юм шиг байна лээ. Тийм болохоор Жонгүг чи ингээд байлгүй өөрийнхөө ирээдүйг ч-!!" Жонгүгын чанга хашгирах болон ямар нэг хэмхрэх чимээнээр тэр цочсондоо үгээ ч тасалдууллаа.

Тэр гартаа барьж байсан утсаа хананд савсан нь тэр байв. Гэнэтхэн тэр галзуу амьтан шиг инээж эхлэсэн ч аажмаар инээх дуу нь суларч мөр нь чичигнэж эхэллээ. Гялалзсан усан дусалууд нүднээс нь бөмбөрнө.

Үүнийг харсан Хусог хүндээр санаа алдан дүүгийнхээ мөрөөр тэвэрлээ.

"Ингэхэд… чи ганц ч очоогүй биз дээ?"

Жонгүг удалгүй тайвширахад Хусог тэврэлтээ салган ингэж асуулаа.

"Хаашаа?" Түүний хоолой сааралтан, сөөсөн байна.

"Элисийн газар дээр." Жонгүг зөөлөн толгой дохиход "Оччихоод ир. Сэтгэл чинь арай л тайвширна байх."

Тэр итгэлгүйхэн дээш харахад Хусог итгэл найдвар бэлэглэх шидтэй, гайхалтай инээмсэглэлийг түүнд харамгүй бэлэглэлээ.

                                    

Тэд аймшигтай худалчид. Тэд асар их сэтгэлийн тэнхээтэй. Хайрын амтанд сохорсондоо нэгнийгээ түлхээд хаячихсан тэнэгүүд. Дараа нь харамсана гэдгээ үргэлж мэддэг ч хожим хойно нь харанхуйд хий самардан нэгнээ хайна. Галзуурч, илүү их хайрлаж эхлэхдээ юунаас ч илүү нандин эрдэнээ алдсанаа ухаарна. Ялгаа үгүй… тэд үхэж эхэлнэ.

A/N: YU BICHD BGAGA MDEHGUI BN HHA.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now